Нийгэм мэдээ
Өвлийн элсэлтийн шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт" арванхоёрдугаар сарын 5-8-нд зохион байгуулагдах бөгөөд Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх хуваарьтай байна.
Шалгуулагч шалгалтын “Суудлын хуваарь”-аа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авна.
Элсэлтийн шалгалтад шалгуулагч "хариултын хуудас" будах харандаа, баллуурыг "Боловсролын үнэлгээний төв"-с тарааж өгнө хэмээлээ. ЭЕШ-ыг нийслэлд 3, 21, 23, 50, 84-р сургуулийн байранд зохион байгуулагдах гэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.