Нийгэм мэдээ
"Steppe Arena-гийн хажууд байх зогсоолын нэрийг өөрчлөх эсэхийг иргэдийн саналаар шийднэ"

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мөсөн өргөө" спорт цогцолборын ойролцоох нийтийн тээврийн зогсоолын нэршил нь спорт цогцолбороос өөр нэршилтэй байгаа тул тус цогцолборыг зорин ирж буй иргэд байршлыг олохгүй байна гэсэн гомдол удаа дараа Нийтийн Тээврийн Бодлогын Газарт иржээ.
Уг гомдлуудын дагуу тухайн зогсоолын нэршлийг өөрчлөх талаар иргэдээс санал авч эхэлсэн байна.
Тодруулбал тус хорооны нутаг дэвсгэр Шинэ яармаг хорооллын урд байрлах Шинэ яармаг хороолол /зүүн/, замын эсрэг талд байрлах Буянт-Ухаа 2 /баруун/ нийтийн тээврийн зогсоолуудын нэршлийг "Мөсөн өргөө" спорт цогцолборын нэрээр солих эсэхийг иргэдийн саналаар шийдвэрлэх юм байна.
Тус зогсоолын нэршлийг өөрчлөх саналыг ЭНД дарж өгнө үү.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нийтийн эрх ашигтай холбоотой чух�##� шийдвэр гаргахдаа сан�##� авдаггүй байж, иймэрхүү жижиг сажиг юман дээр сан�##� авна ч гэх шиг. тэр зогсоолд ер нь ямар ч нэр өгсөн яахав дээ. нямбаатар гээд нэрэлчих