Гадаад мэдээ

Луижи Манжион, Дидди хоёрын өмгөөлөгч нар нь гэр бүл

АНУ-ын хөгжмийн салбарын магнат Шон Комбс буюу Дидди бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан, саатуулагдсан билээ. Мөн АНУ-ын хамгийн том ЭМД-ын компани болох “UnitedHealthcare”-ийн гүйцэтгэх захирлыг хөнөөсөн Луижи Манжион баривчлагдсан юм.

Тэгвэл Манжионыг төлөөлж буй өмгөөлөгч нарын нэг нь Диддиг төлөөлж буй өмгөөлөгч нарын нэгтэй гэр бүл аж. Өнгөрсөн долоо хоногт эх сурвалжууд мэдээлснээр өмгөөлөгч Карен Фридман-Агнифило нь Манжионыг төлөөлж ажиллах болсон юм. Хачирхалтай нь Фридман-Агнифило Диддигийн өмгөөлөгчөөр ажиллаж буй өмгөөлөгчдийн нэг болох Марк Агнифилотой гэр бүл билээ.

Фридман-Агнифило нь Нью-Йорк хотын Манхэттан прокурорын газрын бэлгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн прокуророор ажиллаж байжээ. Тэр 2021 онд тус ажлаасаа гарч, нөхрийнхөө хуулийн фирм болох “Agnifilo Intrater LPP”-д ажиллах болсон юм.

Эх сурвалж: Complex

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 17, 2024 13:43

юу нь хачирх�##�тай юм, тэгээд

Холбоотой мэдээ

Back to top button