Г.Довчиндорж: Нарансэвстэйн боомтыг дандаа ярьж буй зүйлдээ эзэн болсон, эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байгаа
Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан Г.Довчиндоржоос товч тодруулга авлаа. Тэрбээр мазаалайн цор ганц үлдэц нутаг болох Алтайн өвөр говьд сүүлийн 20 гаруй жил холбооотой ажиллаж байна. Харин өдгөө “Говийн гайхамшигт амьтад” ТББ-ын тэргүүний статустай.
Бид “Мазаалай баавгайн судлал, хамгаалал” сэдвээрх олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр ярилцсан юм.
-Мазаалайг судлах, хамгаалах сэдвээр эрдэм шинжилгээний хурал гурав дахь удаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Урьд өмнөхөөс энэ удаа ямар онцлогтой болов?
-Үндсэндээ сүүлийн 20 жил цугласан мэдээллүүдийг судлаачид өөрсдөө нэгтгэн базлаа. Мөн Засгийн газраас мазаалай баавгайг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулж байгаа. Өнөөдөр яригдсан агуулгуудыг тус төлөвлөгөөнд санал дүгнэлт болгон тусгах боломжтойгоор онцлог.
Мөн цаг үе нь өөрөө онцгой. 2023 онд Ерөнхийлөгч мазаалайг Үндэсний бахархалт амьтан болгож зарласан. Иймд өмнөх хурлуудаас илүү өндөр ач холбогдол өгч байна. Мөн 2024 оныг Засгийн газар “Мазаалайг хамгаалах жил” болгон зарласан шүү дээ. Энэ хүрээнд ч мөн өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна.
-Сүүлийн үед Нарансэвстэйн боомтыг нээх нь зүйтэй гэж яриад байгаа. Ингэхдээ дархан газрын ажилтнууд өөрсдөө нинжа нартай нийлж алт ухдаг, “Ер нь мазаалай харсан хүн байна уу?” гэхчлэнгээр хандаж байна шүү дээ. Та энэ газарт амьдралынхаа 20 гаруй жилийг холбосон хүний хувьд юуг хэлэх вэ?
-Мазаалай угаас нэн ховор амьтан. Үсрээд л 50 орчим. Хүн үзэх боломж үнэхээр хомс. Алс зэлүүд нутагт амьдардаг. Иймд мазаалай үзсэн хүн цөөн байх нь аргагүй л байх. Дээр нь шөнийн идэвхтэй амьтан шүү дээ. Гэхдээ судлаачдын судалгааны үр дүнг харахад олон баавгайн зураг, бичлэг, мэдээллийг дэлгэж байна. Нүдээр хараагүй ч танилцах судлах боломж нь байна.
Нарансэвстэйн асуудал сүүлийн үед судлаачдын санааг их зовоож байна. Дархан газрын А хэсэгт байнгын оршин суугч байхгүй, тусгай хамгаалалттай газар учраас. Оршин суугчид нь хэн бэ гэвэл судлаачид л юм. Тэд өнөөдөр дуугарах нь гарцаагүй.
Энэ асуудал өмнө нь улс төрийн хүрээнд яригдаж л байсан. Намайг А хэсгийг хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байх үед Ч.Сайханбилэгийн ЗГ-ын газраас Талын мэлтсийн орд газрыг ашиглая гэсэн. Мэргэжлийн хүмүүс хариуг нь өгөөд болиулж байсан. Өнөөдөр бол орд биш боомттой холбоотойгоор яригдаж байна.
Мазаалайг бахархалт амьтан болгосны хувьд дархан газрыг улам ч тэлэх, амьдрах орчныг сайжруулах шаардлагатай шүү дээ.
-Дархан газрын үйл ажиллагааг дутуу үнэлж, буруутгаж буйг хараад танд ямар сэтгэгдэл төрж байна?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор явж байгаа мэдээллүүд илт мушгисан шинжтэй харагдаж байна.
Монголд дэгддэг ихэнх сенсацтай сэдвүүдтэй харьцуулахад энэ тал дээр эрдэмтэн судлаачид ярьж байгаа. Юмаа мэддэг, ярьж байгаа зүйлдээ эзэн болсон хүмүүс бодитой мэдээллээ хуваалцаж байгаа.
Би үнэндээ бас сайн сонсохгүй байна. Сонсохоор бухимдаад байна. Ямар ч мэдээлэлгүй, ярьж байгаа зүйлээ мэдэхгүй. Энэ судлаачдын насаараа хийсэн ажлыг үгүйсгэсэн, буруушаасан байдлаар олон нийтийн тархийг угааж байна гэж харж байна.
Дархан газар байгуулагдаад бараг хагас зуун жил болж байна. Энэ дэлхийд нэртэй дархан цаазат газар. Үйл ажиллагаа нь яаж явагддагийг орчны бүсийн ард иргэд хангалттай хэлээд өгнө гэж бодож байна.
Нарансэвстэйн боомттой холбооотой асуудалд Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ аваасай. Хагас зуун жил хамгаалсан түүхэн дархан газрын хувьд энэ нь маш том ухралт болно.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТАНАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХУЛГАЙЧ БАНДИ ЦАРАЙТАЙ ЧАНГЫН ШОРОНГИЙН 25 ЖИЛИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ХӨХӨЖ ДОЛООЖ ПЯЛДАГДАЖ ЯВААД ИХ ХУРАЛД ГАРСАН ТЭР БАНДИ Л НЭЭНЭ ГЭЭД ГАЧААЛДААД БАЙГАА.ТЭР ХУЖАА НАРТАЙ ТОХИРЦОН БАЙГАА ЦААНААСАА ШУУД ОРЖ ИРЭЭД АЛТАА УХАХАД АМАР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ АЧААД ИРЧИХНЭ ЧИ ЗОХИЦУУЛ ЧАМД МӨНГӨ ӨГНӨ ГЭСЭН БАЙХ.БАС ЧАМГҮЙ МӨНГӨ УРЬДЧИЛГАА БОЛГООД ӨГСӨН БАЫЖ ТААРАА ЭРДЭМТЭД ХҮЧ БАГАДВАЛ ГҮРЭН МОНГОЛООРОО БОСНОО ЭНЭ ХҮНИЙГ ХЭН Ч БИШ БОЛГОЖ ТАХИР СОЁОТЫН ЖИНХЭНЭ БАНДИ ШУУМАР БОЛГОХОО АМЛАЯ ЛАЛАРАА ТОНИЛООРОЙ ПЯЗДА
Энэ дэлхий дээр ганцхан хүн л Амьдардаг биш биз дээ. Амьтад Амьдрах газар үлдээгээч
Довчоо докторт баяр хүргэе. Говийн Их дархан цаацат газрыг судлаач хүнээр дарг�##�уулсан нь нэг хэсэгтээ суд�##�гаа ихээхэн ахисан билээ. Цаашид ч энд байнгын суурин амьдрах судаачид ихээхэн хэрэгтэй. Мөн ажлаа сайтар мэддэг, хуучин ажиллаж байсан байг�##�ь орчны мэргэжилтэн, байг�##�ь хамга�##�агч нарыг х�##�чихгүй шиг үргэлжлүүлэн ажиллуулах нь хамга�##�ах, судлах ажилд онцгой ач тусгайг анхаарв�##� зохилтой.
Тэр эрдэмтэн судлаачид чинь хамгийн бага ца линтай,, мөнгөгүй ноход болохоор гадаадын мөнгөтэй тавиулуу дын үгээр л ярьж яваа доо !
Эрдэмтэн, судлаачид, иргэд эсэргүүцээд улс төрчид, дарга нар, уул уурхайнхан улайран дэмжээд байгаа юм аа даа
Аливаа улс орон хөгжихийн тул хамгийн түрүүн уул уур хайгаан хөгжүүлдэг юм ш дээ, м�##�нууд аа !!!
Уул уурхайгаар хөгждөг бол манайх яагаад бүх сан нь хоосон, нэмээд 35 тэрбум долларын өртэй байдаг юм болоо, бод, бод . . .
Нэр нь хүртэл муухай ийм боомтыг нээж яадаг юм?