Нийгмийн

Генералууд ЗХУ-ын Маршал К.К.Рокоссовскийн хөшөө, музейн нээлтэд оролцлоо

ЗХУ-ын гарамгай жанжин, ЗХУ, БНПАУ-ын төр, цэргийн нэрт зүтгэлтэн  К.К. Рокоссовскийн мэндэлсний 125 жилийн ой энэ сарын 21-ний өдөр тохиосон байна. Ойн хүрээнд  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод дурсгалын хөшөөг нь босгон, “Эх орны баатар” нэртэй музей нээлтээ хийжээ. Хүндэтгэлийн ёслолд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Дэслэгч генерал Ц.Тогоо нээлтийн үеэр хэлэхдээ “К.К. Рокоссовский 1926-1928 онд Улаанбаатар хотод цэргийн сургагчаар ажиллахдаа БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийг эмхлэн байгуулах, бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан” гэдгийг тодотгов.

Манай улс ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийг Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан тугийн одон,  “Найрамдал”одонгоор шагнасан түүхтэй.

Ташрамд дурдахад, Энэ үеэр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны удирдлагууд ОХУ-ын “Дайчин нөхөрлөлийн холбоо”-той хамтран ажиллах талаар уулзалт хийлээ.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор байгуулсан бөгөөд холбооны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button