Нийгэм мэдээ
Ирэх долоо хоногийн мягмар гарагт бүх нийтээр амарна

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ой ойн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохионо.
2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтийн баярын өдөр болгосон юм.
Энэ жилийн тухайн өдөр ирэх долоо хоногийн Мягмар гарагт тохиож, бүх нийтээрээ амрах юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.