Гадаад мэдээ

Майк Тайсон, Жейк Полын тулаанд урьд өмнө нь байгаагүй их бооцоо тавигджээ

Инфлюенсер Жейк Пол болон мэргэжлийн боскийн домог Майк Тайсон нар бямба гарагт /2024.11.16/ тулалдсан. Мэргэжлийн спортын өнцгөөс харвал тус тулаан сэтгэл дундуур явцтай болсон юм. Гэхдээ тус тулаанд дээр урьд өмнө нь байгаагүй өндөр дүнтэй бооцоо тавигдсан байна.

АНУ-ын “BetMGM” компанийн мэдээлснээр тэдний тулаан дээр хүмүүс бокс эсвэл холимог тулааны урлагийн төрөлд үзэгдээгүй өндөр дүнтэй бооцоо тавьжээ. Тодруулбал “BetMGM” компанийн түүхэнд ямар ч спорт дээр тавигдаж байсан бооцооноос дөрөв дахин их мөнгө, гурав дахин их бооцоо Тайсон, Пол хоёрын тулаан дээр тавигдсан аж.

“Caesars Sportsbook” компанийн арилжаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Крэйг Муклоу хэлэхдээ “Хүн ам зүйн хувьд олон үеийнхэн бооцоо тавьсан тул тэр тулаан асар олон хүний сонирхлыг татна гэж бид мэдэж байсан. Майк Тайсоны оргил үеийг нь мэддэг хүмүүс сүүлийн удаа түүнийг тулалдахыг харсан. Харин мэддэггүй хүмүүс Жейк Полын талд байсан” гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button