Хавдрын шинэ эмнэлэг 38 тэрбумын өртөгтэй, оношилгоо, шинжилгээ нэг дор байна

Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо шинжилгээ сургалтын цогцолбор бүхий II эмнэлэг байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн ахлагчаар ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЭЗХ-ийн төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар болжээ.
Тус хавдрын шинэ эмнэлэг нь орчин үеийн стандарт бүхий дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг байх бөгөөд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс ийн дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэв.
Уг эмнэлэг нь нийт 95 мянга гаруй мкв бүхий цогцолбор Хавдар судлалын эмнэлэг бөгөөд 34-р хороонд нийт 12 га газрыг хамран баригдаж, 3 га газар цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Нийт төсөвт өртөг нь 38 тэрбум байхаар улсын төсөвт суулгасан байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвчлүүлээд л эмнэлэг бариад байх уу? Хавдрын эрсдэлийг бууруулах бүх төрлийн арга хэмжээ авдаг ч болоосой.