Нийгэм мэдээ

Н.Наранжаргал: Тувачууд монголчуудын захиргаанд олон зуун жил явж монголжсон түрэг угсаатан юм

“Монгол ба Тува: Түүх, орчин үеийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Ойрад Монгол судлалын хүрээлэн Төрийн бус байгууллага хамтран зохион явууллаа.

Хурлын нээлтийн ёслолыг туульч, хөөмийч С.Дансран “Алтайн магтаал” хайлж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо үг хэлж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн эхэлж, ОХУ-ын БНТува Улсын Засгийн газрын дэргэдэх Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Түүхийн салбарын эрхлэгч, доктор Самдан Аяна, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын болон Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням  нар оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн юм.

Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭША, доктор Б.Нацагдорж “Хонгоройн урианхайчууд хэний харьяат байсан бэ?”, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатар “Зүүнгар улс ба Енесейн бүс нутаг”,  Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Түүхийн салбарын эрхлэгч, доктор Самдан Аяна “Монгол Тувагийн харилцаанд холбогдох Соян сумын түүх” сэдвээр нийт 14 илтгэгч  Монгол, Тувагийн харилцаа, түүхийн асуудлаар илтгэл тавин оролцсон юм.

Хурлын үеэр “Монгол ба Тува: Түүх, орчин үеийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй ОУСХ-ийн ЭША, доктор Н.Наранжаргалтай цөөн хором ярилцсан юм.

-ОУСХ, Ойрад Монгол судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж буй өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын онцлог нь юу вэ?

Монгол, Тувагийн харилцааны чиглэлээр тусгайлсан эрдэм шинжилгээний хурал сүүлийн жилүүдэд хийгдээгүй. Иймд энэхүү хурлаар Монгол, Тувагийн харилцааны асуудлаар сүүлийн үеийн судалгааны үр дүнг авч хэлэлцэж байгаад онцлог нь оршиж байна. Тувагийн асуудал бол бидний анхаарч байх судалгааны чиглэлүүдийн нэг юм.

 -Тувачууд түрэг угсааных хэдий ч олон зуун жил Их Монгол улсын бүрэлдэхүүнд байсны хувьд монголчуудтай соёл ойр гэж ярьдаг. Өнөөдөр соёлын харилцаа ямар түвшинд байгаа вэ?

Тувачууд хэдийгээр түрэг угсаатан ч монголчуудын захиргаанд олон зуун жил явснаар монголжсон түрэг угсаатан болсон. Тиймээс ахуй соёлын хувьд ижил төстэй зүйл нэлээд бий. Энэ ч үүднээс 1921 онд Тувагийн зарим нэг хошуунууд манай улсад дагаар орох хүсэлт гаргаж, Улсын албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулж байв. Өнөөдөр тувачууд хэдийгээр тува хэлээр ярьдаг ч гэсэн мал аж ахуй эрхлэх арга ажиллагаа, дээл хувцас, эрийн гурван наадам хийж буй байдал зэргээрээ соёлын хувьд ихээхэн ойрхон, ижил төстэй байдаг.

Сүүлийн жилүүдэд Тувачууд Увс аймагт ирэх, Увс аймгаар дамжин, Улаанбаатар цаашлаад БНХАУ-руу зорчих зэрэг нь эрс нэмэгдсэнээр соёл, эдийн засгийн харилцаа улам өргөжиж байна.

-Монгол, Тувагийн хилийн асуудал үе үе хөндөгддөг шүү дээ. Мөн Давст уултай холбоотой сэдвүүд ч яригддаг болохоор асуухгүй өнгөрч чадсангүй?

Давст уул, хилийн асуудал анх БНМАУ нь БНТАУ-ыг хүлээн зөвшөөрч, найрамдлын гэрээ байгуулсан 1926 оноос эхэлсэн. Монгол, Тувагийн хил тогтоох хэлэлцээрүүд 1930, 1932, 1934, 1940 онуудад явагдсан ч нэгдсэн үр дүнд хүрэхгүй явсаар БНТАУ 1944 онд ЗХУ-д автономит эрхтэй дагаар орсны дараа 1958 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хилийн гэрээгээр шийдэгдсэн юм.

БНМАУ-ын зүгээс хилийн шугамыг хуучин харуул хайчийн замаар тогтох, БНТАУ-ын зүгээс Тагнын нурууны өврөөр тогтох хүсэлтэй байснаас хилийн хэлэлцээрүүд сунжирч хэд хэдэн удаа болсон. Хилийн шугам тодорхой бус байсан хугацаанд хөрш зэргэлдээ оршиж байсан малчин ардууд бэлчээрээ нутгаа зохицон ашиглаж бага зэрэг зөрчил гардаг байж. Гэтэл хил тогтоож хөрш зэргэлдээ нутаглаж байсан ардууд хоёр өөр улсад харьяалагдах болсноор энэ асуудал ноцтой болж ирсэн. Зарим иргэд нь хуучин нутаглаж байсан нутаг, цас зуд зэргээс шалтгаалан маргалдаж байгаа хилийн бүсэд нутаглах, хил даван нутаглах явдлууд байсан. Зарим тохиолдолд зориуд санаатайгаар маргаантай бүсэд хязгаар нутгийн иргэдийг нутаглуулах, суурин газар байгуулах, тариа, тарих, ан амьтныг олноор агнах явдал гарах болсон. Малын хулгай бол эдгээрийг даган гарч ирсэн нэг сөрөг үр дагавар нь юм. 1990 оны хилийн хамгаалалт суларсан үеэр малын хулгай эрс нэмэгдсэн ч одоо бол ер нь багассан.

-Давст уулын тухай?

Давст уул нь хөрш зэргэлдээ нутаглаж ирсэн ард иргэдийн нутгийн заагт оршиж, хязгаар нутгийн ардууд хоёр талаасаа давсны хэрэгцээгээ хангаж ирсэн . 1930 онд хэлэлцээр эхлэх үед Тувагийн талаас өөр давсны нөөц байхгүй тул Давст уулыг авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байдаг. Улмаар 1932 оны хэлэлцээрээр Давст уулыг Тувагийн хилд оруулж, Манай талын иргэд хэрэгцээнийхээ давсыг үнэ төлбөргүй ашиглаж байхаар тохиролцсон байдаг. Дараа дараагийн хэлэлцээрүүдэд энэ 1932 оны хэлэлцээрийг БНТА болон ЗСБНХУ-ын тал хүчинтэй гэж үзэх болсон. БНМАУ-ын тал уг хэлэлцээрийг хүчингүй гэж зарласан ч ЗСБНХУ –ын хүч түрэн өөрсдийн байран дээр хатуу зогссоор 1958 оны гэрээгээр бүрэн шийдэгдсэн. Анхны шийдвэр гарсан 1932 оны үед ерөнхий сайдаар П.Гэндэн ажиллаж байсан шүү дээ. Давст уул нь хожмын ерөнхий сайд Ю.Цэдэнбалын нутагт хамаарагддаг байсан нь энэ хүнтэй холбоотойгоор л буруу ойлгогдохоор олон нийтийн дунд тарсан. Үүнийг зориудаар дэвэргэдэг нийгмийн хэсэг ч байна.

-Тува Зөвлөлтийн мэдэлд орж, ОХУ-ын бүрэлдэхүүний Бүгд Найрамдах Улс болсон нь өнөөг хэр хоёр улсын талаарх яриа бүрт л хөндөгддөг сэдэв?

Тувачууд 1921 онд Зөвлөлт Оросын дэмжлэгтэйгээр Бүгд найрамдах Тагна Тува Улсыг байгуулж, 1926-1944 он хүртэл Бүгд Найрамдах Тува Ард Улс нэрээр оршиж байгаад ЗСБНХУ-д автономит эрхтэйгээр дагаар орсон. БНТАУ-ыг хүлээн зөвшөөрсөн нь БНМАУ, ЗСБНХУ хоёр л байв. Туваг өөртөө нэгтгэх нь Оросуудын эртнээс төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу л явагдсан. ЗСБНХУ-ын задралын үр дүнд 1992 оноос ОХУ-ын Бүгд Найрамдах улсуудын нэг болсон. 170,500км нутагтайгаар засаг захиргааны хувьд 2 хот 17 хошуу гэсэн 19 нэгжид хуваагдан, 310,000 орчим хүн амтайгаар оршиж байна.

Ярилцсанд баярлалаа

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2024 11:23

Монголд одоо Тува гэж байхгүйшд. Ч.Га-лсан гуай л байх. Тэгэж ярих юм бол өнөөдөр Монголд цэвэр цусны Ойрд ч гэж байхгүй, буриад ч гэж байхгүй. Бүгд уусаж Ха-лхажсан.

Зочин
Зочин
12 сар 6, 2024 12:13

Хэл нь түрэг болохоор тэгж хэлж магадгүй. Царай тархийг нь харахаар ази т�##�даа. Харин түркүүд бол биднээс өөр царайтай. Туркууд Алтай буюу ази таохтэй турэг байдаг гэж марг�##�ддаг ч яг гар�##� угсаагаар нь хамааруулна гэвэл бид дна хийхгүйгээр царай төрхөө харахад ханг�##�ттай. Ази төрхтэй түрэг хэлтэй хүмүүс бүр эртнээс түргүүдийн нөлөөнд орсны улмаас хэл нь солигдсон байх. Дээр үед түргүүд зүүн европ хүртэл сайн тархсан. Тиймээс нөлөөнд нь орсон болов уу. Царайг бол 2000 жил болсон ч амархан сольж чадахгүй байгаа. Сибирээс хойших бүх үндэстэн канад исландын уугуул хүмүүс бүгд ази царайтай хэр нь түрэг хэлтэй.

Зочин
Зочин
12 сар 6, 2024 14:48
Reply to  Зочин

тиймээ сан�##�1 бна

Зочинжжаааж
Зочинжжаааж
12 сар 6, 2024 16:33

Захиргаанд бсн гх шиг. Нэг угсаатан юм тэнэгээ

Зочинзочинзочин
Зочинзочинзочин
12 сар 7, 2024 07:43

Энэ уудам нутаг дээр монголоос өөр угсаатнууд амьдарч ирсэн нь тодорхой. Түрэг угсаатнууд баруун зүг нүүгээд явахад зарим хэсэг нь үлдсэн л байж таарна. Тува бол түрэг угсаатны үлдэгдэл мөн. Одоогийн Түркүүд бол баруун зүгт нүүж явах олон зуун жилийн замдаа өөр олон үндэстнүүдтэй, ялангуяа арабуудтай цус холилдсон эрлийз хурлийз үндсэндээ өөрсдийгээ ч танихаа байсан улс гэж ойлгоход болно. Харин үндсэн төв азийн түрэгийн үлдэгдэл бол я�##�тчгүй туванууд мөн.

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
12 сар 7, 2024 11:00

Арчаагүй дээ Оросод була�##�гасан одоо хүний болоод явчихсан хойно одоо гоншигноод яахав
Дээ буцаагаад өгөх биш ёр нь дэлхийг байлдан
Дагуулж байсан гэдгээр бага синсаац дэгдээж
Баймаар Орос Хятад 2 ын хөлиЙн шивэртэй
Хуруунд хавчуулах тайгаа мэдэж байж хийгээд
Гаргаж баймаар их олон юм яриад данх�##�заад
Байв�##� няц гийгүүлнэ шүү яаж ч чадахгүй байж
Өдөж сөдөөд хэрэггүй дээ цаад эзэд нь олон юм
Сөхөөд байв�##� дуртай байхгүй л байх

Эрдэнэчулуун
Эрдэнэчулуун
12 сар 10, 2024 15:13

Түрэг чинь хүннү гийн хойчис шүү дээ м�##�аа бүгд монгол

Зочин
Зочин
12 сар 10, 2024 23:09

Монголын дарл�##�д олон жил болоод монголжсон гэх орос пропагандаг дамжуулж байна. Түрэг юм бол яахаараа С гентэй байдгым!

Зочин
Зочин
12 сар 11, 2024 04:00

Монголчууд ш дээ. Хүннү Сүннү гээс эхлээд тоолоод үз дээ. Одоогоор бол �##�бан туша�##�д дуртай баагийнууд л аймаг аймгаа та�####�ад л гадны гар хөл болж л тасраад тасраад явсан ш дээ. Одоо з/б-ьай өөр өөр үндэстэн гээд л тархи уга�##�т ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button