Автобусанд 1000 төгрөгөөр зорчдог болсноос хойш орлого нь 1 тэрбумаар нэмэгджээ

Өнгөрсөн сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээвэрт зорчихдоо 1000 төгрөг төлж зорчдог болсон. Тэгвэл тухайн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн орлого нэг тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Энэ талаар нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад, "Өнгөрсөн оны хоёрдугаар сарын орлогын дүнтэй энэ оны хоёр сарын орлогыг харьцуулахад, хоёр тэрбумаар өссөн үзүүлэлттэй байна. Мөн 12.3 сая зорчилтыг хийсэн байна. Энэхүү зорчилтын тоо ч мөн өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.6 саяар өссөн байна.
Харин 2025 оны нэгдүгээр сарын тоо мэдээлэлтэй хоёрдугаар сарыг харьцуулахад орлогын тоо хэмжээ 1.2 тэрбумаар өсөж, зорчилтын тоо 300 орчим мянгаар нэмэгдсэн" гэлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф 2014 онд нэг удаа нэмэгдэж байснаас өөр өөрчлөлт орж байгаагүй ба энэ жил Нийслэлийн ИТХ, Засаг даргын санаачилгаар автобусны төлбөрийг шинэчилсэн. Өмнө нь зорчигч өглөө гэрээсээ ажил, орой ажлаасаа гэр хүртлээ 500, 500 төгрөг нийт 1,000 төгрөгөөр зорчдог байсныг дөрвөн удаа буюу тухайн хүнд хоёр удаа нэмэлт зорчилт хийх хувилбараар шинэчилсэн юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арынр нв ьөхөөрөмж ажиллахгүй , зорчигчдоо з�##�илж ллсон орлого гээч
бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн зорчигч болон банкны картаар төлбөр хийсэн зорчигчид л дамжин суух төлбөрийн систем үйлчлэхгүй дахин төлж сууж байгаа болохоор орлого нь нэмэгдсэн байх даа
Ашгүй дээ....бид ч гэсэн 1000төгрөгөөр хэд хэд дамжиж байгаа нь сайхан л байна...