Нийгэм мэдээ

Музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан шатруудаар үзэсгэлэн гаргалаа

Монголын Үндэсний музейд шатрын үзэсгэлэн гарч буй.

Тус үзэсгэлэн нь Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн цуглуулгад буй маршал Х.Чойбалсан, БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал, Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу болон төр нийгмийн зүтгэлтнүүд болоод ард иргэдийн хандив бэлэг дурсгалаар дамжиж хэрэглэгдэж байсан шатрын үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.

Үзэсгэлэн 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд дэлгэгдэж, өнөөдрийг /2024.12.11/ хүртэл үргэлжилж байна.

Монгол шатар нь түүхэн сурвалжид тэмдэглэгдсэнийг үндэслэвэл, Плано Карпини, Вильгельм Рубрук нар эртний монголчуудад байлдааны төмөр тэрэг байсан бөгөөд гэр тээсэн том тэрэг байв хэмээн дурдсан байдаг. Энэ нь монгол шатрын тэрэгний сийлбэрт тусгалаа олж тэмээ буюу морь хөллөсөн хасаг, үхэр хөлөглөсөн тэрэг дүрсэлдгээс харвал монгол үндэстний аж амьдралыг шатрын хөлөгт дэлгэн үзүүлсэн хэмээн үзэж болохоор байна.

Үүнээс гадна археологийн биет олдвор Гол Мод Үүний дээр монгол шатарт Монголын түүх уламжлал, ахуй зан заншил нэвт шингэсэн илт байдаг. Анх ан агнуурын төлөвлөгөө боловсруулдаг дүрслэл хэрэглээ байснаа дайн байлдааны тактик, маневр хувилбарын олон дүрст хөлөгт талбар болсон байна.

Шатрын үүсэл: Шатар нь биеийн хүч гэхээсээ илүү, оюуны хүч шаарддаг бүх насны хүн тоглоход тохиромжтой тоглоом гэдгийг мэддэг хэдий ч хэзээ хаана үүссэн талаар тэр бүр мэддэггүй билээ. Шатрын гарал үүслийг нарийн тодорхойлоход хэцүү ч Египетийн пирамидуудад явуулсан археологийн судалгаагаар 4000 орчим жилийн өмнөх ханын зургуудад хаадууд шатартай төстэй тоглоом тоглодог байсан нь тохиолджээ. Харин анх бичгийн сурвалжид тэмдэглэгдсэн нь МТ III-IV зууны үед амьдарч байсан Энэтхэгийн захирагч II. Chandragupta үед “Чатуранга” гэж нэрлэжээ гэдгийн ихэнх түүхчид дэмждэг байна. Үүний дараа Иранд нэвтэрч, Иранаас Арабуудад, Андалусаас Испаниар дамжин Европт тархсан гэж үздэг. Монгол шатрыг 2000-аад жилийн түүхтэй хэмээн үздэг ба өөрийн гэсэн өвөрмөц дүрс, тоглох дүрэм зэргээрээ өөр байдгаараа бусад орны шатраас ялгагдана.

Үүнд ноён, бэрс, тэрэг, морь, хүү зэргийн дүрсийг нь нүүдэлчдийн уламжлалт аж ахуй, зан заншилтай холбоотойгоор бүтээгдсэн байдаг. Монгол шатар нь түүхэн сурвалжид тэмдэглэгдсэнийг үндэслэвэл, Плано Карпини, Вильгельм Рубрук нар эртний монголчуудад байлдааны төмөр тэрэг байсан бөгөөд гэр тээсэн том тэрэг байв хэмээн дурдсан байдаг. Энэ нь монгол шатрын тэрэгний сийлбэрт тусгалаа олж тэмээ буюу морь хөллөсөн хасаг, үхэр хөлөглөсөн тэрэг дүрсэлдгээс харвал монгол үндэстний аж амьдралыг шатрын хөлөгт дэлгэн үзүүлсэн хэмээн үзэж болохоор байна. Үүнээс гадна археологийн биет олдвор Гол Мод Үүний дээр монгол шатарт Монголын түүх уламжлал, ахуй зан заншил нэвт шингэсэн илт байдаг. Анх ан агнуурын төлөвлөгөө боловсруулдаг дүрслэл хэрэглээ байснаа дайн байлдааны тактик, маневр хувилбарын олон дүрст хөлөгт талбар болсон байна.

Зургийг Б.Эрдэнэбаяр

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button