СПОРТ

Улсын арслан Э.Оюунболд түрүүлэв

Өнгөрсөн ням гарагт /2019.04.14/ Бөхийн өргөөнөө Сонгинохайрхан уулын хишиг барилдаан болж өнгөрлөө. Чансаа өндөр 128 бөхийн уг барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Үүнээс Монгол улсын арслан Э.Оюунболд долоо даван түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт улсын начин Ч.Хөхчирэнгэр, Д.Амарсайхан, дунд шөвөгт улсын аварга С.Мөнхбат, заан М.Өсөхбаяр, харцага Х.Гантулга, аймгийн арслан О.Наранбаатар нар үлдсэн байна.

Б.ГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button