Ж.Токаевын айлчлалаар гадны хэвлэл хөндсөн Монголыг Евроазийн холбоонд түр элсүүлэх асуудал ёсчлох шатандаа хүрчихсэн үү
Өчигдрөөс /2024.12.07/ цахим орчинд Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт энэ арванхоёрдугаар сардаа багтаж нэгдэх тухай мэдээлэл хөвөрч эхлэв.
2024.11.13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийг дэмжсэн шийдвэр гаргасан, одоо ёсчлох шатандаа яваа гэх мэдээлэл ч байна.
Иймд цахим орчинд олон нийт эсэргүүцэж эхлээд буй юм.
Энэ тухай асуудал 2024.10.29-нд Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр гадны хэвлэлд энэ тухай сэдэв хөндсөнийг манай сайт хүргэж байв.
Тодруулбал, Айлчлалын талаар Казахстаны хэвлэлд “Казахстан улс Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭС) болон Монгол улсын хооронд түр хугацаагаар худалдааны гэрээ байгуулахаар бэлтгэж байна. Нэг талаас Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд, нөгөө талаас Монгол улсын хооронд түр хугацаагаар худалдааны гэрээ байгуулах тухай Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн тогтоолын төслийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн хэлэлцүүлэгт танилцуулна” хэмээн мэдээлсэн байдаг. Харин Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев айлчлалын үеэр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх эрмэлзлийг дэмждэг” гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Евроазийн холбоонд элсэх асуудал бол Засгийн газар дангаараа шийдчихдэг зүйл биш.
Элслээ гэхэд 300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн татваргүйг орж ирнэ. Манай Улсын ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж зарим албаны хүмүүс үзэж буй. Уг асуудлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, ажлын хэсэг гаргаад байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эсэргүүцэж, МҮХАҮТ ажлын хэсэг гаргаж, Засгийн газартай зөвшилцөнө” гэжээ.
Энэ тухай бидний 2024.10.30-нд хүргэсэн Айлчлалын тойм: Монгол Улсыг Евроазийн эдийн засгийн холбоонд түр элсүүлэх асуудлыг хөндсөн үү нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элсэх нь зөв юм биш үү. Ядаж Сибирьт махаа гаргая л даа
Монголоос мах авахгүй,ш�##�таг нь хорио цээр,адгуусны өвчин гэх мэт.Дашрамд хэлэхэд том,жижиг 2 гэрээ хийхэд хэнийх нь эрх ашиг давамгайлдаг билээ?Монголын жижиг дундын бүтээгдэхүүн үгүй болно,түрүүчээсээ гурилаа хар-хямд орос гурилаас болж Улаанбуудайн тари�##��##�т шууд 30%-р 1жилд буурсан.
Энэ байгууллагад тусгаар тогтнолоо �##�дсан улсын нэгдэл юм ш дээ. Доошоо орж улс орноо хорлоод хэрэггүй. Орос тэртээ тэргүй унана. Мөхнө. Жаахан хүлээхэд энэ бүхэн бий болно. Нөгөө 300% -н татвар тэр үед пиздис болчихоно. Жаахан �##�сыг хар л даа. Орос маш их суларсан. Одоо дээсэн дөрөөн дээр дэмжигдэж байгааг мэдэж байна уу? М�##�ууд аа!
Mash olon surug dagabar garan dotoodiin biznes irgediin ursgal huuli bus biznes hudaldaa buruu gariin baraa valiutiin ursgal bvteh yum yu ch bhgui
Бэлэн болоогүй
Дотоодын үйлдвэрлэгчид гадаадын үйлдвэрлэгчидтэй бүтээгдэхүүнийхээ чанар, үнэ, төрөл, тоогоор өрсөлдөх л хэрэг гарна. Хэрэглэгчид баярлана, үйлдвэрлэгчид гомдоно. Чанартай сайн бүтээгдэхүүн гаргадаг дотоодын үйлдвэрлэгч айж, сандраад байх юм огт гарахгүй, хугацаа нь дууссан, хуурамч, бат�##�гаагүй бүтээгдэхүүн хулгайгаар оруулж ирдэг наймаачид л сүйрнэ. Олон улсын худ�##�дааны энэ гэрээнд нэгдэх нь зөв, дэмжинэ.
Одоо эргээд хорьдугаар зууны дарангуйл�##� уруугаа шилжих нь үү!! Больсон нь дээр байхаа. Ганц нэг хүн нэг нам нууцаар шийддэг юм биш. Казахстан ч биш шүү...