Гадаад мэдээ

The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн

АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн тухай мэдээлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Персийн булангийн орнууд ногоон эрчим хүчинд шилжихэд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын чухал ашигт малтмалын хайгуулд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “The National” -д ярьжээ. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт АНЭУ, Саудын Араб, Бахрейн улсад айлчилж, эдийн засгийн хамтын ажиллагааг, ялангуяа уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарт өргөжүүлэх зорилготой ажилласан юм.

БНХАУ, ОХУ-ын дунд оршдог Монгол Улс эдгээр хоёр гол худалдааны түншээс гадна бусад улс орнуудтай дипломат болон эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж байна. Л.Оюун-Эрдэнэ "Персийн булангийн орнууд манай чухал ашигт малтмалын геологийн судалгаа, зураглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Хайгуулын төслүүд дээр хамтрах боломжтой. Бид ашигт малтмалын арвин нөөцтэй. Харин булангийн орнууд эрчим хүчний салбарт ноу-хау, дэвшилтэт технологитой " гэв.

Монгол Улс БНХАУ-руу руу голчлон коксжих нүүрс, зэс экспортолдог ч никель, лити, ховор металл зэрэг шинэ чухал ашигт малтмалын ордуудыг хайж, олборлолтоо өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм. 2030 он гэхэд Оюу толгой төсөл дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно гэх тооцоолол бий. Зэс, лити, никель, кобальт зэрэг чухал ашигт малтмал нь салхин турбин, цахилгаан сүлжээ, цахилгаан автомашин зэрэг цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай.

АНЭУ, Саудын Араб зэрэг орнууд Африк, Латин Америкийн уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулж байгаа.  Мөн дотооддоо боловсруулах үйлдвэр хөгжүүлж, гаднын орнуудаас хамааралтай байдлаа багасгахаар ажиллаж буй. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс болон Персийн булангийн орнууд эрчим хүчний шилжилт, дагуул хот бүтээн байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж онцолжээ.

Бямба гарагт /2024.12.07/ АНЭУ-ын "Masdar" компани Монголын төлөөлөгчдийг хүлээн авч, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжлийн талаар хамтран ажиллах, туршлага солилцох асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Л.Оюун-Эрдэнэ Абу-Дабигийн баялгийн сангуудтай уулзсан байна. Тэрбээр "Эдгээр улс орнуудын сайн туршлагыг суралцах нь манай улсад маш чухал. Персийн булангийн орнууд дагуул хотын төсөлд хамтрах сонирхлоо илэрхийлсэн" хэмээсэн юм.

Монгол Улс нийслэл Улаанбаатарын хүн амын төвлөрлийг бууруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байна. Жишээ нь, орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр Хөшигтийн хөндий хот 2040 он гэхэд 150,000 хүн амьдрах боломжтой болох аж.

Энэтхэгтэй хэлэлцэж буй гэрээ

Өнгөрсөн сард "Reuters" агентлаг Энэтхэг улс Монгол Улсаас нүүрс, зэс зэрэг ашигт малтмалыг экспортлох урьдчилсан хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Л.Оюун-Эрдэнэ "Бид Энэтхэгийн засгийн газартай коксжих нүүрс экспортлох талаар яриа хэлэлцээ хийж байна" гэсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Өнгөрсөн жил Монгол Улс нүүрсний экспортоо 54 сая тоннд хүргэж, хоёр дахин нэмэгдүүлсэн нь олон улсын нүүрсний худалдааны өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. БНХАУ нь Монголын нүүрсний гол худалдан авагч юм. 2022 оны сүүлээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу экспортлох хүчин чадал ихээхэн нэмэгджээ. "Бид дэлхий даяар олон оронтой хамтран ажиллаж, идэвхтэй гадаад бодлого явуулж байна" гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Өнгөрсөн жил Франц, Монгол хоёр улс Зөөвч-Овоогийн ураны ордыг хөгжүүлэх 1.7 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Францын "Orano" компани ахлаж буй энэ төсөл нь Монголын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахын зэрэгцээ Францын ураны нийлүүлэлтийг баталгаажуулна. Л.Оюун-Эрдэнэ удахгүй хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн тохирч, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг дурдав.

Эдийн засгийн өсөлт

Монгол Улсын эдийн засаг ирэх жил нүүрс, зэсийн олборлолтын өсөлтөөр өндөр хурдацтай хөгжих төлөвтэй байна. Олон улсын валютын сан Монголын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлвийг 7 хувь болгон өсгөж, дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэгээр нэрлэжээ. Л.Оюун-Эрдэнэ "Бид БНХАУ-ын эдийн засгийн удаашралын үед ч эдийн засгийн үзүүлэлтээ хадгалах чадвартай" гэж итгэлтэйгээр хэлэв.

Тэрбээр нэмж "Ойрын хугацаанд БНХАУ-руу экспорт гаргах хилийн боомтуудыг нээж, худалдааны хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тул дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран бид эдийн засгийн үзүүлэлтүүдээ тогтвортой байлгаж чадна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2024 19:37

Лицэнз олгохыг өинө заав�##� археологи, байг�##�ь орчны төлөв байдлын болон хөрс, цэвдэг, усны суд�##�гаа заав�##� хийдэг журамтай болох ёстой.
Ийм суд�##�гаа хийдэггүй болохоор лицензийн төлөө үхэн хатан зүтгэцгээдэг болсон бн.
Тухайн аймаг сум багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэгдэж дэмжигдээгүй, байг�##�ь орчны мэргэжлийн байгууллага хүмүүсээс нутгийн хүн ам, м�##� аж ахуй, газар тари�##�ан, биологийн тодорхой төрөл зүйл болон тэдгээрийн амьдрах орчинд сөрөг нөлөөтэй гэж үзсэн бол хайгуул олборлолтын зөвшөөрөл олгодоггүй байх ёстой. Өмнөх 30 гаруй жилд түүх архиологи болон эртний нэн ховор амьтны хичнээн олдвор сүйдэж устныг бид мэдэхгүй.
Одоо арай ийм хоцрогдсон, эсвэл цагаандаа гарсан байж болохгүй.

Зочин
Зочин
12 сар 12, 2024 19:40

Монголын га�##�ь уулын хэмжээний нүүрс зөөгөөд гарахад хянаж хорьж чадаагүй найдваргүй учраас, ялангуяа урд хөршийнхөн хэтэрхий цагаандаа гарсан үйл.а явуулдаг гэдэг учраас суд�##�гаа, хян�##�т ш�##�г�##�тыг нөхөн хийж зарим эрхиыг таслан зогсоовол таарна.
Ирээдүй үедээ хэрэгтэй өв үлдээж сурмаар бн.

Зочин
Зочин
12 сар 13, 2024 12:33

Дэлхийн чиг хандлагыг дагах ёстой. Ховор элемент олборлоход урагш хөгжинө. Өгөх юмтай , авах бэлтэй байх нь зөвөө. Өвгөдийн үлдээсэн буянд зөв явб�##� жижигхэн монгол сэп гээ л босоод ирнэ. Цөөврүүдээ л хол байлга.

Зочинзочин
Зочинзочин
12 сар 14, 2024 14:55

Оюун толгойн гэрээг олигтой хийж чадаагүйгээс болж том том төслийг гадныхантай хийж чадах уу одоо ягд гэвэл гадныхан монголчуудыг одоо уншдаг болсон доо .Цус ойртолттой дарга нар нь шун�##�тай амархан урвадаг гээд Хөрөнгө оруул�##�тын гэрээ хсэн ч манайд ашиггуй хийнэ зөвхөн гадныхан өөрсдөө ашигтайгаар хийнэ манай цус ойртолттой биёэ барих чадваргуй шун�##�тай мөнгөнд амархан урвадаг дарга нар хэдэн поллор хахуулд аваад тэнд нь банканд данс нээж хадг�##�уулаад буцаад тэд нарынхаа атганд орж дарамт шаньаажинд ороод улс орныхоо эсрэг явж эхлэн ядаж бхад ТЕГ гэж есайдын мэдэлд бдаг дарга нар нь бас их эргэлзээтэй улсууд е сайдын д�##�гвараар ажилдаг е сайд тууний багын төлөө ажилдаг эх орон ард түмний эсрэг ажилаж бгаа болгоныг хамга�##�ан ажилдаг газар

Холбоотой мэдээ

Back to top button