Гадаад мэдээ

Сирийн де факто удирдагч Израил дайрч байгаа ч мөргөлдөөн үүсгэх сонирхолгүй байна гэжээ

Сирийн де факто удирдагч Ахмад аль-Шараа бямба гарагт /2024.12.14/ хэлэхдээ Израил хийж буй довтолгоогоо зөвтгөхийн тулд хуурамч шалтаг ашиглаж байна хэмээжээ. Гэхдээ одоо Сири улс Башар аль-Ассадын дэглэмийн дараах сэргээн босгох ажилд анхаарч байгаа тул шинэ мөргөлдөөн үүсгэх сонирхолгүй байна гэсэн юм.

Аль-Шараа бол Хаяат Тарир аль-Шам (HTS) бүлгийн удирдагч, аль-Голани хочоороо танигдсан хүн. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт хурдацтай довтолгоо явуулж аль-Ассадын дэглэмийг түлхэн унагаасан юм. Аль-Ассад Москва руу дүрвэсний дараа Израил Сирийн газар нутаг дахь цэрэггүйжүүлсэн бүс рүү нэвтрэн, довтолгоо хийсэн. Тэрхүү цэрэггүйжүүлсэн бүсийг 1973 онд болсон Араб-Израилын дайны дараа үүсгэсэн юм. Израил шинэ довтолгоогоороо Дамаск шууд харагддаг Хермон уулын Сири дэх талыг эзлэн авчээ. Сирийн газар нутаг руу довтолсон нь түр хугацааны үйлдэл гэж Израил мэдэгдсэн юм. Израил цэрэггүйжүүлсэн бүс рүү довтолсноос гадна Сирийн стратегийн зэвсгийн нөөцүүдийг бөмбөгдсөн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button