Нийгэм мэдээ

АНУ руу үрчлүүлсэн монгол хүүхдүүдийн амьдралтай танилцлаа

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлэлтийн дараах хяналтыг тогтмол хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажилладаг.

Энэ хүрээнд “Холт Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцах уулзалтыг Чикаго хотноо зохион байгууллаа.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Иргэний харьяаллын газрын дарга Г.Билэгт, “Холт Интернэшнл” байгууллагын Монгол Улс, БНСУ дахь төсөл хөтөлбөрүүдийн захирал Пол Ким болон Чикаго хот орчимд амьдарч буй үрчлэгдсэн хүүхдүүд, эцэг эхийн хамт оролцов.

Уулзалтын үеэр үрчлүүлсэн хүүхдүүдийн ахуй амьдрал, сурч боловсорч буй орчин, нөхцөлтэй танилцсан бөгөөд эдгээр хүүхдүүд нь эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжиж, өндөр боловсрол эзэмших, сурч хөгжих бүхий л боломжоор хангагдан амьдарч байна. Тухайлбал, Үрчлэгдсэн хүүхдүүдийн зарим нь Висконсин-Мэдисоны их сургууль, Деполын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудад нийлүүлэлтийн сүлжээ, логистик, урлагийн сэтгэл засал, гадаад харилцаа, маркетинг, санхүүгийн чиглэлээр суралцаж байна.

Тэд ирээдүйд хоёр орны гүүр болж, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолж байв гэж ГИХГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 16:12

Эруул энх байж эрдэм мэдлэгтэй болоорой. Ээж аавд нь сайн сайхныг хусэн ерее е.

Зочин
Зочин
11 сар 30, 2024 17:45

Сайхан юм байна

Иргэн монгол
Иргэн монгол
12 сар 2, 2024 09:20

Харийнханд хүүхэд үрчлүүлэхээ больцгоо !!!

Back to top button