Ким Жон Ун цөмийн хүчнээ чангатган, дайны бэлтгэлээ дуусгахыг тушаажээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсынхаа цөмийн хүчнээ чангатган нэмэгдүүлж, дайны бэлтгэлийг бүрэн дуусгахыг тушаал болгосон талаар төрийн хэвлэл нь мэдээлжээ. БНАСАУ-ын төрийн өмчит “KCNA” өнөөдөр /2024.11.18/ мэдээлснээр бол Ким Жон Ун баасан гарагт /2024.11.15/ Пёнянд болсон улс төрийн багш нар болон армийн батальоны командлагч нарын уулзалтын дундуур ингэж хэлсэн байна.
Тус уулзалтын үеэр Ким Жон Ун үг хэлэхдээ Хойд Солонгосын дайснууд “жигшүүртэй” зэвсэгт хүчний сөргөлдөөн хийх нь ихсэж байгаа тул дайнаас урьдчилж сэргийлэх зорилгоор цөмийн хүчнээ чангатгахын үүрэг болгожээ. Үүнээс гадна тэр Өмнөд Солонгос, АНУ, Японы гурван талт хамтын ажиллагаа нь Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй томоохон хүчин зүйл гэсэн юм.
Ким Жон Ун мөн АНУ болон барууны орнууд Украины цэргүүдийг ашиглан ОХУ-ын эсрэг дайн хийж байна гэж шүүмжилжээ. Гэхдээ тэрбээр Хойд Солонгосын цэргүүд Украины дайнд ОХУ-ыг дэмжиж байлдахаар явсан талаар ямар нэгэн үг хэлээгүй байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мангар бацаан хэнтэйгээ байлдах гэж зэр зэвсэг бэлтгэн ард олноо ядууруулж туйлдуулна вэ ?
Үнэнийг л оновчтой хэлжээ.
Бүдүүн ацтайгаа таарсан м�##� �##�авдээ
М�##�л �##�лавдээ чи
Энэ бүдүүн бацаан уйлах хүүхдийн хошного урд өдрөө ум�##�зна гэж улс орноо сүйрүүлэх гээд л бнаа даа.Юухан бхав дээ хэдэн онгоц явуулаад л дуусгана ш дээ.