УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шүүхийн нээлттэй процессын автор

540 хавтаст хэрэг бүхий 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх малгайтай УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нийтээрээ нээлттэй үзэцгээв. Авагдсан нотлох баримт, шүүгдэгчдийн үг, өмгөөлөгчдийн гомдол зэргийг хүссэн хүн бүр сонсоцгоолоо. Энэ бол шүүх процессын нээлттэй байдлын хамгийн том кейс.

Шүүх “нээлттэй” гэх тунхаг зарчимтай ч, “хаалттай” байсан цаг саяхан. Хаалттай байдлаас үүдээд шүүхэд итгэх олон нийтийн итгэл ямагт суларсаар, буурсаар ирсэн. Энэ төрлийн судалгаа, индексээс харагддаг. Иймд Монгол Улс олон жил ярьсан шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгохоос өөр сонголтгүй болсон билээ. Ийм цаг хугацаа өдгөөгөөс яг хагас жилийн өмнө тохиосон. Тодруулбал,

2024.06.05-нд Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Энэ өөрчлөлтөөр шүүх процессыг НЭЭЛТТЭЙ болгож, 2024.07.01-нээс дагаж мөрдөж эхэлсэн.

Тус хуулийн 12 дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх заалт юм.

12.2.Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод явуулна:

  • 12.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу сонирхогч этгээд танилцах боломжийг бүрдүүлэх;
  • 12.2.2.шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх;
  • 12.2.3.талуудын гаргасан гомдол, нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны бичлэгийн цахим мэдээллийн сантай байх, тус сангийн мэдээллийг сонирхогч этгээд нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх.
  • 12.3.Нээлттэй явуулсан шүүх хуралдааны шийдвэрийг хэргийн оролцогч нарт гардуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн бусад шийдвэр, шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийг албажиж гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор энэ хуулийн 12.2.3-т заасан цахим мэдээллийн санд ил тод, нээлттэй байршуулна.

12.7.Дараах шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ:

  • 12.7.1.хяналтын шатны нээлттэй шүүх хуралдаан;
  • 12.7.2.авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдаан гэж ялгамжлан заасан.

Энэхүү хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээр шүүх хурлыг нээлттэй явуулах буюу шууд дамжуулах эрх зүйн зохицуулалт бий болсон юм. Түүнчлэн,

  • Нэгдүгээрт, шүүгчийн эрхийг хамгаалах механизм ажиллаж эхэлсэн,
  • Хоёрдугаарт, шүүгдэгчийн эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон,
  • Гуравдугаарт, олон нийтийн мэдэх эрх хангагдаж эхэлсэн гэсэн гурван гол үнэт зүйлийг онцлон дурдаж болно.

Шүүх бол иргэний эрхийг хамгаалдаг байгууллага. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл нээлттэй, ил тод байдлаас л үүсдэг. Иргэд шүүх байгууллагад итгэх итгэлтэй байснаараа танил тал гэж гүйхгүй, шүүгчид нөлөөлөх оролдлого ч хийхгүй. Нийт ард иргэдийн 10 хувь нь хууль зөрчлөө гэхэд үлдсэн 90 хувийнх нь эрхийг шүүгчид хамгаалж байгаа хэлбэр, ойлголт үүгээр бэхжиж байгаа юм.

Нэг хуулийг засахад олон эерэг өөрчлөлтийн эхлэл болсны нэг хэлбэр. Гинжин хэлхээ шиг механизм ажиллагаанд орж эхэлнэ. Энэ механизмыг хөдөлгөгч нь хууль тогтоох дээд байгууллага буюу хууль санаачлагч гишүүд.

Шүүхийн процессыг нээлттэй явуулах авторуудын нэг нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар. Өнгөрсөн парламентад Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллахдаа олон хууль дээр ажилласны нэг нь энэ. Сайн хуульч, мэргэжлийн дипломатч, туршлагатай улстөрч гэсэн олон тодотголтой ч, “хууль батлуулсан” гэх амбиц энэ хууль дээр ч гаргалгүй өнгөрчээ гэж болно. 126 гишүүнтэй парламентад байгаа цөөхөн хэдэн мэргэжлийн хуульчдын нэг болов.

Тэрбээр, “Нийгмийн шударга ёс хууль, шүүхийн салбарынхны институц дээр тогтдог. Шударга ёс ардаа төсвийн дэмжлэгтэй байх ёстой. Шүүх зайлшгүй шаардлагатай төсвөөр дутах учиргүй, төсөв мөнгөөр дутаж буй шүүх хараат бус, бие даасан байж чадахгүй. Хараат бус шүүх байхгүй цагт шударга ёс тогтохгүй” хэмээж байсан.

Иймд энэ дөрвөн жил үргэлжлүүлээд стандарт бус шүүхийн байрууд, шүүгч нарын тулгамдсан асуудал, шүүх салбарын төсөв зэрэгт анхаарах шаардлага бийг мэдэж буй биз ээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2024 09:37

Цогтоо гишүүн мундаг шүү

Зочин
Зочин
12 сар 10, 2024 09:41

Зарим нэг шүүхийн үйл явдлыг олон нийтийн хүсэлтээр ил явуулж баймаар байгаа юм

Зочин
Зочин
12 сар 10, 2024 09:45

Шүүх хэтэхий д�##�д байхаар шүүх цагдаа хүчнийхний нэр хүнд ж�##�га довны араар ороод дууснаа. Нээллтэй байх за�##�т хэрэгтэй2

Зочин
Зочин
12 сар 10, 2024 09:59

Аан тэгээд л шүүхийн пэйжээр лайв явж эхлээд байгаа юм байна шдээ

Иргэн
Иргэн
12 сар 10, 2024 10:10

Цогтоо нуруутай

Зочин
Зочин
12 сар 10, 2024 13:10

Худлаа шаагаад л. Хууль зүйн яаманд Ажлын хэсэг гараад өргөн мэдүүлэх гэж байсан, бэлэн болсон хуулийн төслийг аваад сонгуулийн өмнө батлуулсан.

Холбоотой мэдээ

Back to top button