Гадаад мэдээ

Алдарт Нотр Дамыг шатсанаас нь таван жилийн дараа нээх гэж байна

Парис хотод байрладаг алдарт Нотр Дам сүмийг шатсанаас нь таван жилийн дараа буюу арванхоёрдугаар сарын долоонд олон нийтэд нээх гэж байна. Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнөөдөр /2024.11.29/ тэрхүү сүмтэй танилцах бөгөөд тэр үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулах юм. 2019 оны дөрөвдүгээр сард тус сүм шатсан. Мэргэжилтнүүд гал тамхины иш эсвэл цахилгааны холбоост богино холбоос үүссэний улмаас гарсан байх магадлалтай гэх дүгнэлтэд хүрсэн юм.

700 сая гаруй еврогоор сэргээн барьсан Нотр Дамтай танилцсаныхаа дараа Макрон сэргээн босголтын ажилд оролцсон 1,300 гаруй хүний өмнө үг хэлж, тэдэнд талархлаа илэрхийлэх аж. Сүмийн дотоод заслыг хэрхэн хийсэн гэдгийг албаныхан маш нууцалж ирсэн байна. Таван жилийн турш зөвхөн ажил хэрхэн явагдаж байгааг харуулах зорилготой хэд хэдэн зураг л нийтлэгдэж байсан юм. Гэхдээ саяхан дотор нь орсон хүмүүс үнэхээр сүрдмээр, шинэлэг, гэрэл гэгээтэй болсон гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button