НИЙГЭМ

Roockie & хуулийн цоорхой: Иргэн хохирсон ч төр 100 мянгыг авна

Өнгөрсөн амралтын өдөр У.Мөнхбагана буюу реппер Roockie "CU" сүлжээ дэлгүүрийн ажилтанд гар хүрч байгаа бичлэг ил болсон. Олны дургүйцлийг төрүүлээд буй эл үйл явдал зургаадугаар сард болсон бөгөөд түүнийг Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгосон тухай ЦЕГ мэдээлсэн.

Үүнтэй адил буюу хийсэн буруутай үйлдлийнх нь эсрэг хариуцлага тооцохдоо хэтэрхий бага мөнгөөр торгож, толгойг нь илээд явуулдаг хуулийн цоорхой манай улсад олон бий. Энэ нь дээрхтэй ижил зөрчил цаашид гарсаар байхыг өөхшүүлж буй далд хэлбэр. Өөрөөр хэлбэр хууль буруутай үйлдлийн эсрэг үнэгүйдэж байна гэсэн үг.

Мөн торгуулийн 100 мянган төгрөгийг хохирогч биш төр авч буй. Ингээд харвал төр иргэнээ дахин хохироож байгаа юм.

Нөгөө талд олонд танигдсан дүртэй ч сөрөг нөлөөлөл өндөртэй олны танил урлаг, соёлынхон цөөнгүй. Тухайлбал, мэргэжил дагасан үүргээ үүрч даадаггүй, бусдад нүдлэгдсэн нүүр царайгаа давуу байдал, эдлэх илүү эрх гэж эндүүрдэг Roockie шиг төлөөлөл олон. Товчхондоо олж авсан үнэ хүндээ алхам тутамдаа ашиглах зорилго тээдэг.

Энэ мэт үйлдлүүд хувь хүний асуудал боловч урлаг, соёлын гэгдэж харьяалагддаг, түүгээрээ амьдардаг эрхмүүдийн хувьд бол зөвшөөрч болохгүй алдаа. Өөрөөр хэлбэл нийгмийн сүлжээ өргөсөж, нүд ирмэх зуур мэдээлэл дэлхийн хаа ч хүрдэг болсон энэ цаг үед хүн бүр үйлдлээ цэгнэхгүй бол даган дуурайх шинэ үеийнхэн дэргэд юм шиг харж байдаг болсон гэдгийг хэн хэн нь ухамсарлах хэрэгтэй болов уу.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 18, 2024 12:22

Буруу ойлголт яваад байх юм. Тухайн хохирсон иргэн иргэний журмаар хохирлоор нэхэмжилэх эрх нь нээлттэй. 100 мянга бол нийтийн хэв журам давхар зөрчигдөж байгаа болохоор авч байгаа юм. 2 хүний зодоондоо цагдаа дуудах мэтээр төрөөс бас л зардл гаргуулж байхад өөрөөс нь мөнгө төр ч авах нь зөв

Зочин
Зочин
11 сар 18, 2024 13:59
Reply to  Зочин

харин тн сэтгүүч нар хуулиа мэдэхгүй, тэгсэн хирнээ хүмүүсийн тархийг угаахаа болимоорийн

Ссс
Ссс
11 сар 18, 2024 13:19

Энэ онийсон гөлгийн хурууг хуг�##�ах хэрэгиэй

Зочин
Зочин
11 сар 18, 2024 19:58

Teneg bandi muu har tamhichin g###g gudamd taarval nusiig chin sugertal algadiii

Зочин
Зочин
11 сар 18, 2024 20:20

Ene muusai chitsagnuudiig niigmees archih heregtei duug in hench sonsohgui bhad bandi hog deer garna biz

Зочин
Зочин
11 сар 18, 2024 21:45

Би нохойд хазуулаад. Эмнэлгийн зардлаа өөрөөө гаргаад
төр 100 т авсан гүйцээ

Холбоотой мэдээ

Back to top button