Ж.Энхбаяр: Ирэх дөрвөн жил улс төрийн хувьд их таатай үе
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/j-enhbayar-6.jpg)
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын зарим төсөл болон 2025 оны төсвийн төслийн талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Засгийн газар 2025 оны төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа. Алдагдалгүй төсөв батлахын тул салбар бүрээс тодорхой хэмжээний таналт хийсэн байсан. Танай яам, сайдын багцаас хэдэн тэрбумыг танав. Бодлогын томоохон төслүүдийн төсвийн хассан уу?
-Улсын төсвийг батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Төсөв дөрвөн жил Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрт нийцэж, зорилтыг хангах ёстой. Энэ хүрээнд Засгийн газар төсвөө өргөн барьсан. Ирэх дөрвөн жил улс төрийн хувьд их таатай үе. УИХ-д суудалтай гол намууд эвсэж хамтарсан Засгийн газрыг байгуулж, улс төржилтийг хойш тавин улс орноо хөгжүүлэх томоохон бодлогуудыг хэрэгжүүлье гэж нэгдэцгээж байна. Энэ нөхцөл боломжийг Засгийн газар ашиглаж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт дэвшил гаргах бодлогоо урагшлуулахаар маш оргилуун бөгөөд зоримог, өргөн хүрээний томоохон төсөл дэвшүүлсэн. Гэсэн ч УИХ төсвөө танаж, багасгах эрсдлүүд байна. Хэт өөдрөг төсөөлж байна. Иймд төсвийг алдагдалгүй буюу 2.4 их наядаар танаж дахин оруулж ир гэсэн шийдвэрийг гаргасан.
Видео:
-Манай яамны төсөв 110 тэрбум төгрөгөөр танагдсан-
Нэгэнт бодлого гаргасан УИХ төсвөө багсгаад ир гэсэн учир бид хэрэгжүүлэх бодлогуудаасаа тодорхой хэдийг нь хойш тавиад оруулаад ирсэн. Өөр арга байхгүй. Тэгсэн хэдий ч энэ төсөв маань бас л сайн төсөв. Монгол Улсын нийгэм эдийн засгийг өргөн хүрээнд хамарсан томоохон эерэг үзүүлэлтийг үзүүлэх төсөв болсон гэж би үзэж байгаа.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/j-enhbayar-1-1024x576.jpg)
Манай яамны тухайд өнгөрсөн 2024 онд 716 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол саяны тодотголоор 794 тэрбум төгрөгийн төсөвтэй болж байна.
Уул нь бид 904 тэрбум хүргэж төсвөө нэлээд өөдрөг төсөөлсөн байсан. Тэр төсөв маань 110 тэрбумаар багссан. Гэхдээ чамлахаар чанга атга гэж энэ бол боломжийн төсөв. Бид энэ төсвийн хүрээнд өмнө өө тавьсан зорилтоо хэрэгжүүлнэ гэж бодож байна.
-ХХААХҮ-ийн сайдын захиран зарцуулах төсөв дандаа эргэн тойрныхондоо тараагддаг гэх шүүмжлэлд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Манай яамны хөрөнгийн зардал буюу сайдын гарын үсэг зурдаг мөнгө 44.8 тэрбум төгрөг. Энэ мөнгө дотроо хоёр задардаг. Нэг нь шилжих хөрөнгө оруулалт буюу өмнөх Засгийн газрын үйл явцаас шилжиж ирсэн хөрөнгө. Тэр нь 38.9 тэрбум төгрөг. Харин нөгөөх нь буюу миний захиран зарцуулах шинэ хөрөнгө оруулалт нь 5.9 тэрбум. 5.9 нь дотроо гурван багцтай. Бүх салбар байгууллагуудынхаа засвар үйлчилгээнд 1 тэрбум гаруй. Эдгээр байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж, шинэчлэлд 1 тэрбум гаруй. Монгол Улсын бэлчээрийн усалгааг сайжруулах зорилгоор шинээр гаргах худаг хийхэд 1 тэрбум гаруйг зарцуулна. Мөн манай яамнаас хэрэгжүүлж буй өндөр урсгал зардалтай
- Хүнсний хувьсгал,
- Цагаан алт,
- Атрын IV,
- Шинэ хоршоо
гэсэн дөрвөн том хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрүүд маань бүгд УИХ-аар ороод батлагдаад, хуульчлагдсан том төслүүд. Би хэрэгжилтийг нь үргэлжлүүлж байгаа.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/j-enhbayar-4-1024x576.jpg)
Өмнө нь уг хөтөлбөрүүдийн зардлыг яамны сайд хуваадаг байсан. Харин одоо бидний хэрэгжүүлж байгаа бодлогын жишгээр энэ мөнгөн дүнг арилжааны банкинд хүүгийн дэмжлэг болгож өгч байгаа. Арилжааны банканд энэ мөнгө тав дахин арвижна. Жишээлбэл “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн 196 тэрбум төгрөг 1.2 их наяд төгрөг болж хувийн хэвшилд зээл болж очно. Бидний аль болох их зээл өгч, хөндөлттэй санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэн түүгээр бизнес эрхэлж, баялаг бүтээгээд салбартаа оруулахыг хичээж байгаа юм. Энэ хүрээнд ойролцоогоор 3 орчим их наяд төгрөг хөнгөлөлттэй зээл болж хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа ААН-д очно гэсэн үг. Өмнө нь төсвийг найздаа, намынхандаа, гишүүддээ, нутаг ус танил талууддаа тараадаг хувийн нөлөөлөл өндөртэй сайд нар байсан. Энэ үйл явцыг бид одоо бодлогын хувьд өөрчилж байгаа юм.
“Тараагаад байдаг” гэж яриад байгаа тараалт нь энэ. Одоо дээрх төсвийг арилжааны банкнуудад өгнө. Арилжааны банк яг бизнесийн зарчмаар хянаад, шалгаад төсөл хөтөлбөрүүдэд зээл олгоно. Харин би арилжааны банкнуудтай гэрээ байгуулж байгаа төслүүдийг хянана.
Жишээлбэл ноолуур дээр угаах үйлдвэрлэлийг 100 хувь монгол хангаж байгаа. Тиймээс дахин угаах үйлдвэр барих төсөлд зээл олгохгүй гэсэн үг. Харин ээрэх буюу утас хийх, сүлжих тоног төхөөрөмж нэмэх төсөл зээл өгнө шүү гэдгээ хэлнэ. Ийм маягаар бид бодлогын зохицуулалт, чиглэлүүдийг гаргаж байгаа. Хэн шаардлага хангаж байгаа, хэний бизнест зээл олгох асуудлаа арилжааны банкнууд өөрсдөө мэднэ. Ингэснээр нөгөө айхтар хардалт, сэрдэлт төсөв хөрөнгө тойрдог маргаан байхгүй болно. Тэгэхээр та нар Ж.Энхбаяр гэдэг хүнд шинээр батлагдсан 5.9 тэрбум төгрөгийг зөв зарцуулсан байна уу гэдгийг л хянана гэсэн үг.
-Танай яамны 70 хувь Дархан руу нүүсэн. Ажил нь жигдэрсэн үү?
-Үүрэг даалгавар өгсний дагуу манай яамныхан Дархан руу яаралтай шилжин суурьшсан. Төрийн өмчийн хорооноос бид тодорхой оффисын барилга, орон сууц хүлээж авсан. Түүнийгээ тохижуулах, засах, тоноглох гээд тодорхой зардал гарсан. Түүнийг бид төсөвт байгаа нөөц хөрөнгөнийхөө эх үүсвэрийг дайчилж шийдвэрлэсэн. Амьдрах орон сууцны асуудал болон бусад нийгмийн асуудлуудыг үе шаттай шийдэж байгаа. Дархан-Уул аймаг дахь барилгыг компаниудад барилгын захиалга өгчихсөн. Ажилчид маань түрүүчээсээ байрандаа орцгоож байна. Энэ дээр бас нэг зөв ойлголт өгөх зүйл нь Төрийн өмчийн хороо дуудлага худалдаанууд зохион байгуулж байгаа. Яам өөрөө дуудлага худалдаа зохион байгуулаад мөнгө олоод байна гэж байхгүй шүү дээ. Төрийн өмчийн хороо дуудлага худалдаа зохион байгуулаад манайд эх үүсвэрүүдийг гарга өгөх үүрэг Засгийн газраас өгөгдсөн. Үүрэг чиглэлийн дагуу ажлууд саадгүй хурдан шуурхай явчихвал бид ирэх оны 1,2 дугаар сард манай нүүдлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/j-enhbayar-10-1024x576.jpg)
Манай яамыг бусад яамтай харьцуулшгүй. Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, эм эмийн үйлдвэр, лабораториуд, шинжлэх ухааны судалгааны төвүүд гээд манай салбар их өргөн. Тиймээс төвийн бүсэд очиж бодлого хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай алба хаагчдаа нүүлгэсэн. Захиргааны, төрийн, яамны гол бүрэлдэхүүн болон газар тариалан Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд үүрэг гүйцэтгэх ёстой газар хэлтсийн алба хаагчид, яамны харьяа алба хаагчид нүүж очоод үйл ажиллагаа явуулж байгаа.
-Ц.Даваасүрэнгийн бяслагийн үйлдвэрийн ажил энэ онд дуусах учир төсвийг нь хасаж болохгүй-
-Ургамал хамгааллын агентлаг гэж шинээр байгуулагдсан газар байна. Ирэх оны төсөвт энэ байгууллагад 450 гаруй сая төгрөгийн төсөв тавьсан байна лээ. Энэ юу хийдэг байгууллага болох юм. Хэдэн хүний орон тоотой газар байх вэ?
-Дэлхийн бүх ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортод мал эмнэлгийн, ургамал хамгааллын гэдэг хоёр байгууллага гол шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Дэлхийн нийт хүнсний 70 хувь нь ургамлын гаралтай. Тэгэхээр ургамал хамгааллын асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Монголд таригдаж буй үр сортоос эхлээд экспортолж, импортолж байгаа ургамал, үр тарианы гаралтай бүтээгдэхүүнүүд, бүх зүйл газраас ургаж байгаа. Ургахдаа нэг нь малын тэжээл болж буюу малаар дамжиж хүний биед шингэнэ. Нөгөө нь ургамлаар дамжиж хүний биед очно. Тиймээс ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон шууд хэрэглэх ургамлуудад чанар, аюулгүй байдал, өвчин, хортон шавжийн хяналт явагддаг. Ургамлын гаралтай үр тариаг экспортлоход тухайн улсуудын ургамал хамгааллын байгууллагууд хоорондоо хэлэлцээр хийж, магадлан итгэмжлэл хийнэ гэрээ, протоколоо солилцож байж худалдаа явагддаг.
Хятадын ногооны чанар аюулгүй байдал, орж ирсэн будаанд хорхой шавж байна гэх мэт янз бүрийн асуудлууд гардаг. Энэ бүхнийг хариуцаж, гаднаас орж ирсэн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хянах, шинжлэх байгууллага нь ургамал хамгааллын агентлаг юм. Энэ байгууллага маань 20-оод хүний бүрэлдэхүүнтэй байна.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/j-enhbayar-8-1024x576.jpg)
-Тэгэхээр ургамал хамгааллын агентлаг нь нэг талдаа эх орныхоо ургамал хамгааллын асуудалд анхаарч, нөгөө талдаа экспорт, импортын асуудалд анхаарч, бусад улс орнуудтай харьцах асуудлыг хариуцаж, худалдаа хийнэ гэсэн үг үү. Бас тус байгууллага ирэх оны төсөвт тавигдсан мөнгөөр юу хийх вэ?
-Тэгнэ. Ургамал хамгааллын тухай хууль өнгөрсөн УИХ-аар батлагдаад бодлого нь хуульчлагдаад нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Энэ бол зайлшгүй байх ёстой зүйл. Төсөвт тавигдсан мөнгөөр 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж, цалин хөлсийг нь өгнө. Энэ байгууллагын ач холбогдол маш өндөр. Бид хүнс экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байгаа. Манай бүтээгдэхүүн экспортод гарч эхэлж байна. Мах амжилттай экспортолж байна. Ноолуур амжилттай экспортолж байна. Сүүлийн үед сүү, сүүн бүтээгдэхүүн их гаргаж байна. Одоо тэжээлийн томоохон бааз байгуулж, тэжээлийн таримлууд экспортлох бололцоо үүсэж байгаа. Цаашид зөвхөн ургамлын чиглэлээр томоохон экспорт хийх боломж их байгаа. Мэргэжлийн зүйлийг мэргэжлийн хүмүүс л ярина. Хоёр улс хоорондын ургамлын байцаагч нар гэрээ хэлэлцээрээ дүрэм журамдаа нийцүүлж, шаардлагуудаа тавина.
Улс орнуудын ургамал хамгааллын байгууллагуудад олон улсын дүрэм, журам, стандарт үйлчилнэ. НҮБ-ын дэргэдэх Хүнсний байгууллага гэж томоохон байгууллага байна. Тэр нь мал, ургамлын чиглэлийн бүх харилцаа холбоог зохицуулдаг.
-Ц.Даваасүрэнгийн гэх бяслагийн үйлдвэрийн төсөв хасагдалгүй дахин орж ирлээ. Энэ салбарын хувьд ямар ач холбогдолтой төсөв бэ. Алдагдалгүй төсөв баталж байгаа энэ үед таналгүй заавал явуулах ёстой бодлогын ажил мөн үү?
-Нэгдүгээрт энэ төсвийг хасаж болохгүй. Энэ төсөл өөрөө 2023 оноос хойш урт хугацаанд хэрэгжиж байгаа. Ирэх 2025 онд дуусах төсөл юм. Яг ажлууд нь дуусаж байгаа энэ үед гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд нь хүлээлгэж өгөөд мөнгөө авах ёстой жил шүү дээ. Гэтэл хасаад хаячихвал өмнө нь зарцуулсан хөрөнгө үр ашиггүй болно. Хоёрдугаарт Хөвсгөлийн ард түмэн орон нутагтаа боловсруулж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, аймгаараа бяслаг үйлдвэрлэгч болох зорилт тавиад сум болгондоо бяслаг үйлдвэрлэх үйлдвэрүүдийг бий болгож байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ муу зүйл биш. Гол нь Хөвсгөлийн бяслаг гэх шинэ брэнд үүсэж байгаа юм. Зөв бурууг бид шүүх эрхгүй. Энэ төсөл нь бүтэн дөрвөн жил гаруй хэрэгжээд дуусаж байгаа төсөл. Үүнийг үзүүр дээр нь тайрахгүй гэдэг бодлого баримталж байгаа.
Засгийн газар ер нь бүх эхлүүлсэн төслүүдээ боогоод дуусгахыг зорьж байгаа. Шинээр хэрэгжих 38 төслөөс 10-ыг нь хассан. Нийт 500 гаруй томоохон төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Өргөн барьсан 38-аас бусад хуучин үргэлжилж байсан төслүүд буюу цэцэрлэг, сургууль, зам, гүүр, бяслагийн үйлдвэр зэрэг төслүүдийг бүгдийг нь дуусгахын зэрэгцээ томоохон бодлогын 20 гаруй төслөө үлдээж байгаа.
Эдгээрийг хэрэгжүүлээд улс орныхоо хүчин чадлыг шахах гэж зорьсон. Ямар дүр зураг, үр дүн гарахаа дараа жилийн өдийд ярьж эхэлнэ. Ямартай ч хамтын шийдвэр гаргаж байгаа улс төрийн тогтвортой үеэ ашиглаад бодлогын томоохон төслүүдээ урагшлуулж, орон нутгийн чанартай олон төсөл хөтөлбөрүүдээ түр хойш тавьж байгаа.
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/12/j-enhbayar-14-1024x577.jpg)
Манай улс сүү, сүүн бүтээгдэхүүний бараг 60 хувиа импортоор авч байгаа. Ялангуяа бяслагийн 90 хувийг импортолдог. Тэгэхээр олон сая доллароор авч байгаа бяслагийн тодорхой хэсгийг Хөвсгөлийн ард түмэн хангаад өгвөл их сайн зүйл шүү дээ. Хүйтэн сэрүүн газрын онцлогт тулгуурласан бяслагийн үйлдвэрийг амжилттай зохион байгуулж чадвал аялал жуулчлалтайгаа хослоод, нөгөө талаасаа бидний тавьж буй “Хүнсний хувьсгал”-ын зорилтын хүрээн хийгдсэн сайн зүйл болно.
-Хөдөө малын эмч хомс байна. Гурван сум дундаа нэг малын эмчтэй болчхоод байгаа тохиолдол ч бий. Саяны годрон өвчин л гэхэд малын эмчгүйгээс болж даамжирч олон ч айл малаа хядууллаа. Сургуулиар боловсрол олгохыг нь Боловсролын яам хариуцаж байгаа боловч малын эмч гэдэг нь өөрөө танай яаманд хамаарах хүн болчхоод байна. Бас мал үхвэл хариуцлага нь ч танай яаманд хамаарна байх. Энэ асуудалд цаашид хэрхэн анхаарах вэ. Ямар шийдэл байна. Хөдөө малын эмчгүй. Өвчлөл их байсаар байх уу?
-Хөдөө аж ахуйн бодлого, салбарын шинжлэх ухаан, хүний нөөц, үйлдвэрлэл тус тусдаа салчихсан байгаа. Үүнийг би нэгтгэх гэж оролдож байгаа. Хөдөө аж ахуйн их сургуулиа яамны харьяанд авахыг хүсэж байна. Шинжлэх ухааны зургаан байгууллагыг яамны мэдэлд авах талаар санал дэвшүүлээд ажиллаж байгаа. Одоогоор хараахан шийдэж чадаагүй л байна. Нэгтгэхгүй бол салбар боловсон хүчний гүн дутагдалд орж эхэлж байна. Төрийн бодлогод шинжлэх ухааны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг. Харамсалтай нь өнөөдөр шинжлэх ухааны бүх хүрээлэнгүүд маань өөр яамны харьяанд, сургууль маань ч бас өөр яамны харьяанд байгаа. Цагтаа 15 мянган оюутан бэлтгэж салбарт нийлүүлж байсан Хөдөө аж ахуйн их сургууль одоо бол 3000 мянган оюутан бэлдэж авч чадаж байвал их юм болоод байна. 3000 дотроо Хөдөө аж ахуйн мэргэжлийн бус анги олон байна. Зоо техник, агрономичд, хөдөө аж ахуйн инженерүүд бидэнд дутаж байна. Үүнд зайлшгүй бодлогын зохицуулалт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлын гараа яамыг Дархан руу нүүлгэж бүх зүйл маш цэгцтэй зөв бодлогын хүрээнд шийдэгдэж бгааг маш тодорхой сайхан тайлбарл�##�аа.Ж.Энхбаяр сайдад эрч хүчтэй ажиллаж тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэл дүүрэн байна амжилт хүсэн ерөөе
ХААИС-ийг авах гэдэг нь оюутны төлбөр гэж төсвийн гадуур орлогод л шунаж бгаа хэрэг ш дээ, өөр юу ч биш
Энэ авилгаар хөрөнгөжсөн ма лын толгойд тэр нь л чуха л бгаа !!!
ХААИС танай л с�##�барын мэрэгжилтнийг бэлтгэж бгаа шүү дээ ! Шаа л логикгүй тэнэг юм сэтгэдэг эр вэ, хөе ! Боловсролгүй хүн ч ийм гэнэн тэнэг гарга лгааг ч их хийнэ л дээ, аргагүй хөөрхий !
Энэ боловсролгүй тэнэг архичингаас маш чух�##� с�##�ба раа эртхэн с�##�гаж авмаар юмаа, Хүүкээ !!!
төсөв зард�##� хэд нугарч нэмэгдэж бна шүү, Яамыг Дарханд аваачснаар .............. гэр с�##��##�т нэмэгдэх нөхцөл үүсч бгаа, нэмэлт зардлууд өссөн................ ажилчид нь яг уул уурхайн с�##�бар шиг 5, 2-оор хот руу явдаг ц�##�ин мөнгө нь хаанаа ч хүрэхгүй болсон доо, солиот минь. Бодит үнэн энэ шүү
гэр бүлээсээ хол архид�##�т, �##########�р�##� ...................... ирж очих зард�##�........... энмйгээ боль
ХААИС яамны мэдэлд очихоор боловсон хүчин хангагддаг юм биш ээ. Бодлогоо нэгтгээд хуулиа хэрэгжүүлж чадв�##� боловсон хүчинг хангаад явах боломж бүрэн бий өмнө нь яваад ирсэн туршлага их байна Сайдаа
Төрөөс төрсөн том Хулгайч нарт л таатай жил байх,,,,,,,,
Byaslagnii uildveriig yam hiihgui. Huviin hevshil hiine. Chanartai byaslag garah uu. Mergejiliin zuvlulguu avsan bolov uu. HUvshguliin sumduud uneegee saahgui bgaa. Uildver bariad asuudliig shiidehgui. Zah zeel asuudliig shiidverlene.
Шунахгүй юм �##�гаа бөөн мөнгө харагдаад унтуулахгүй байна уу
Энэ солиотой амьтныг Монголоос хөөж �######�уулах юмсан. Мөн ч олон айлын аамьдрлыг сүйрүүлж, их гай тарьж байна даа. Нүгэл нь нүдээр нь грч нэг л өдөр сүйрэх нь лавтай. Олон хүний хара�##� идсэн хүн өөдлөхгүй.
10 сая төгрөгийн ц�##�инг өг, мэргэжилтэн илүүднэ, тэтгэвэрийнхэнд 10 саяын ц�##�ин өг, үхтлээ ажиллана.
Жаажийсан пи�####�а. Санда-лтай унагаад дэвсэлчихсэн, хүүрийг, үхтэл нь. Энэн шиг люмпэн хулгайчууд л өнөөдөр төсвийг хоослоод, улсыг ирээдүйгүй болгож байна. Одоо жаажийж байгаад дэргэдээ сургуультай болж жаахан охины �######�, хөх базах дутуу гэнэ. Толгойг нь цоо өрөмдөөд нүх гаргах юмсан. Яамны дэргэдэх сургуулиудын ба-лгийг бид үзэхээрээ нэг болсон. Дхис, Бхис гээд. Яаж дүнгээ гаргадаг гээд Анужин яриад сууж байлаа?
Uuj idehed chin taatai jiluud baigaag gadarlaj bainaa hehe
Энэ Уулын өвгөн гэгч яасан долигонуур амьтан вэ? Цаана чинь өчнөөн айлын амьдр�##� сүйрч, үр хүүхдүүд нь хохирч байхад. Ийм олдой амьтад олшироод, энэ улс орон маань сүйрч байна ш дээ.
Ам нь эвлэснээс цаашгүй ажил амьдр�##� мэдэхгүй ийм нэг саар�##� толгойтой баньд хөдөө аж ахуйн с�##�бараар тоглохнээ
Энэ гоё жүжигчингиин хувьдл их таатай жил пм уудааа
Солиороод байгаарай
Энэ хүн яагаад өөрийгөө монгол улсын хамгийн чух�##� яамыг удирдах чадвар ухаантай гэж бодоод байгаа юм бол
Ша�##�даа бандиаа чамд л таатай биз жидүчин гөлөг
Ene hun huuramch yavsan gazraa mungu idej samardag. JDU zeel avaad ichihgui dahij gishuun bolood shunaad said bolov. 100% ashig sonirholiin said. Yoszuitei bolovsroltoi hun bol ichih baisandaa…
Яахаараа таатай гэж чамд л таатай байх
Amand orson awch ugch bnaa saihan shaah yma
4 жилд энэ нөхрийн хөрөнгө арвижиж таатай байх байх даа.
Энэ Уулын өвгөн гэгч юутай ичгүүргүй долгинуур амьтан вэ? Ийм долдойнууд улсыг сүйрүүлэх юм даа. Ичих нүүргүй амьтан.
ЖДҮ САН ШААДАГ ИЧДЭГГҮЙ ГАРДАА ХӨӨРХИЙ
Юу ч гэхэвдээ манраа CDA YMA hha
Ша�##�даа дуракаа
Үндсэн хууль зөрчиж яамаа бзнесээ өргөжүүлэхэд ашиглаж байгаа чиний эрх ашиг тодорхой. чиний л бизнес тэлнэ гэж чи тооцож байгаа биз. огцорвол таарна
Энэ жаажиг угаасаа боловсролгүй нөхөр их гай тарина даа бас болоогүй нутагархаж улсын ажил хййцгүйрүүлнэ хэцүү нөхөр хурдан �######�аарай чамд ард иргэд дургүй
Энэ одоо болиосой. Ичээч, яваач. Ямар ч хамаагүй дарга, юуны ч хамаагүй сайд хийх юмаа
Зочин
Зүсээ өөрчилж ЖДҮ мартагдсан гэсэн тооцоотой гарч ирсэн луйварчин Шударга шүүхтэй улсад бол юун сайд вэ Шонд өлгүүлэх болзолоо хангасан шун�##�тан.Ямар шун�##�гүй хүн жилийн 3% ийн зээлийг Банк бусаар 36 % иар гаргаж угаах билээ
Ургам�##� хамга�##��##�ын агентлаг гэчихжээ �######�чих
Одоо �######�аачээ улс орон сүйрлээ ардын нам шун�##�тай новшнууд �######�
Улаан морин жил хосоо шувтруулах гэж байж мөрөөджил бай жил гараад л нусаа хацартаа нааж байх суух газар үгүй болохвий
Ждүчин гөлөг