Хэргийн мөрөөрЭРЭН СУРВАЛЖЛАХ

Хятадын хоёр иргэнийг барьцаалж, нэгийг нь хөнөөснөөс болж Монгол дахь хятадууд бие хамгаалагч хөлсөлж эхэлжээ

Хоёр хоногийн өмнө буюу 12 сарын 05-ны өдөр 14.00 цагт БНХАУ-аас хамтран ажилладаг түншүүдтэйгээ уулзахаар Хөшигтийн хөндийн нисэх буудалд Хятадын хоёр иргэн газарджээ.

Ирсэн хоёр иргэнийг нутаг нэгт хоёр иргэн нь тосч авчээ. Урьдаас мэдэх, хамтран ажилладаг түншүүд нь тул нисэхээс гарч тэднийг тоссон хятадуудын хамтаар машинд нь сууснаар хэрэг явдал эхэлсэн байна.
Улмаар хоёр монгол залуутай нийлж бүлэглэн зэвсэг хэрэглэж өнөөх тосч авсан хоёр түншийгээ барьцаалж, ар гэр рүү нь залгаж их хэмжээний мөнгө нэхэв. Таньдаг түншээрээ тосуулсан хятадын иргэн нөхцөл байдал буруудаж байгааг мэдээд маргаан үүсч, улмаар тосуулсан хятадын хоёр иргэний нэгийг нь газар дээр нь буудан хөнөөж, нөгөөг нь зодож, хөнгөн бэртээснээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэ талаар албаны зарим эх сурвалжийн хэлснээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт уг хэрэг үйлдэгдсэн бөгөөд ар гэрээс нь мөнгө нэхэн барьцааны хүмүүсийг зодож, улмаар галт зэвсэг ашиглан нэг хүний амь насыг хөнөөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэв.

Хэргийн сэжигтнүүд нисэх онгоцны буудлаас тосож авмагцаа хүний хөлөөс нилээн зайдуу гарсныхаа дараа, машин замаас хол хээр газар хэрэг явдлыг үйлдсэн байна.

Харин ЦЕГ-аас "Одоогоор тус хэрэгт холбогдуулан БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 иргэнийг шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй тул дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" гэсэн юм.

Болсон хэрэг явдлын мэдээлэл Монгол дахь Хятад иргэдийн дунд хурдтай таржээ

Харин тухайн хэргээс амьд үлдсэн иргэний тухай тодруулахад "Биедээ хөнгөн бэртсэн бөгөөд тухайн үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан учраас одоо харьцангуй дээрдэж байгаа гэв.

"Чингис хаан" нисэх буудлын Цагдаагийн газраас тус хэргийн талаар тодруулахад "Тийм хэрэг гарсан нь үнэн. Энэ талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэх боломжгүй. Онгоцны буудал дотор болсон үйл явдал биш" гэсэн юм.

Эх сурвалжийн хүрээнд олж авсан мэдээллээр "Монголд оршин суудаг Хятад иргэд тухайн хэрэг үйлдэгдсэн талаар даруй мэдэж, бие биедээ мэдээлэл өгөөд зогсохгүй бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хятадууд бие хамгаалагч хайж эрэл сурал болсон бөгөөд хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг газруудад олноор хандаж байгаа" талаар бидэнд хэлсэн юм.

  • Хамгийн сүүлийн буюу энэ оны 10 сарын 15-ны өдөр гарсан статистик мэдээллээр Улсын хилээр орсон гадаад зорчигчдын тоо 699 мянга бөгөөд хилээр орсон гадаадын зорчигчдын 26.9 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна гэх тоо бий. Энэ тоог задлах юм бол эхний есөн сард 188 мянган Хятад иргэн манай хилээр нэвтэрсэн байна.
  • Харин хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг иргэдийн хувьд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 106 улсын 17.8 мянган манай Улсад ажиллаж буй. Үүний 69.3 хувь буюу 12.3 мянга нь Хятад иргэд гэсэн үг.

-Тэгвэл хүнийг бүлэглэн барьцаалж, хөнөөсөн энэ хэрэгт манай Улсын хуулиар 10-23 жилийн хорих ялыг оноох боломжтой-

  • Нэг. Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйл. Хүн барьцаалах зүйл ангиар 2-8 жил
  • Хоёр.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах зүйл ангиар 8-15 жилийн ял сонсоно.

Тухайн хоёр зүйл ангиар давхар яллах тул 10-23 жилийн хорих ялыг манай Улсын хуулиар оноох боломжтой гэсэн үг.

Холбогдох зүйл ангийг задалбал

Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйл. Хүн барьцаалах

1.Суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх, үйлдэл хийхээс түдгэлзүүлэхэд төр, байгууллага, хүнийг албадах зорилгоор болзол тулгаж барьцааны хүнийг алахаар, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж эрхшээлдээ байлгасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
  • 2.2.хоёр, түүнээс олон хүнийг барьцаалж;
  • 2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах зүйл ангийн хувьд

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ

-Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно-

Дээрх хэргийг үйлдсэн гол зэвсэг нь галт зэвсэг байгаа нь, Манай Улсад галт зэвсэг эзэмших тухай хууль ямар зохицуулалттай байдаг нь анхаарал татаж буй. Иймд "Галт зэвсгийн тухай хууль"-д гадаад улсын иргэнд хамааралтай ямар заалт байна вэ

 Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь дөрөв ангилдаг байна. Үүнд,

  • Иргэний;
  • Харуул хамгаалалтын;
  • Хууль сахиулах албаны;
  • Байлдааны зориулалттай байдаг.

Харин гадаад иргэнд хамааралтай хуулийн заалтын тухайд

Тус хулийн 15 дугаар зүйл. Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хязгаарлах

  • 15.4.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоно.

Тус хуулийн 20 дугаар зүйл. Спортын тэмцээн, сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

  • 20.1.Галт зэвсэг ашиглах спортын тэмцээн, сургалтад оролцох, ан агнах зорилгоор Монгол Улсын иргэн, гадаадын иргэн өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргах бөгөөд уг хүсэлтэд хилээр нэвтрүүлэх галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, тоо, дугаар, улсын хилээр оруулах, гаргах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг заасан байна.
  • 20.2.Энэ хуулийн 20.1-д заасан ан агнах зорилготой гадаадын иргэний галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд эрх бүхий байгууллагаас олгосон ан агнах зөвшөөрлийг үндэслэнэ.

Монгол Улсын хууль тогтоомжоос гадуур, Хятадын иргэн галт зэвсэг эзэмшин улмаар гэмт хэрэг үйлдсэн явдал нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 7, 2024 11:46

ИРГЭДЭЭ БИЗНЕСЭЭ ХАМГААЛНА ГЭЭД ХУЖАА ЦЭРГҮҮД ОРООД ИРНЭ ДЭЭ ИНГЭЭЛ ЖИНХЭНЭ ПЯЗДАГААРАА ЭРГЭНЭ

Булнаа
Булнаа
12 сар 7, 2024 14:18

Өө үхсэн хятадууд л нэг нэгнээ �##�сан юм байна ш дээ. Юу гээд худлаа сүр бадраагаад худлаа мэдээлэл тараагаад байгаа эгүүрийн эргүүнүүд вэ?. Худлаа хоёр орны хооронд яс хаясан муу сэтгүүлч нэртэй бичиг үсэгт дутуу боловмсорсон м�##�нуудыг ажлаас нь �######�уулж хөдөө рүү нь хөөж �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
12 сар 8, 2024 02:42

Dahiad 2+5 nuhah heregtei terbum hun am hedhen ortei hujaagaar dutahgui

Зочин
Зочин
12 сар 8, 2024 08:14

Хятадууд нь өөрсдөө оролцоод нухсан юм биш үү 2 монгол нь хөлсний юм уу хүчинд автсан биш байгаа

Зочин
Зочин
12 сар 8, 2024 19:19

Холион бантан тоссон тосуулсан �##�ь нь хохирогч нь мэдэгдэхээ байлаа онон

Холбоотой мэдээ

Back to top button