Хятадын нүүрсний далайн тээвэрлэлтийн импорт буурч Орос, Монголоос нийлүүлэлтээ хийнэ
Уул уурхайн чиглэлээр дагнан мэдээллээ бэлтгэдэг mining.com-д Монголын коксжих нүүрсний зах зээлийн талаар хэрхэн бичсэнийг орчуулан хүргэж байна.
Хятад улс сүүлийн хоёр жилд нүүрсний далайн тээвэрлэлтийн импортын эзлэх хувиа огцом бууруулж, 2015-2022 оны хооронд 93 хувь байсан бол 2023-2024 онд 76 хувь болжээ. Энэ нь газрын тээврийн хувилбарууд руу шилжсэнтэй холбоотой гэж далайн худалдааны платформын үйлчилгээ үзүүлэгч “Veson Nautical” мэдээлжээ.
Veson-ий "Oceanbolt" хэмээх түүхий эдийн зах зээлийн дүн шинжилгээний тайланд дурдсанаар, Хятадын далайн тээврээр импортолсон нүүрсний хэмжээ 2023 онд ердөө 45 хувиар өссөн байна. Харин нүүрсний экспорт нь 62 хувиар өсөж, жилийн дүнгээр 473.4 сая тонн хүрчээ.
Энэхүү тайлангийн мэдээлэл нь дэлхийн худалдааны урсгалд томоохон өөрчлөлт гарч байгааг илтгэж буй бөгөөд Хятад улс нүүрсний экспортын сувгаа төрөлжүүлж, геополитикийн байдлаа ашиглан нүүрс худалдан авч буйг харуулж байна.
Австралийн худалдаа буурч байна
Тайланд дурдсанаар, Хятадын нүүрсний импорт дахь Австралийн эзлэх хувь 2019 онд 26 хувь байсан бол 2023 онд ердөө 11 хувь болжээ. Энэ нь Австралийн нүүрсний бүх экспорт далайн тээврээр явагддагтай холбоотой юм.
"Хятад улс газрын тээврээр нүүрс авах хэмжээгээ нэмэгдүүлж эхэлснээр хамгийн их хохирол амссан улс нь Австрали. 2023 онд хоёр улсын хоорондох худалдаа сэргэж Австралийн уурын нүүрсний импорт нэмэгдсэн боловч коксжих нүүрсний худалдаанд хүнд цохилт учирсан" хэмээн Veson Nautical-ийн ахлах шинжээч Миккел Нордберг онцолсон байна.
Нордбергийн хэлснээр, Хятад улс Австралиас ердөө 2.8 сая тонн коксжих нүүрс импортолсон нь хориг тавихаас өмнөх түвшнээс 91 хувиар буурсан үзүүлэлт аж.
Оросын нүүрсний нэмэгдэл
Оросыг Хятадын нүүрсний томоохон нийлүүлэгч болж байгааг онцолсон байна. 2019 онд Хятадын нүүрсний импортод Оросын эзлэх хувь 11 хувь байсан бол 2023 онд 22 хувь болж өсжээ. Энэ өөрчлөлт нь Украины дайн болон Оросын эсрэг барууны хориг арга хэмжээтэй холбоотой байж болох юм.
"ОХУ-ын хувьд дэлхийн нүүрсний эрэлт буурч, худалдан авагчид хязгаарлагдмал байгаа тул Хятад улс Оросын хямд нүүрс худалдан авах боломжийг ашиглаж байна" гэж Нордберг тайлбарлажээ. Үүний үр дүнд, Орос-Хятадын нүүрсний худалдаа 2022 онд 20 хувиар, 2023 онд дахин 50 хувиар нэмэгдэж 102 сая тоннд хүрсэн байна.
2022-2023 оны хооронд Оросоос Хятад руу гаргасан нүүрсний экспорт 34 сая тонноор өссөн боловч зөвхөн 18.7 сая тонн нь далайн тээврээр зөөвөрлөгдсөн байна. Үлдсэн 15.3 сая тонныг газар тээврээр хүргэсэн гэж тайланд дурджээ.
Монголын том хожил
Мөн уг тайланд Монгол Улсад томоохон хожил авч буй улс хэмээн тодорхойлсон байна. Дэд бүтэц нь сайжрахын хэрээр Монголын нүүрсний экспорт нэмэгдсэн. Дотоодын эрэлт хязгаарлагдмал учраас Монголын нүүрсний нийт үйлдвэрлэлийн 90 хувь нь Хятад руу экспортлогддог. Монголын Нүүрсний Холбооны мэдээлснээр, Монгол улс 100 сая тонн хүртэл нүүрс үйлдвэрлэх боломжтой ч хил гаалийн дэд бүтцийн явцаар хязгаарлагддаг байжээ.
2023 онд Монгол Улс нүүрс экспортлох чадамжаа нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь Хятадын хилтэй холбогдсон шинэ төмөр замыг нээхээр болсон нь давуу тал болж байна.
Үүний үр дүнд Монголын Хятад руу экспортолсон нүүрс 2023 онд 125 хувиар нэмэгдэж 70 сая тонн болж, 2024 оны байдлаар дахин 27 хувиар өсжээ. Экспортын 75 хувь нь коксжих нүүрс бөгөөд Монгол Улс Хятадын хамгийн том нийлүүлэгч болж буй.
"2023 онд Монгол Улс Хятадын нийт коксжих нүүрсний импортын 53 хувийг эзэлсэн. Монгол Улс далайд гарцгүй улс тул бүх нүүрсний экспортоо газраар тээвэрлэдэг. Үүний үр дүнд Австралиас авдаг байсан далайн тээврийн коксжих нүүрсийг Монгол орлож байна" хэмэн Нордберг онцолжээ.
Эх сурвалж: MINING.COM
Орчуулсан: Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрс, зэс дагаж гарах ашигт м�##�тм�##�ын агуулгыг сайн тооцож, хянацгаахгүй бол хэдэн луйварчинг тэжээгээд таарах вий!
хурдхан шиг олон жил ярьсан төмөр замаа яаравчлаачээ. Яст мэлхий шиг мөлхөөд ...
Женко урвагч бгаагүй бол өдийд өчнөөн нүүрсээ гаргаад ц�##�ин тэтгэвэр нэмэгдэж бхгүй юу хар гай.Төмөр зам гацаасны гайг чи үе удмаараа хүртээрэй
Женко гацаасанч юм биш харин 40 их наяд нүүрс шаасан нь хэн билээ танай МАНы Сү батболд чинь
Үнэ унасаар...хятадууд унагаасаар байхад юунд баярлах билээ...⁉️
Нүүрсний үнэ тонн нь 70 юань! Навс унажээ!
Хамаг байдаг сор болсон үнэт зүйлээ гаргаад байж болж байгаа вм уу?Дараа нь Хятад шиг нүүрсгүй болчихоод,эргүүлээд өндөр үнээр авах вий дээ.
Бурхан минь Хятаддаа баярллаа
Uls.oron.hogjihgui.utaandaa.hordoj.baival.
ingej.ih.nuurs.eksporlohiin.hereg.uyn.zogsoo