Улс төрийн ярилцлага

Т.Мөнхсайхан: ХСҮТ-ийн хашаанд байгаа 4-р эмнэлгийг улс авчихвал хавдрын эмнэлэг болгон ашиглах асуудлыг ярина

Эмийн жор, даатгалаар хөнгөлдөг эмийн асуудал болон хавдрын эмнэлгийн хүрэлцээгүй байдал эрүүл мэндийн салбарын төсвийн талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Төсөвийн төсөөллөөр сайдын багцаас хасагдсан уу. Яамны цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлогод нөлөөлж байгаа таналт байгаа юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал хүндэрчихсэн. Өнөөдөр тусламж үйлчилгээнүүдээ хэрхэн хэвийн явуулах вэ гэдэг нөхцөл байдалд хүрчхээд байгаа. Энэ нөхцөл байдлыг бүгд л харж байгаа. Тиймээс ирэх оны төсөв дээр манай яам, сайдын багц ямар нэг хасагдалгүй орох төсөөлөлтэй байгаа.

-Эрүүл мэндийн салбарын төсөв хүнд байгаа тул сайдын багцаас хэмнэлт хийж ЭМД санд төвлөрүүлж байгаа-

-Танай салбарын төсөв хүнд байгаа юм биш үү. Ирэх онд төсвөө сайжруулах ямар бодлогыг барьж байна?

-Хүнд байгаа. Ер нь даатгалын сангийн мөнгө, эрүүл мэндийн салбарын мөнгөн санхүүжилт ДНБ 6 хувь, Засгийн нийт санхүүжилтийн 12 хувьд хүрч байж доголдолгүй болж ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд энэ дүнд хүрч байсан. Гэтэл манай төсөв энэ жил 3.1 хувтай байна. Тэгэхээр цаашид санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол болохгүй байгаа. Харин ирэх оны төсөвт 2021 оноос хойш төвлөрүүлэх ёстой байсан 218 тэрбумыг суулгуулчихсан явж байгаа. Энэ дүн ямар нэг өөрчлөлтгүй батлагдвал ирэх оны даатгалын сангийн хүндрэлтэй нөхцөл байдлууд арилна гэж харж байна. Нөгөө талаас бид хэмнэж болох зардлуудаа хэмнэж даатгалын сангийн зарцуулалтыг шаардлагатай өөрчлөлт рүү нь чиглүүлж байж салбарын төсөв санхүүгийн доголдол арилна гэж үзэж байгаа.

Ерөнхийдөө нэг талаас даатгалын санг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаас зарцуулалтаа оновчтой, зөв ил тод байлгаж явахгүй бол хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй тусламж үйлчилгээг үзүүлээд яваад байгаа учраас хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байна.

-Ирэх оны төсөвт хавдрын эмнэлгээс гадна өөр ямар томоохон бүтээн байгуулалтын төсөв тавигдаж байгаа вэ. Түрүү жилийн төсөвт тавигдсан эрхтэн шинжлүүлэн суулгах төв болон бусад эмчилгээ, үйлчилгээний томоохон төслүүд бий. Тэдгээрийн төсөв ирэх онд тавигдсан уу?

-Бүтээн байгуулалтын хувьд бид эрүүл мэнд гэхээрээ л эмнэлэг барьдаг асуудлаасаа салах ёстой. Гэхдээ манай улсын хувьд зайлшгүй шаардлагатай төвүүд байгаа. Тухайлбал, Эрхтэн шинжлүүлэн суулгах төвийн барилгын ажил нь үргэлжилнэ. 3-р эмнэлэг дээр зүрх судасны үндэсний төвийн барилгын ажил явагдана. Дархан-Уул аймагт нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ажил явагдаж байгаа. Цаашид зайлшгүй шаардлагатай төвүүдийг байгуулах мөн Улаанбаатарт ирдэг төвлөрлийг сааруулж орон нутагт шаардлагатай байгаа бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгуудын нэгдсэн эмнэлгийг шинэчлэн зохион байгуулах ажлууд их чухал байгаа. Хэрэв бид энэ бодлогуудаа хэрэгжүүлж чадвал иргэд маань хүндрэл, чирэгдэлгүй тухайн амьдарч байгаа бүс нутгаасаа тусламж үйлчилгээ авах боломжийг хангах нь хамгийн чухал гэсэн бодлого барьж байгаа.

-Хавдрын эмнэлгийн хүндрэлийг шийдвэрлэхийн тулд төвлөрлийг бууруулахаар аймаг, дүүргүүдэд хавдар эмчлэх төв нээж байна-

-“Хавдар 2”-ын төсвийг 7.9 тэрбумаар нэмж оруулж ирэхээр төсөөлсөн байгаа харагдсан?

-“Хавдар 2”-ын зураг төслийн ажил эхэлчихсэн. Гүйцэтгэгч нь шалгарчихсан. Зураг төслийн ажлыг гэрээний дагуу ирэх оны зургаадугаар сарын 30 гэхэд дуусгаж өгөх ёстой. Зургаадугаар сарын 30-аас хойш барилгын ажил нь эхэлнэ. Гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах, дэд бүтцээ татах ажлууд эхэлнэ гэсэн үг. Энэ барилгын ажлыг эхлүүлэх, дэд бүтцийг татах мөнгийг ирэх оны төсөвт тодорхой хэмжээгээр суулгахаар тооцоолчихсон явж байна.

-“Хавдар 2”-ыг ямар хугацаанд барьж дуусгахаар тооцоолсон бэ. Хавдрын эмнэлгийн хүрэлцээгүй байдлаас болж жилд 4500 орчим хүн нас барж байна гэсэн тоон судалгаа бий. Хэрэв шинэ эмнэлэг удаан хугацаанд баригдахаар бол тус хугацаанд эмнэлгийн хүрэлцээгүй байдлаас үүдэх өвчтөнүүдийн эрсдэлийг яаж шийдвэрлэх вэ?

-“Хавдар 2” төв томоохон хэмжээний төсөл. 95 мянган мкв барилга барих төсөл. Тус барилгыг барихад багадаа нэг гурван жил болох байх гэж тооцоолж байгаа. Бид энэ хугацаанд шинэ эмнэлэг ашиглалтад орохыг хүлээж суухгүй. Ер нь манай улсын хувьд хавдрын төвлөрсөн тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа. 21 аймаг, нийслэлийн иргэдийн 90 хувь нь  ХСҮТ гээд нэг эмнэлэг дээр очиж тусламж үйлчилгээгээ аваад байна шүү дээ. Гэтэл орон нутгаас ирж тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь эргээд тухайн амьдарч байгаа орон нутагтаа оношилгоо, эмчилгээгээ хийлгэх боломж бий гэж харж байгаа.

Тиймээс төвлөрлийг сааруулах бодлогыг өнгөрсөн наймдугаар сараас эхэлж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд аймгуудын бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд дээр хавдрын төвүүдийг нээж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд улсын 2-р төв эмнэлэг дээр нээчихсэн. Одоо улсын 1 болон 3-р эмнэлэг дээр бас хавдрын төвийг нээнэ. Дээрээс нь дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хавдрын эмчилгээ үйлчилгээг өргөтгөхийн тулд ирэх онд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах мөнгөн дүн ирэх оны төсөвт суучихсан учраас ирэх жилээс аймгуудын нэгдсэн эмнэлэг болон дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдрын эмчилгээ, үйлчилгээ өргөжнө. Ингээд ирэхээр ер нь хавдрын эмнэлгийн дараалал, чирэгдэл эрс буурна гэж харж байгаа.

Бид наймдугаар сараас хойш энэ асуудал дээр ажилласан. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар ХСҮТ дээр үүсээд байсан хүлээгдэл, дараалал 30-40 хувиар буурсан байна. Тэгэхээр бид цаашдаа зохион байгуулалтыг зөв зохистой хийгээд байвал иргэддээ тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хурдан шуурхай үзүүлэх боломж байна гэж харж байгаа.

-Орон нутаг, бүсийн эмнэлгүүд туяа эмчилгээ хийдэг болгоно-

Одоо хамгийн гол нь туяа эмчилгээ хавдрын эмчилгээ дээр хүлээгдэл үүсгээд байгаа асуудал болж байна. Энэ эмчилгээ зөвхөн ХСҮТ дээр хийгддэг. Үнэтэй тоног төхөөрөмж шаардагддаг эмчилгээ. Нийт хавдартай өвчтөнүүдийн 30 хувьд нь туяа эмчилгээ шаардлагатай байна гэсэн тооцоолол байгаа. Тэгэхээр туяа эмчилгээний хүртээмжийг яаж нэмэгдүүлэх тал дээр бид бодлогын ажлууд хийж байна.

Өнөөдөр бид өндөр үнэтэй төхөөрөмжүүдээ өдөрт найман цаг ашиглаад байна. Үүнийг өдөрт 18 цаг ашигладаг болгохоор төлөвлөж, хүний нөөцийг нь бодлогоор хангаад хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад тусламж үйлчилгээг өргөжүүлж ямар хэмжээгээр ажиллаж байгааг нь тооцоолж цалин олгох тооцооллыг хийсэн. Энэ бодлогыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэх гэж байна.

Уг бодлого хэрэгжээд эхэлбэл хавдрын туяа эмчилгээ шаардлагатай хүмүүсийн хүлээгдлийг 2-3 дахин бууруулах боломж байна. Дараагийн ээлжид бид төвлөрлийг сааруулж орон нутаг, бүсийн эмнэлгүүд туяа эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Жишээ нь Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилгыг Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар өргөтгөж, тус барилгыг туяа эмчилгээтэй байлгах зураг төсөл, техникийн үзүүлэлтүүдийг нь гаргаж байгаа. Энэ хүрээнд бид хоёр жилийн дараа тухайн барилга ашиглалтад ороход шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх ажилдаа бас орсон. Энэ мэтчилэн бид үндэсний хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг хаана яаж хүргэдэг болох вэ гэдэг төлөвлөлтүүдийг гаргаад ажиллаж байгаа.

Зөвхөн “Хавдар 2” ашиглалтад орж байж иргэдийн дараалал, хүлээлт буурна гэж ойлгож болохгүй. “Хавдар 2” ашиглалтад орсноор илүү их судалгаа шинжилгээнд суурилсан шинжлэх ухаанч бодлогуудаа хийж, шинэ техник технологийг нэвтрүүлж монгол хүн гадагшаа явж эмчлүүлэхгүйгээр хавдар судлалын шинэ төв дээр бүх эмчилгээ, оношилгоонууд явагдаж байдаг болгоно. Хамгийн гол нь судалгааны ажлуудыг хийж, дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг нээх төвийг бий болгоно гэж харж байгаа.

-Гэхдээ одоо байгаа хавдрын эмнэлэг маань 1982 онд баригдсан. Дулаан, цахилгаан гээд бүх юм нь асуудалтай арай гэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хүчин чадалдаа тулгаж өвчтөнүүдээ аваад явж байгаа нөхцөл байдалтай байна. Энэ эмнэлгийн асуудлаа яаж шийдвэрлэх вэ. Зарим гишүүд хавдрын эмнэлгийн хашаанд бэлэн байгаа 4-р эмнэлгийг хавдрын эмнэлэг болгон ашиглаж болохгүй юм уу гэх гарц ярьж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хавдрын эмнэлгийн орчин нөхцөлийг нь сайжруулах засвар үйлчилгээнд шаардлагатай мөнгийг ирэх оны төсөвт суулгаж байгаа. Дээрээс нь ХСҮТ-ийн хашаанд баригдсан 4-р эмнэлэг гэж яриад байна. Энэ эмнэлэг нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Одоо дуудлага худалдаагаар үнэлэгдээд явж байгаа юм байна лээ. Энэ эмнэлэг дээр анхнаасаа хийгдсэн үнэлгээ нь 170 гаруй тэрбум төгрөг. Үүний 70 хувиар буюу 126 тэрбум төгрөгөөр эхний ээлжийн дуудлага худалдаа нь явсан. Тэр нь дээр ямар нэг худалдан авах сонирхолтой этгээд оролцоогүй. Цаашид дуудлага худалдаа нь 50 хувиар явах юм байна лээ. 50 хувийг тооцоолоод үзэхэд 89 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа.

Дээрээс нь одоогийн байдлаар энэ байгууллагын объект Хөгжлийн банкных уу. 4-р эмнэлгийнх үү гэдэг нь тодорхойгүй. Тиймээс тодорхойгүй байгаа зүйл дээр эмнэлгийг Эрүүл мэндийн яам авна гэдэг зүйл яригдахаар эргээд энэ нь манай үйл ажиллагаа жигдэрч, хавдрын эмнэлгийн үйл ажиллагааг явуулж чадах уу гэдэг эргэлзээг бий болгож байгаа.

Тэгэхээр эзэмшигчийн асуудал нь бүрэн шийдвэрлэгдсэний дараа бид яг ХСҮТ-ийн хашаан дотор байгаа барилгыг хавдар судлалын үндэсний төв болгон ашиглавал үнэхээр хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ маань үнэхээр хураагдаад улсын өмч болж ирсэн тохиолдолд бид энэ ашиглалтын асуудлыг ярих нь зөв юм байна гэж харж байгаа.

-Зарим эмийн сангуудад өртэй байгаа учир даатгалаар хөнгөлдөг зарим эмийг олгохгүй байгаа нөхцөл үүссэн-

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлдөг эмийг зарим эмийн сан олгохгүй байгаа асуудал үүсээд байна. Энэ юунаас болов?

-Даатгалаар авч байгаа эмийн жагсаалтад өөрчлөлт ороогүй. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа. Өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэдгийг сайдын ажлаа авснаас хойш ярьж байгаа. Өнгөрсөн 2021 оноос хойш даатгалын санд төвлөрөх ёстой 218 тэрбум төгрөгийг төвлөрүүлээгүйгээс болж оны төгсгөлд хүндрэл чирэгдэл гарч асуудал үүсээд байна. Үүссэн асуудалтай холбоотойгоор наймдугаар сараас хойш бүхий л арга хэмжээг авч ажилласан. Сайдын багц дээр хийж болох хэмнэлтүүдээ хийж даатгалын сан руу төвлөрүүлсэн. Иймд байдлаар хэмнэж болох бүхий л зүйлсээ хэмнэснээр энэ жил бид ямартай ч иргэдийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр оноо давж, ирэх оны төсөвтэй залгах боломж одоогоор бүрдчихээд байгаа. Гэхдээ хөргөлттэй олгох эмийн асуудал дээр эмийн сангуудад өгөх ёстой хэд хэдэн өр бий. Энэ өрнөөс үүдэлтэй зарим эмийн сангууд зарим нэр төрлийн эмүүдээ өгөхгүй байгаа тохиолдол гарч байгаа юм байна лээ.

Бас нэг асуудал гэвэл "Новартис аксесс" гээд 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж олгох хөтөлбөр хэрэгжсэн. Уг төсөл хэрэгжээд энэ жил хугацаа нь дуусаж байгаатай холбоотой зарим эмүүд тасалдсан.

Тэгэхээр энэ асуудал дээр арга хэмжээ авч, яамны зүгээс нэгдсэн хэлцлүүдийг эмийн шаардлага хангасан томоохон үйлдвэрүүдтэй хийх. Эргээд бүр чанартай эмүүдийг улсын хэмжээнд нийлүүлэх бодлого хэрэгжиж эхэлж байгаа учраас зарим тасалдсан эмүүд чанартай илүү хямдаар иргэдэд хүрэх боломж бүрдэж байгаа.

-Капитрон болон Чингис хаан банкнаас авах эрүүл мэндийн даатгалын өр 108 тэрбумыг нөхөн барагдуулах үйл явц ямар шатандаа явж байгаа вэ?

-Хоёр банкнаас ЭМД-ын сангийн 100 гаруй тэрбум төгрөгийн авлага байгаа. Энэ авлагын асуудал маш олон жил яригдаж байгаа. Өмнө нь сайд байхдаа энэ асуудал дээр тодорхой шийдлүүдийг гаргаж, шүүхийн шийдвэр хүртэл гарсан. Үүний дагуу тодорхой хэмжээний төлөлтүүд Капитрон банк дээр хийгдсэн. Цаашид үлдсэн өрийг барагдуулах тал дээр тодорхой алхмуудыг хийж байгаа. Би энэ асуудлаар Чингис хаан банкны удирдлагуудтай уулзаж тодорхой хэмжээний төлбөр барагдуулалтыг хийхээр ярилцсан. Чингис хаан банкны хувьд тодорхой хөрөнгүүдийг борлуулж даатгалын сангийн өрийг төлөхөөр ярьж байгаа.

-Эмийг жороор олгох тушаалыг би гаргаагүй. Байсан хуулийг л хэрэгжүүлж байгаа-

-Сүүлийн үед эмийн жорын асуудал нийгэмд ихээр яригдаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа. Үүнтэй холбоотойгоор эмийн сангуудын орлог 50 хүртэлх хувиар буурсан гэдэг тоо бас байна. Энэ асуудал дээр ямар шийдэл байна?

-Эмийн жорын асуудал дээр бид ямар нэг байдлаар жортой, жоргүй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт оруулаагүй. Энэ дээр бид хуулиар жортой олгох ёстой байсан эмүүдийг жороор нь л олгодог болж хууль хэрэгжүүлж байгаа процесс л явагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ асуудал дээр ямар нэг өөрчлөлт, тушаал, шийдвэр гаргасан зүйл огт байхгүй. Гэхдээ яг бодит байдал дээр энэ хуулийн хэрэгжилт иргэдэд хүндрэлтэй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт эмийг жороор хэрэглэж байж тэр хүнд эмчилгээ болно. Жишээлбэл даралт нь ихсэхээр даралтын эм аваад уучихдаг хүмүүс “даралтын эм авч чадахгүй болчихлоо” гэдэг асуудал ярьж байгаа. Гэтэл тэр хүн даралтын эмийг эмчид үзүүлээд жороор нь авч уугаад байвал биед нь сайн. Өөрт нь илүү их үр дүн өгөх юм. Даралт нь ихэсдэг хүн нэг эмээ байнга уух ёсгүй. Даралт нь ямар хэмжээнд хэлбэлзэж байна. Нөгөө даралтын эмийнх нь тун найруулгыг солих уу, эмийг нь солих уу гэдэг асуудлыг эмч үзэж байж шийдэх ёстой. Гэтэл манайхан эмчид үзүүлэхгүй авч хэрэглээд сурчихсан. Тэрнээс болж эерэг гэхээс илүүтэй сөрөг үр дагавар маш ихээр гарч байгаа.

Даралтын эм нь үйлчлэхгүй, даралт нь бүр өндөр болоод яваад байгааг мэдэхгүй байж байгаад зүрхний шигдээс, тархины харвалт болчихсон тохиолдол нийгэмд их байна.

Дээрээс нь өвчин намдаах өндөр тунтай эмүүдийг өөр зорилгоор хэрэглэдэг. Тэрнээсээ болж ирээдүйд асар их хохирол учирч байгаа тохиолдол их байна. Энэ бүхнээс үүдээд эмийг жороор авч уух нь нийгэмд хувь хүнд эерэг нөлөөтэй. Өнөөдөр ганц нэг хуучин аваад уучихдаг байсан эмүүдээ ууж чадахаа больчихлоо гэдэг байдлаар бидэнд дүгнэлт өгч болохгүй. Жоргүй эм олгосноос болж гарах сөрөг нөлөөлөл маш их байгаа. Тиймээс бид олон улсын жишгийн дагуу жороор авах ёстой эмийг жороор нь авъя. Жоргүй болгох эмээ жоргүй болгоё. Ингэхдээ бид үйл явцаа хөнгөвчлөх, иргэддээ ойртуулах бодлогоо л сайжруулах хэрэгтэй байна.

Цахим эмийн жорыг хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын эмч нарт цахим жор бичих, иргэддээ хүрч үйлчлэх талаар сургалт зөвлөгөө байнга хийж байна. Үр дүнд нь цахимаар жор бичих хувь өдөр бүрээр өсөж байгаа. Бид нэг өдөрт бүгдийг өөрчилж амжихгүй шүү дээ. Жоргүй эм олгох нь урт хугацаанд тогтчихсон тогтолцоо учир өөрчлөхөд хугацаа шаардлагатай.

-Эмийн жорын асуудал дээр заавал жороор авах нь зүйтэй эмүүд бий. Гэхдээ нөгөө талд жишээлбэл сар тутам тогтмол уудаг жирэмслэхээс хамгаалах эм ч гэдэг юм уу. Өөр зорилгоор уух боломжгүй эмүүд бас жороор олгогдож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгээд байна гэсэн шүүмж их байна?

-Манай ард иргэд эрүүл мэндийн боловсрол л жаахан дутуу, дулимаг байгаад байна л даа. Жишээлбэл, жирэмслэхээс хамгаалах эм гэдэг нь өөрөө гармони. Тухайн хүний гармонийн зохицуулалт хэрхэн яаж алдагдаж байна. Сар болгон уудаг жирэмслэхээс хамгаалах эмийг энэ сар ууж болох юм уу. Үгүй юм уу. Гармони зохицуулалт нь алдагдаж уу. Дахиад эм ууж болох үгүйгээ мэдэхийн тулд эмчид үзүүлж, шинжилгээ өгч байж уух нь өөрт нь аюулгүй, эрсдэлгүй. Тэгэхгүй бол манайхан жирэмслэхээс хамгаалах эмийг сар болгон би уудаг гээд эмчийн хяналтгүй уусаар байгаад гармонийн томоохон өөрчлөлтөд орж, эрүүл мэнд амь насаараа хохирсон тохиолдол асар их байна. Тиймээс бид заавал энэ эрсдэлийг иргэддээ үүрүүлэлгүй эмчдээ үзүүлээд зөвлөгөөний дагуу уух эмээ бичүүлээд аваад уудаг болгохыг зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 5, 2024 08:36

Чамайг зовлон ш�##�таг ярь гээгүй ажил хий болго гэсэн чадахгүй боль больчих дэнжийн мянгын үахаа ажиллуул чи ямар хоосон хонохгүй гээд байгаа биш

зочин
зочин
12 сар 5, 2024 10:06

ХӨСҮТ бол Х�##�дварт өвчин судл�##�ын үндэсний төв, ХСҮТ бол Хавдар судл�##�ын үндэсний төв, Сэтгүүлчээ энэ хоёр нэрний утгыг ойлгож мэдээгээ бичнэ үү

Иргэн
Иргэн
12 сар 5, 2024 10:09

ОЮУНЭРДЭНЭ АНХНААСАА Л САЙХАН ЯРЬДАГ ШҮГЭЛ БАЙСАН ТОМИЛСОН САЙДУУД НЬ ДАНДАА ХУВИЙН ӨНДӨР АМБИЦТАЙ ДОНГИО НОМИНГОО ХАР ХҮНСНИЙ САЙДАА ХАР МАХ ЗАРДАГ ЗАХЫН ЭЗНИЙ ХҮҮГ АМБИЦГҮЙ ГЭХ ҮҮ? УЛСЫН ТӨСӨВ ДЭЭР НЭГ МУУ ДОНГИО ХҮҮХНЭЭС Л 7 ДОР ТӨРТЭЙ ГЭДГЭЭ МЭДЭРЛЭЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ЭНЭ ТОМИЛГООГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОХГҮЙ ЮМ ХЭДЭН АЛНУУДЫГ БҮҮР ДАРХАЛЛАА ЗАРИМ ҮМХИЙРСЭН АЛ НЬ ШУУД АЙМААР МӨНГӨ АЛ РУУГАА ЧИХНЭ ГЭЭД УЛАЙМ ЦАЙМ МЭДЭГДЭЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ БӨГС УЛС ТӨР 2 ХАРШИЖ ДОХ ТЭМБҮҮ АВСНЫ ДАЛЛАГАТАЙ ГЭДГИЙГ САНУУЛЬЯ

зочин
зочин
12 сар 5, 2024 10:26

байдлыг тулт�##� дордуулж /санаатайгаар ч юм шиг/ байгаад аврагчийн дүрд тоглодог нэг тийм аргад гаршаад бгаам биш биз дэ гэж бодогдох, за хавдарын ш�##�тгаан н утаанаас үүдэлтэй агаарын бохирдол гэх, тэгээд тэр утаан дотро нэмж эмнэлэг барина гэх...., за энэ сайдын �##�бан туша�##� хашиж буй хүн н яасан ч ганган юм, өмссөн зүүснээрэ гайхуулдаггүй л бмаар, нэг л их хэлбэрдсэн, сүр сүр юм ярьсан улс, ядаж бхад ганц мэдээнд хэдэн ч зураг оруулдаг юм дэ ккк, заза мэдэхгүэ

Зочинзочих
Зочинзочих
12 сар 5, 2024 10:54

УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөв бодлого барьж ажиллаж байгаад т�##�архаж АМЖИЛТ хүсье

тогтох
тогтох
12 сар 5, 2024 11:26

Юм хийж байгаа хүнийг л гоочлох буруу хэвшил нийгмээс арилаагүй цагт ямарч хөгжил яриад хэрэггүй тиймээс улиг болсон дураараа авирлах сэтгэлгээнээсээ с�##�ж байж хүн шүүмжил / сэтгэгдэл бичигчид /

Зочин
Зочин
12 сар 5, 2024 11:30

Эрүүл мэндийн даатг�##�ыг хувьд шилжүүлэх хэрэгтэй. Авилгачдын хоолны мөнгө болоод дууслаа. Нөгөө ЭМД н Бямбасүрэн яасан бэ, газар дээрээ авилга авч байгаад баригдсан хүн, одоо 1- р эмнэлгийн дарга болчихсон самраад явж байх. Ийм томилгоо хийдэг сайд үнэхээр ард түмнээ бодох уу, авилгачдаа өөхшүүлэх үү. Энэ шинжээр 2025 онд даатгуулагчид хохирсоор дуусна. Хүний эрүүл мэнд автомашинаас дор боллоо. Машинаа гэмтээвэл даатг�##� 100% хохирол барагдуулдаг гэтэл эрүүл мэнд муудв�##� даатгуулагч 100% төлбөртэй үйлчлүүлж хохирдог ийм эрүүл мэндийн даатг�##� монгол улсад хэрэгтэй юм бол уу, бод бод ард түмэн минь, ийм бодлоготой сайд хэрэгтэй юу бод бод.

Зочин
Зочин
12 сар 5, 2024 12:13

ХАВДАР СУДЛАЛ ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ 2 ОО ЯЛГАХГҮЙ БАЙЖ ИШ ЧААВААС ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ

Зочин
Зочин
12 сар 5, 2024 12:29

Чи наад хавдрын эмнэлэгээ авах т�##�аар
Засагтайгаа ярьж болохгүй юу та нарт
Унац олдохгүй байн уу...эд нарт ямар сэтгэл
Алга...хөгжлийн банк хураагдсан бол улсын
Эмнэлэг л болно биздээ...сэтгэл �##�га..

Зочин
Зочин
12 сар 5, 2024 18:15

Гармони ба гормон гэдгээ ядаж ойлгодог ч болоосой

Зочин
Зочин
12 сар 5, 2024 20:05

Хавдрын эмнэлгээ томруулж, өргөжүүлэх нь түмэн зөв. Гэвч бидний амьдр�##�ын хэв маяг энэ янзаараа байв�##� хавдартай хүний тоо өссөн хэвээр, эмнэлгийн хэрэгцээ дахиад л өснө. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өвдсөн хойно нь эмчлэх, хөнгөвчлөх, эрт илрүүлэх зэрэг олон арга хэмжээ аваад ч нэмэргүй. Хавдар удамших магадл�##�тай гэхээр бүр ч аюултай. Иймд хавдар үүсгэгч эх үүсвэрүүдийг тодорхойлох суд�##�гаа хийх, түүний эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийг цогцоор нь хийх �######�шгүй шаардлага байна.

Zochin
Zochin
12 сар 5, 2024 22:26

Тэгэх хэрэгтэй. 4р эмнэлэгийг авсан нь дээрээ.

Холбоотой мэдээ

Back to top button