УЛС ТӨР

Ирэх онд боловсролын салбарт 190 төслийг 472 тэрбумаар санхүүжүүлнэ

Ирэх 2025 оны төсөвт 133 тэрбум төгрөгийн төсвийг боловсролын салбарт төсөвлөсөн бөгөөд нийт 190 төслийг 472.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм.

Цэцэрлэг болон 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын сайдын багц дээр түрээсийн зардалд 10 тэрбумыг нэмэгдүүлж тавьсан.

Дотуур байрны хүүхдийн хоолны зардал тулгамдсан асуудал болсон.  Тиймээс 31.4 тэрбум төгрөгийг тавьсан. Засгийн газар ирэх оноос шинэ хавдар 2 эмнэлгийг барих шийдвэр гаргаж, мөн зардлуудыг төсөвт суулгасан билээ. Барилгын ажил 4-5 жил үргэлжлэх бөгөөд орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс шаардлагатай санхүүжилтийг мөн тусгасан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button