Дэнжийн 1000-ын зах: Малчид үүрээр махаа ₮12 мянгаар бөөндөж, лангуун дээр ₮18 мянгаар зарж байна
Өвлийн сар дундаа орж, хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд хот, суурин газрынхан өвлийн идшээ базаахаар бэлдэж эхэлжээ.
Хот сууринд амьдрах иргэдийн боломжтой нэг нь малчдын гар дээрээс үхэр, адуу, хонь, ямааны махыг боломжийн үнэ ханшаар, зарим тохиолдолд хоорондоо тохиролцоод худалдан авалт хийдэг.
Өглөөний 07:00 цагийн үед бид Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор худалдааны төвийг зорилоо. Гадаа -18 хэмийн хүйтэн. Тэнд хөдөө орон нутгаас малын махаа борлуулахаар ирсэн малчид болон малчдын гараас махыг нь аван худалддаг ченж нар өвлийн идшээ бэлтгэхээр явж буй иргэд бужигнана.
Биднийг хүчит шонхор зах дээр байх үед сайхан "Өөх мах нь алагласан сайхан мах байна" гэж хүмүүс уулга алдан гар таталгүй мөнгө өгч, идшээ бэлтгэж байгаа харагдана.
Ийнхүү бид орон нутгаас ирсэн малчдын төлөөлөлттэй уулзаж, ярилцлаа.
-Махны үнэ өмнөх жилүүдээс буурсан юм шиг санагдаж байна-
-Сайн байна уу. Та хаанаас, хэзээ ирсэн бэ?
-Хэнтий аймгаас. Шөнө ирлээ. Ирээд л шууд энд ирлээ.
-Ямар малын махтай ирсэн бэ, хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?
-Үхрийн махтай л ирлээ. Нэг кг-ыг нь 12 мянгаар зарж байна. Аль болох унагаасан хэдэн үхрээ гайгүй борлуулчих гээд үзсэн чадахгүй нь бололтой. Улам л үнэ нь буугаад байна. Арай гэж л 12 мянган төгрөгөө барьж байна. Ах нь энэ хэдээ зараад дуусгачихвал эртхэн шиг нутаг буцах санаатай байна.
-Та энд хэд дэх жилдээ ирж байгаа вэ?
-Өнгөрсөн жил ирж байсан. Энэ удаагийнхтай нийлээд хоёр дахь жилдээ л ирж байна. Хүмүүс өнгөрсөн жилийнхийгээ бодвол худалдан авалт бага байх шиг л байна. Гэхдээ ямар олон хоног зогссон биш. Ганц өглөө л зогсож байна.
-Та махаа бүгдийг нь зарж амжихгүй бол эндээ бөөний үнээр ченжид зарах уу?
-Арга ядаад л тэгнэ дээ. Дотор худалдаачдад өгнө. Тэд чинь их л хямдхан авдаг юм. Өөрсдөө түрээсээ төлдөг хүмүүс үнийг нь тэнгэрт хадсан болгочихдог юм гэсэн. Ах нь ямар нарийн ширийнийг нь мэдэх биш дээ.
-Өнгөрсөн жил Хэнтий аймаг нэлээн зудтай байсан. Энэ жил хэр зэрэг өвөл болохоор байна вэ?
-Ноднин их хатуу жил байсан. Хамаг малаа алдаад дууссан. Энэ жил ч айхтар хүйтэрнэ гээд байгаа. Тийм болохоор санаа зовж л байна. Хэдэн малаа үхэж, үрэгдэхээс нь өмнө гээд хотдоо ирээд зарж үрж байна даа.
-Малчдаас мах авахдаа, үнийг нь унагааж авдаггүй. Харин ч ярьж, тохиролцоод хэн хэнийгээ гомдоохгүй өндөр үнээр авдаг-
-Хаанаас ирсэн бэ, хэд дэхь өдрөө зогсож байна вэ?
-Завхан аймгаас ирсэн. Өнөөдөр л ирлээ. Шөнө ирээд л шууд зогсож байна.
-Махны үнэ ханш хэдтэй байна вэ, иргэд хэр их худалдан авч байна вэ?
-Адууныхаа махыг 6500 төгрөгөөр, хониныхоо махыг 9000 төгрөгөөр зараад бараг дуусаж байна. Энэ жил хүмүүс их бага л байна гэж бодлоо. Хүйтрэхгүй удсанаас болсон уу, эдийн засаг нь муу байна уу мэдэхгүй л юм. Уг нь жилийн жилд өвлийн хүйтэн орохтой зэрэгцээд хэдэн малаасаа авчирч зардаг юм. Энэ жил жаахан муу, махны үнэ ч унасан санагдлаа. Энэ жил өвлийн сар илүү гэж дуулдсан. Цагаан ногоон сар дөхөх үед махны үнэ өсөх юм байлгүй дээ гэж бодож байна даа.
-Ингэхэд та хэд орчим малын махтай ирсэн бэ?
-Арав гаруй хонь, хоёр гурван үхэртэй ирсэн. Одоо бараг дуусаж байна даа.
-Хаанаас ирж худалдаагаа хийж байна вэ?
-Архангай аймгаас урьд шөнө ирлээ.
Хэд хичнээн малын мах зарж байна вэ?
-Би чинь сүүлийн таван жил өвлийн цагаар ирж байна. Үхэр, адуу, хонь, ямаагаа махлаад аваад ирсэн. Одоо ер нь талдаа орж байна. Би сая хонины махаа 9000, ямааны махаа 6500, бараандуу адууны махаа 5600, үхрээ 10000 төгрөгөөр худалдлаа. Энэ жил ер нь махны үнэ их буусан байна. Өнгөрсөн жил арай ч ийм доогуур махаа худалдаж байгаагүй л юм. Энэ жил их доогуур үнэлж өглөө.
-Ер нь дундаж хонь хэд орчим кг байдаг вэ?
-30 кг байдаг даа. Ер нь адуу, үхрийн махны өрөөл гуя нь хамгийн багадаа 20 гаран кг байдаг. Хонины мах 21 кг-тай болоод ирвэл хүмүүс тоохгүй шүү дээ. Миний хэдэн хонь ямаа шавилхан биетэй, ер нь гологдож л байна. Тэгэхээр нь үнийг нь буулгаад л өгчихсөн.
-Хаанаас ирсэн бэ, махаа хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?
-Өө би Дундговиос ирсэн мах худалдаалж байна. Энд мах худалдаалаад 20 гаруй жил болж байна. Дан үхрийн мах л авчирсан. Хүмүүст ярьж хөөрөөд 11,500-11,700 төгрөгөөр худалдаалж байна.
-Өнгөрсөн 20 жилтэй энэ жилийн эхэн үеийг харьцуулахад, иргэд хэр их худалдаж авч байна вэ?
-Манайхан чинь жилийн жилд идшиндээ мөнгө бэлдэж, худалдан авалт хийдэг хүмүүс шүү дээ. Үр хүүхэд, дүү нар, гэр бүлээрээ нийлээд л өрөөлдөж авдаг. Яг тэр хэвээрээ л байна. Ер нь жилийн жилд л хүмүүс махаа бэлддэг худалдаж авдаг. Харин эн жил махны үнэ жаахан өсөх гээд байх шиг байна. Гадуур чинь хамаг юм л нүднээс далдуур өсөөд байна. Мах ч гэсэн нийтлэг бараагаа дагаад үнэ ханш нь нэмэгдэх төлөвтэй байна.
Та тэгэхээр хөдөөний малчдаас махыг нь худалдаж аваад, энд борлуулдаг байх нь, малчдаас хэд орчим төгрөгөөр авдаг вэ?
-Сайхан олон жил тохироод, ярьж хөөрөөд өгөлцөж, авалцсан болохоор эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй л хоорондоо зохицдог. Олон жил надад махаа өгч, худалдуулж, худалдаа наймаа хийсэн нутгийнхан байдаг. Хүмүүс ченж нарын гар дамжихаар айхтар үнэтэй болдог гэж ойлгодог. Үнэндээ тийм биш шүү дээ. Бид чинь аль болох л бага үнэ нэмж өөртөө ч бусдад ч тэр ашигтай байдал үүсгэдэг.
-Идшээ бэлдсэн иргэн: Өвөлдөө идшээ бэлддэг шүү дээ. Өөх мах нь алагласан сайхан маханд гар татахгүй ээ-
Ийнхүү 07 цаг 30 минутын орчимд Хүчит шонхор захын хөл хөдөлгөөн багасч, иргэд худалдан авалтаа хийж дуусчхаад гарч байв. Энэ үеэр тэрэг дүүрэн мах ачуулсан гэр бүлтэй таарч багахан ярилцлаа.
-Өвлийн идшээ базаачихав уу, махны үнэ ханш хэр байна вэ?
-Үхрийн мах нэг кг нь 12500 төгрөг гэнэ. Янзын өөх мах нь алагласан сайхан хязаалан үхрийн мах авлаа. Хоёр сая гаран төгрөгөөр л худалдаж авлаа. Яахав дээ, жилийн жилд ингэж идшээ бэлтгэдэг шүү дээ. Эртнээс энэ хэдэн төгрөгөө хурааж, хуримтлуулж байж ингэж махаа худалдаж авдаг. Өвлийн хүйтнийг махгүй давшгүйеэ. Энэ жилийн хувьд махаа үнэтэй, хямдхан гэж гоочлохгүй ээ. Сэтгэлдээ нийцсэн сайхан үхэр худалдаад авчихсан сэтгэл тэнүүн байна.
Бид цааш Хүчит Шонхор худалдааны төв рүү махны үнийн талаарх мэдээлэл авахаар орлоо. Биднийг ороход худалдагч нар дор бүрнээ махаа жижиглэж, бэлтгэж байх нь тэр.
Гэвч адуу, үхэр, хонь, ямааны аль ч тасгаар орсон бидний асуултад хариулах хүн байсангүй. Тэд бүгд л дуугаа хурааж, махны үнэ бичсэн цаасаа хүртэл хурааж, буруу харуулж байв.
Өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 13988 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17735 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байгаа тоон мэдээлэл гарчээ.
Үүнтэй уялдуулан өнгөрсөн жил болон энэ жилийн махны үнийн харьцуулан графикаар хүргэж байна.
2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаарх махны үнэ:
2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар махны үнэ:
Өвлийн идэштэй холбоотойгоор мөн хөдөө орон нутагт махаа борлуулж буй малчдын төлөөлөлтэй холбогдлоо.
Лүн сумын малчин А.Цэрэнпил, “Хэд хоног хүйтэрч өгөхгүй, мал махалж болохгүй хэцүү байлаа. Ашгүй амралтын өдрүүдээр дорвитойхон шиг хүйтрээд, мал махалж идэш уушаа хийхэд таарсан цаг агаартай болоодохлоо. Ченж нар ирж унагаасан хэдэн мал авна гэж захиад байгаа. Үхрийн махаа бөөний үнээр бодоод кг-ыг нь 8500, хонины мах 6000-6500 төгрөгийн хооронд өгчихдөг. Малчид идшээ хийж, хот суурин газрынхаа идшиндээ мах аваад ирэхээр үнэ нь жаахан буурах байх. Зарим малчин айл махны үнэ буухаас өмнө махаа борлуулах сонирхолтой учраас малаа эрт төхөөрөх нь бий" гэлээ.
Говь-Алтай аймгийн малчин З.Арвайхүү, "Өнгөрсөн жилийнх шиг айхтар зуд болно гэх мэдээлэл гаргаад байгаа болохоор малаа хий алдахгүйн тулд, махалж нэг зарж байна, амьдаар нь нэг зарж байна. Зуднаар хамаг юмаа тавиад туух чинь их хэцүү юм билээ. Юмыг яаж мэдэх вэ, хэдэн малаа зарж өвлийн тэжээлээ сайн бэлдээд үлдсэн хэдэн малаа онд оруулна даа. Манай нутгаар жин ихтэй, бүдүүн хонийг бол амьдаар нь 200 мянгаас эхлээд авч байна. Харин идэшний үхрийг бол муу багахан үнээнүүдээсээ эхлээд хямдхан өгч эхэлсэн. 1,300,000-аас эхлээд худалдаж л байна даа. Хүйтэн орохтой зэрэгцээд хотоос хэдэн ченж ирж мах авдаг. Ярилцаж байгаад л үнэ ханшаа тогтоодог. Хэн хэнийгээ нэг их гомдоогоод байхгүй ээ" гэлээ.
Ийнхүү хөдөө орон нутгийн малчид мал ирж авах ченж нараа хүлээж байгаа бол зарим нь Улаанбаатарыг зорин ирж өөрсдийн махаа борлуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�чны гараас мах авах ӨВЛИЙН ИДЭШ арга хэмжээг аймгийн төвүүд, хотод улам олон байршилд явуулаад байгаарай. Хүмүүст сайн мэдээлэх хэрэгтэй шүү. Амжилт хүсье.
Шууд ченжээс ав. Хамаагүй хямд тусна.
Ченж нь бас дамлана. Ченжээс жижиглэнэ авна. Жижиглэн лангуунаас бид авдаг бга мэх мэхэндээ л бна да хө.. Гулууз хонь ченжээс 250 к авсан өчигдөр өглөө.. 9.800 лангуунд дээр 12.0 үхэр бүр 11.500 жижиглэн 21.0 арай шүү. Баяны дүртэй монголчууд ..
Энэ доторх мах арай дэндүү үнэтэй. Хэдэн муухай царайтай авгай нар хуучирсан махаа тулсан үнэ хэлээд зогсож байдаг. Авахгүй бол уурлаад араас хутга шидэх нь холгүй нүдээ эргэлдүүлээд хүн аймаар.
Манай гэрийн ойролцоо бдаг махны дэлгүүр ялгаагүй махны ченж. Үхрийн махаа 15,0-16,5-ын хооронд зардаг. Өдөр бүр шинэ байдаг.
Хаана вэ?
Хүчит шонхор захыг жаахан т�##�байг нь томруулаж эмх цэгцтэй болгохгүй бол арай дэндүү заваан бохир бнаа!!! Машин дээр махаа овоолчихсон хүн үзэж авхын эцэсгүй үзэе гэрээ махан дээгүүрээ гутлаараа гишгэж үзүүлдэг бохир орчин Дэлхийн дайнд нэрвэгдсэн хэцүү орнуудад ч байхгүй байх шүү Монгол улсын төр минь!!! Арчаагүй төрийн гайгаар хоол хүнснийхээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй хэдэн жил болох болоо!!!!
Гутландаа нэг удаагийн уут углаад л махан дээгүүрээ гүйлдээд бхн бна лэ. Аймшиг ..
Эрүүл мэндийн сайд нь ийм бохир орчинд мах зараад ашиг олж байдаг мөн ч дүүрчихсэн төртэй улс юм даа!!!
Луйвар хийхээс өөр юм бхгүй ченжүүдийг болиулах хэрэгтэй. Эд нар улсад татвар төлдөг юм уу
Uursdu zaraach yadaj 18000 bish gehed arai hyamd tegvel humuus awna shde m#lchid aaa
Арай л үнэтэй бна лэ . М�##�чидаас хямд авчихаад лангуун дээрээ тулт�##� үнэтэй зардаг махны чэнж жижиглэн худ�##�даачид арай шүү.. Махнаас гарахаар л бодогдож бна. Хятад солонгос шиг гахай тахиа идвэл монголын заяа гомдох л бх . М�##�чидаа төр нь хайр х�##�амжаа үзүүлээд х�##�амжлаад бдаг мөртөө махныхаа үнийг төр нь барьж чаддаг бмаар юм.
Махны үнэ буух ёстой 70 гаруй сая м�##�тай байж м�##�гүй улс шиг өндөр үнээр худ�##�даж болохгүй м�##�ын заяа гомддоно
Ажил амьдр�##� мэдэхгүй хүмүүсийн нийтлэл байна. "Шууд ченжээс нь ав" гэсэн сэтгэгдэл байна. Тэр ченж чинь өгөхгүй за. Наадуул чинь тэр чигтээ маф. Ингэж л хэдхэн хүн жирийн хүмүүсийг сорж мөлжиж байгаамдаа. Хэлж ярих хүнгүй байна гэдэг ийм л хэцүү байгаа юм даа. 1975 оны Камбодж шиг л битгий болчоосой гэж дотроо бодоцгоо хүмүүсээ
Шууд м�##�чидаас нь авах гээд'үзвэл дээр байх үнэ нь өндөр байв�##� боль.
Хүчит шонхор чинь хэзээний бохир заваан газар би тийшээ зүгэлдгүй харин сүүлийн үед хороолол энд тэнд гудмуудад жижиг машиныхаа ард мах зардаг н их болсон байнлээ хайж байгаад тэндээс н авсан н хамаагүй хямд дээр юм бн лээ шүү
Хэрэглэхээ больсон дэвсгэр даавуу, ор хөнжлийн даавуун дээрээ махаа овоолчихсон л дээгүүр нь гут�##�тайгаа гүйгээд л за бас л аймаар шүү. Бараг харахгүйгээр чэнжүүдээс лангуунаас авсан нь сэтгэлд амар юм шиг ээ
Хөдөө үхрийн мах 9мянга л гэж бнөө
Аймаар их юм мэдэж дээ.ченж нь иргэдэд мах аа зарсан хүний махыг дараа ирхэд нь авдаггүй.зуны цагт үмхийрэх магадл�##�тай байдаг учир женжид хямд өгөөд явдаг.4.5.6.7 мах бөөндөх ченжийн үнэ цаг тутамд 1кг мах 1000-2000 зөрүүтэй болдог
Муу шулаачид махны чэнж нэртэй наймаачид кк