Гадаад мэдээ

Судалгаа: Агаарын бохирдол сэтгэлзүйн эмгэгээр эмнэлэгт хэвтэх эрсдэлийг ихэсгэдэг

Нэгэн шинэ судалгаа агаарын бохирдолтой орчинд байх нь сэтгэлзүйн эмгэгээр эмнэлэгт хэвтэх магадлал ихэсдэгтэй холбоотой гэдгийг илрүүлжээ. Шотланд дахь Гэгээн Эндрюсийн их сургуулийн эрдэмтэд 200 мянга гаруй хүн хамруулж тус судалгааг явуулсан байна.

Судлаачид дүн шинжилгээ хийснийхээ үр дүнд азотын давхар ислийн бохирдол ихэссэн орчинд зан чанар, сэтгэцийн эмгэгийн улмаас эмнэлэгт хэвтэх нь нэмэгдэж байгааг илрүүлжээ. Өмнөх судалгаанууд агаарын бохирдолтой орчинд удаан хугацаагаар амьдрах нь нас баралт, сэтгэцийн бус буюу бие махбодын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болоход л анхаарал хандуулж судалж байсан юм.

Энэхүү шинэ судалгааг явуулахдаа Шотландын Нийгмийн эрүүл мэндийн албаны сан дахь эрүүл мэндийн тоо баримтыг ашиглажээ. Ингэхдээ эрдэмтэд 2002-2017 оны хооронд азотын давхар исэл (NO2), хүхрийн давхар исэл (SO2), PM10, PM2.5 тоосонцрын нөлөөг судалсан юм. Судалгаанд хамруулсан хүмүүсийн өвчний түүхийг Шотландын Нийгмийн эрүүл мэндийн албанаас авч, эдгээр бохирдуулагчтай холбон дүн шинжилгээ хийсэн байна.

Дүн шинжилгээний үр дүнд агаарын бохирдолд илүү өртөх нь сэтгэцийн болон бие махбодын өвчнөөр эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэхтэй хүчтэй холбоотой байжээ. NO2, PM2.5, PM10 зэрэг бохирдуулагчид их өртөх нь бүх шалтгаанаар эмнэлэгт хэвтэх тохиолдлыг ихэсгэсэн үр дүн гарсан юм.

Судалгааг бичсэн эрдэмтэд байгаль орчны тухай хуулийг чангатгах нь олон сая хүнд ашиг тус өгнө гэж дүгнэсэн байна. Тэрхүү эрдэм шинжилгээний ажлыг удирдан явуулсан Гэгээн Эндрюсийн их сургуулийн доктор Мэри Абед Аль Ахад хэлэхдээ сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, агаарын бохирдолтой тэмцэх бодлого явуулах нь бие махбод болон сэтгэцийн эмгэгийн улмаас эмнэлэгт үүсдэг дарамтыг урт хугацаандаа хөнгөвчлөхөд тустай гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 18, 2024 14:40

Монгол тэр аяараа утаанаас болж г�##�зуур�##�д автсан эрүүл хүн гэж байхгүй үе үеийн төрд шург�##�сан хулгайч луйварчид аа та нар үхэж үрэгдсэн амьдр�##�аараа хохирсон хүмүүсийн амийг төлөөрэй новшнуудаа үйлийн үр гэж юу байдгийг мэдэх цаг чинь ирнээ

Холбоотой мэдээ

Back to top button