Ц.Баатархүү: Төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр эсвэл заавал биеэр ирүүлдэг байдлыг хална

Засгийн газрын сайд, яамдууд долоо хоног бүр 11-11 төвд ажиллаж байгаа билээ. Энэ дагуу энэ долоо хоногийн мягмар гарагт /2024.11.19/ ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Засгийн газрын 11-11 төвд ажиллалаа.
Видео мэдээллийг:
Тэрбээр "Манай салбарын санал гомдол харьцангуй бага байдаг. Гэхдээ иргэд 11-11 төв дээр гомдлоо хэлээд нийслэл, яамд руу давхар ханддаг биш нэг газарт нь хандсан бол тэр гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийг өнөөдөр ярилцаж байна. Иргэдийн хэлсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэг эргэх холбоог сайжруулах тал дээр 11-11 төв, Засгийн газар хамтран ажиллаж байгаа. Иргэдээ сонсоод байдаг, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байж болохгүй.
Төрийн үйлчилгээ цахимжсан боловч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал нь одоо ч хэвээр байна.
Иргэн Дулмаа мэдээлэл лавлагаа аваад дараагийн төрийн байшгууллагад аваачиж өгдөг тогтолцоог өөрчлөхийн тулд энэ сарын 22-ноос хурдан шинэчлэлийн 2.00 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.
Энэ нь лангийн системийн шинэчлэл гэсэн үг. Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь "Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Тө зөвшөөрөх үү" гэсэн notification ирнэ. Зөвшөөрч байгаа тухай товчлуураа дарвал мэдээллийг төрд байгаа мэдээллийн заавал цаасан хэлбэрээр эсвэл биеэр очих шаардлагагүй. Энэ байдлыг хална. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 22-нд өгнө гэж бодож байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэвэрт гарахад тухайн үеийн үйлдвэр заводууд бүгд ХК болсон энэ та лаар архиваас лава лгаа авахуулахын тулд асар их чирэгдэл болж байна. Хөдөө орон нутаг аймгуудын архив руу эхлээд очно байхгүй бол хот орж Улсын архив орно Хотод байсан нь ялгаагүй Төв аймгийн замд байх Улсын төв архив орно Хамгийн багадаа бүтэн өдөр очёр дугаар ихтэй бол 7 хоногийн ажил энэ байдлыг х�##�аа ч