Б.Түмэннаст: “Угжаа” нэртэй тэжээвэр унага маань гэрийн хойморт унтаж, ажилд дагаж явдаг
“Адуугаа алган дээрээсээ” фото зургийн уралдаанд оролцсон унага хүү хоёрын зураг “од” болж олны анхаарлыг татав.
Олон нийт Б.Бат-Оргил хүүг тэврээд нам унтаж буй унаганы зургийг сошиалд тарааж “яаж тэжээсэн унага ийм хөөрхөн амьтан болох уу” хэмээн өхөөрдөцгөөх болсон. Иймд бид тус унаганы эзэдтэй холбогдож “Угжаа” гэх тэжээвэр унага хэрхэн тус гэр бүлийн гишүүн болсон талаарх түүхийг хуваалцсан юм.
Угжаа гэдэг нь зурагт байх тэжээвэр унаганы нэр. Угжаа нь Б.Түмэндэмбэрэлийнх гэдэг айлын тэжээвэр унага аж. Энэ айл Өвөрхангай аймгийн Хужирт сумаас отор хийхээр Төв аймгийн Баяндэлгэр суманд ирээд буй. Тэд өдгөө мал маллахын хажуугаар сумынхаа Баяндэлгэр махны фермд ажилладаг байна. Гэр бүлийн гишүүдийг ажилдаа явсан ч малдаа явсан ч нөгөөх тэжээвэр унага нь ээжийгээ дагасан хүүхэд шиг дагаж явсаар өдгөө бараг л тус гэр бүлийн нэг гишүүн болжээ.
Тус айл гэрийн гэргий Б.Түмэннаст бидэнд унаганыхаа талаар ийнхүү ярьсан юм.
-Өнгөрсөн зургаадугаар сард эх нь үхэж өнчирч үлдсэн унага тэжээж эхэлсэн юм. Гүү саах болгондоо 500 грамм саам угжаар өгдөг байсан. Унага маань хаана ч явсан дагаад явна. Гүү саахад зэлнээс зайдуу хүлээгээд зогсож байдаг байлаа. Бид унагаа өхөөрдөөд угж хөхдөг болохоор нь “Угжаа” гээд нэрлэчихсэн. Хааяа би “Хайраа” ч гэж дууддаг. Дуудахаар байгаа газраасаа унгалдаад л давхиад ирдэг дээ.
Унага маань адуун сүргээсээ айдаг. Морь шохоорхоод ойртохоор зугтаж, хар хурдаараа давхиад гэрт ороод ирдэг. Харин нохойтой бол зүгээр. Манай нохой, унага хоёр маань найзууд. Угжаа маань гараар угжуулж өссөн болохоор бараг л гэр бүлийн маань нэг гишүүн тэжээвэр амьтан маань болсон. Зундаа гадаа бороотой, хурц нартай байвал гэрт орж ирээд хэвтээд өгнө. Бага хүү маань ч унагандаа хайртай гэж жигтэйхэн хамтдаа хэвтэж байгаад нэг харахад хоёулаа нам унтчихсан байдаг.
Манай угжаа бид хэдэд л сайн болохоос биш өөр хүмүүст бишүүрхэнэ. Хотоос хүмүүс ирэхээр бүр голын цаана очоод хэвтчихдэг. Явахаар нь хүрээд ирнэ. Ажилдаа явахад дагна. Мотоциклтой үхэр малд явсан ч дагна. Гэхдээ бид хэт нялцайлгалгүй адуугаар нь өгсөх санаатай байгаа. Аравдугаар сард угжнаас нь гаргаж өвс идүүлж, ус өгч эхэлсэн. Энэ өвөл тэжээж байгаад сайн онд оруулчхаад хавраас адуундаа тавьж, ижилсүүлэн гэж бодож байгаа.
Энэ жил манай нутгийн 100 жилийн ой болоод бид Өвөрхангай явахаар болсон юм. Угжаагаа ямар тэр газар дагуулаад явалтай нь биш гээд айлд арав хоногоор үлдээгээр явсан. Тэгсэн бага хүү маань унага айлд үлдээлээ гэж уйлаад бөөн юм болсон. Тэгээд ойдоо явж ирээд унагаа авах гээд очсон угжаа маань бүүр сэтгэлээр унасан байсан. Угжаагаа айлаас аваад гэртээ авч ирсэн чинь гэрээ тойрч тонгочиж давхиад л баярлаж байгаагаа л илэрхийлээд байгаа бололтой жигтэйхэн юм болсон. Адуу гэдэг амьтан хүнд дасаад холдохоор санаад сэтгэлээр унадаг гэдгийг тэгэхэд харсан. Гэртээ ирснийхээ дараа жаал тоглож байгаад угжаа хөхөөд тайвширсан даа” гэсэн юм.
“Адуугаа алган дээрээсээ” фото зургийн уралдаан оролцож буй Б.Бат-Оргил хүү. Угжаа нэртэй унага хоёрын зураг:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэт их дасв�##� адуу биш айлгаж ичээдэг ааш муутай амьтан болж хувирах аюултай тиймээс адуун сүрэгт нь нийлүүлэх нь зөв байхаа. Адуу хүн хоёроо гэж хаана ч байхгүй өв соёл юм даа АМЖИЛТ
Сүүлдээ аягүй муухай ааштай болж хазаж хайрах өшиглөдөг болно гээч.Иймээс адгуус адгуусынхаа амьдр�##�аар амьдрах ёстой шүү
Hoorhon yumaa
Хуушууранд...
Дээхнь хөгшчүүл хэлдэг л байсан хүн нь хүнээрээ м�##� нь нь м�##�аараа байсан дээр дээ гэж
Том болохоороо эзнээ гэмтээхээс эхлээд, аминд хүрчиж ч мэднэ. Адгуус л бол адгуус.
Ижил сүрэгтэйгээ, хазаж, тангарч, цориож тоглодог шигээ хүнтэй тоглоно. Туурай, жин, хүчний болоод шүдний пянг хүн даахгүй юунд ч хүрч мэднэ. Хүн, эд зүйлээс айх зочих мэдрэмжгүй болох тул эвдэж сүйтгэх нь их болдог юмдаа.
Хэцүү л болдгийн байна даа эрхлүүлэлгүй адуунд нь нийлүүлэх хэрэгтэй юм байна даа
Томрохоороо ч аюул болдымдаа
Адууг эрхлүүлдэггүй гэдэг юм. Том болоод хүн рүү дайрдаг болдог юм билээ . Эрхэлсэн адуу хээр ганцаараа яваа хүнийг ар дагзнаас нь ирж зуучихаад тавихгүй сүйд болсоныг сонссон.