Сурвалжилга: Гүний усыг цэнгэгжүүлж говийн нэг сумыг ундны усаар хангадаг болжээ
“Говийн ус давстай” болохоор говийнхны шүд шар, бөөрний өвчлөлтэй байдаг гэх яриа бий. Үүний учир нь бидний олон жил эрүүл, сайн гэх ойлголттойгоор ундны усандаа хэрэглэж ирсэн гүний устай холбоотой.
Тэгвэл говийн нэг сум тэр чигтээ гүний усыг цэнгэгжүүлэн хэрэглэж иргэд нь дотроосоо ч гаднаасаа ч усны чанарын ялгаа болоод хэрэглээний өөрчлөлтийг мэдэрчээ. Энэ бол Өмнөговь аймгийн Цогтцэций сум.
Тус суманд Энержи Ресурс ХХК бүрэн автомат удирдлагын систем бүхий “Ус хангамжийн нэгдсэн байгууламж”-ийг 12 жилийн өмнө бүтээн байгуулж, ашиглалтад оруулсан байна. Ингэснээр говийн хатуулаг, эрдэсжилт ихтэй усыг 98 хүртэл хувиар цэнгэгжүүлсэн ундны усаар Цогтцэций сумын иргэдийг хангадаг болжээ.
Ингэхдээ тус байгууламж нь хоногт 750 тонн усыг цэвэршүүлж төвийн шугамаар Цогтцэций сумын таван цэгт ус дамжуулан, иргэдэд түгээдэг байна. Иймд бид энэ удаа дээрх сайн жишгийг сурвалжиллаа.
Биднийг Энежри Ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхайн дэргэд байгуулсан “Ус цэнгэгжүүлэх байгууламж"-ийг зорин очиход тус компанийн Сантехникийн ахлах инженер Г.Бямбацэцэг хүлээн авсан юм. Ингээд бид түүнтэй байгууламжийн үйл ажиллагаа ач холбогдлын талаар ярилцлаа.
-Байгууламжийн бүтээн байгуулалтаас яриагаа эхэлье?
-Манай ус цэнгэгжүүлэх байгууламж 2012 онд ашиглалтад орсон. Энэхүү байгууламжийг хамгийн сүүлийн үеийн герман технологиор хятад болон монгол инженерүүд хамтран бүтээн байгуулсан. Манай байгууламж хоногт 750 тонн усыг цэнгэгжүүлж, Монгол Улсын ундны усны стандартад нийлүүлэн гаргах хүчин чадалтай.
-Гүний усыг хэдэн метрийн гүнээс авч, ямар процессоор цэнгэгжүүлж байна?
-Бид 200 метрийн гүнээс ус татаж цэнгэгжүүлдэг. Гүнээс татаж авсан усаа түүхий ус нөөцлөх вакумд хуримтлуулж эхлээд элсэн шүүлтүүрээр усаа дамжуулдаг. Элсэн шүүлтүүр нь байгалийн усны тунадас буюу хог шороог шүүнэ. Түүний дараа нүүрсэн шүүлтүүрээр дамжуулж, байгалийн усанд байгаа жижиг хэмжээний хог хаягдлыг шүүдэг. Ингэж шүүсэн усаа өндөр даралтын насосоор ботгон шүүлтүүр лүү дамжуулдаг. Энэ шүүлтүүр нь байгалийн усны хими болон физик шинж чанаруудыг шүүдэг. Энд шүүгдээгүй үлдсэн элементүүд нь урвуу осмосын мембран гээд манай байгууламжийн гол системд шилжинэ.
Энэ төхөөрөмж нь байгалийн усанд үлдсэн бүх физик хими шинжүүдийг шүүж MNS9002018 гэсэн стандартад нийцүүлэн гаргадаг. Бидний ашиглаж буй урвуу осмосын мембран нь хүний үсийг 10 хуваасантай адил хэмжээтэй нарийн сүвээр усыг өндөр даралтаар шахаж цэвэршүүлдэг төхөөрөмж юм.
Энэ мембранаар шүүгдсэн ус 60 000 куб метр нөөцийн саванд хуримтлагддаг. Энэхүү нөөцийн сав нь уурших, шүүрэхээс бүрэн хамгаалагдсан, усны ууршилт, нэвчилтийг бүрэн хязгаарласан дэвшилтэт технологийн шийдэлтэй. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн чанарыг бүрэн хангадаг гэсэн үг. Бас бид ундны ус хуримтлуулж буй савнуудаа сард нэг удаа мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэдэг. Тэгэхээр ямар нэг нян бактериас үүдэлтэй гэдэсний халдварт өвчин гарахгүй.
-Цэнгэгжүүлсэн усаа ундны усны стандартад нийцүүлдэг гэлээ. Усыг стандарт болгохын тулд дахин нэмэлт бодис ашигладаг гэсэн үг үү?
-Байгалийн шүүгдсэн усан дээр бид фтор болон гидрохлорид нэмж стандарт хэмжээгээр дозолж гаргадаг. Ингэхдээ фторыг ундны усанд байх стандартын дагуу хийнэ. Харин хлорыг халдваргүйжүүлэх шугамаар нэмж өгдөг.
-Цэнгэгжүүлсэн усаа хэрэглэгчдэд хэрхэн хүргэдэг вэ?
-Эндээс хэрэглэгч рүү хоёр насосоор зэрэг шахдаг. Цэнгэгжүүлсэн ус маань Цог өрнөх болон Галерей кемп рүү түгээгддэг. Гол хэрэглэгч нь Цэций хороолол, Галерей кемп, Цог өрнөх байдаг. Цог өрнөх гэдэг нь сумын ундны усыг түгээдэг аж ахуйн нэгж. Үүнээс гадна манайхаас Цогтцэций суманд ундны ус түгээдэг таван худаг байгаа. Тэдгээрийн гурав нь уурхайчин хороололд хоёр нь сумын төвд байрладаг.
-Иргэдийн ундны усыг эндээс хангаж байгаа учир эрүүл ахуйн талаас арчилгааг маш сайн хийх шаардлагатай байдаг байх?
-Тиймээ. Бид байгууламжаасаа долоо хоногт хоёр удаа химийн дээж авдаг. Тус дээжээ дотоодын лабораторид долоо хоногт хоёр удаа, хөндлөнгийн лабораторид сард нэг удаа өгч ундны ус стандартад нийцэж байгаа эсэхийг шалгуулж, хяналт тавин ажилладаг.
-Ажиллах цагийн хувьд?
-Байгууламж маань бүрэн автомат системтэй. Систем дээрээ бүх алдаа, үйл ажиллагаа нь харагддаг. Мөн 24 цаг оператор ажилладаг. Ямар нэгэн асуудал гарвал засварын баргиад нь ирээд засварладаг. Тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байгууламж байгаа.
-Цэвэршүүлж байгаа болохоор бохир ус шүүгдэж үлддэг байх. Хаягдал усаа яадаг вэ?
-Энэ байгууламж байгалийн усыг ундны усны стандартад нийцүүлэхийн тулд урвуу осмосын мембранаар 98 хувь цэвэршүүлдэг. Үлдсэн хоёр хувь нь хаягдал ус болон гардаг. Бид хаягдал усаа шууд байгальд хаядаггүй. Буцаад технологийн усан санд төвлөрүүлж нүүрс угаах үйлдвэрийн том усан санд нийлүүлдэг. Тэгэхээр манай байгууламжаас байгаль дээр усны хаягдал гардаггүй. Хаягдлаа дахин ашиглах, цэвэршүүлснээ нийлүүлэх системтээр ажилладаг.
-Бусад говийн аймаг, сумуудад энэ жишгээр баригдсан ус цэнгэгжүүлэх байгууламж байгаа юу?
-Говьд яг манайх шиг том хүчин чадалтай ус цэнгэгжүүлэх байгууламж байхгүй. Цогтцэций суманд зарим нэг хувь хүний жижиг байгууламж байгаа. Тэдгээр нь зөвхөн савлаж айлууд руу түгээдэг. Харин манайх төвлөрсөн шугам сүлжээгээр нийлүүлдэг гэдгээрээ давуу талтай.
-Цэнгэгжүүлсэн усны нөөц байдаг уу?
-Хоногийн хүчин чадал 750 тонн ус гаргах. Харин одоогоор бид өдөрт 500 тонныг түгээж байгаа. Тэгэхээр цаана нь 250 тонн цэнгэгжүүлсэн усны нөөц үлддэг.
-Цэнгэгжүүлж шүүсэн усыг говийн усны хатуулагтай харьцуулбал?
-Говийн усны хатуулаг 6-9 байдаг. Ийм хатуулагтай ус байгууламжид орж ирээд шүүгдэж 0.02 болно. Энэ нь бараг нэрмэл усны стандарт. Ингэж цэнгэгжүүлсэн усаа 2.2 болгон ундны усны стандартад нийцүүлдэг.
-Гүний усаа шууд хэрэглэх нь ямар сөрөг үр дагавартай вэ. Цэнгэгжүүлсний ач тус?
-Хатуулаг шүлт ихтэй ус уувал хамгийн түрүүнд бөөрний үйл ажиллагаа мууддаг. Сүүлд эрүүл мэндийн мэргэжилтнүүд "Цогтцэций сумын иргэдийн бөөрний өвчлөл өндөр байсан. Энэ нь тоосжилт, уснаас болж байна" гэж байсан. Харин сүүлийн жилүүдэд шүүгдсэн ус ундандаа хэрэглэснээр бөөрний өвчлөл буурсан байх. Бас өмнө нь манай сумынхан хатуулаг фтор ихтэй ус хэрэглэдэг байсан. Харин энд бид усыг шүүхдээ фторыг мөн шүүгээд стандарт болгоод гаргаж байгаа болохоор шүдний өнгө болон өвчлөл тодорхой хэмжээгээр буурч байгаа.
Хөрс нь ямар бохирдолтой байхыг мэдэхгүй хүмүүс хангай, говь гэлтгүй гүний усыг сайн гэж үзээд шууд ундны усандаа хэрэглэдэг. Гэвч тэдгээр усанд янз бүрийн физик болон хими шинж чанарууд бий. Тиймээс эрүүл ахуйд тохиромжгүй байдаг. Ер нь хүмүүс усаа шүүж л хэрэглэх хэрэгтэй. Ус цэнгэгжүүлэх өхөөрөмжийн хувьд 0.02 куб метр усыг ч цэвэршүүлэх хүчин чадалтай гээд янз бүрийн хэмжээтэй байдаг. Тиймээс сум орон нутгийнхан хэрэглээндээ тааруулаад усаа цэнгэгжүүлж хэрэглэвэл зохимжтой.
-Байгууламжийн төхөөрөмжийн насжилт, хүчин чадал нь?
-Мембраныг 15 жил болоод солих ёстой гэдэг. Манай зарим мембран солигдсон. Зарим нь 12 дахь жилдээ явж байгаа. Бид мембрануудаа химийн урвалаар угааж, цэвэрлэдэг тул асуудал гардаггүй.
-Цэнгэгжүүлсэн усыг ахуйн нөхцөлд дахин шүүж ууж болох уу?
-Шүүсэн усны дахин давхар шүүж хэрэглэх нь бас зохимжгүй. Цэнгэгжүүлсэн ус ундны усанд байх ёстой стандартыг яг тааруулсан байдаг. Гэтэл түүнийг нь дахиад шүүчихвэл ямар ч фтор, хлоридгүй болчихно. Тэгэхээр дотор эрхтнүүд давхар шүүгддэг учир яг л стандарт ус уух ёстой.
Бид үргэлжлүүлэн цэнгэгжүүлсэн ус хэрэглэж буй Цогтцэций суманд байрлах Цэций хорооллын оршин суугчаас усны хэрэглээ, ялгааны талаар асуулаа.
Тэрбээр, Манайх энэ Цэций хороололд 2017 онд нүүж ирсэн. Биднийг ирэхэд л энэ хороолол цэнгэгжүүлсэн усаар бүрэн хангагдсан байсан. Одоо манай нойл, гал тогоо гээд бүх крантнаас цэнгэгжүүлсэн ус гардаг. Гал тогооноосоо ус тосоод шууд уух боломжтой байдаг. Өмнө нь гүний худгийн ус ундандаа хэрэглэдэг байсан.
Харин сүүлийн долоон жил цэнгэгжүүлсэн ус хэрэглэхэд арьс, шүд, биед мэдэгдэм өөрчлөлт гарсэн. Шүд цайрах, бөөр өвчлөлгүй болох, арьсны хуурайшилт багсах, үрчлээ багсах гээд мэдэгдэм сайн өөрчлөлт их гарсан. Манай крантнаас гарч байгаа ус савласан уснуудаас ч зөөлөн амттай байдаг. Одоо сум маань тэр чигтэй цэнгэгжүүлсэн ус хэрэглэдэг болчихсон. Бусад сум, аймгууд ч гэсэн уг нь цэнгэгжүүлсэн ус хэрэглэдэг болчихвол эрүүл мэнд талаасаа их сайн жишиг санагддаг” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна
Говьд ус бол �##�т
Odjargal owoo shdee
Хоногийн хүчин чад�##� 750 тонн ус гаргах. Харин одоогоор бид өдөрт 500 тонныг түгээж байгаа. Тэгэхээр цаана нь 250 тонн цэнгэгжүүлсэн усны нөөц үлддэг.
Гүний усны нөөцийг тооцоолж болдог юм болов уу
өө сайн2 аштай юу даа тоог нь олруулах т�##� дээр бас анхаарчихв�##� уг нь
ундны ус цэвэр байв�##� болоодоо
ундны устайгаа з�##�гаад байв�##� суурьшм�##� газруудын төвлөрөл уг нь сайжрах юм даа
Устай бол хөгжинө дөө хөгжинө
мундаг байнаа гоё2
Говийн хэдэн сумнуудад усны асууд�##� их бий
тухтай сайхан байр байшинтай л болцгоосон юм байна
Ундны устай болоод сайхан л байна баярлууштай шүү
oo goy2
za ashtai yu daa
yostoi onts
Ус чандмань эрдэнэ
Говь устай дулаан байртай болно гэдэг аз шүү
Бусад сумдуудад хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна даа. 100 жил гэж хамаг мөнгөө үрэн таран хийж байхаар ийм юм хийж авахсан.