Гадаад мэдээ

Хамгийн том авлигын хэрэгт буруутгагдсан ӨМӨЗО-ны өндөр албан тушаалтан асныг цаазаар авчээ

БНХАУ-ын түүхэн дэх хамгийн том авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтан асан Ли Жианпинийг мягмар гарагт /2024.12.17/ цаазаар авсан байна. Ли Жианпин нь ӨМӨЗО-ны төрийн өндөр албан тушаалыг хашдаг байжээ. Шүүх түүнийг 3 тэрбум гаруй юань (421 сая ам.доллар) хувьдаа завшсан буруутай гэж үзсэн тул 2022 оны есдүгээр сард цаазаар авах ял сонссон юм.

Ли Жианпин нь Хөххотын эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн коммунист намын хорооны нарийн бичгийн даргаар ажилладаг байжээ. Тэр цаазаар авах ялыг давж заалдсан ч 2024 оны наймдугаар сард шүүх ялыг хэвээр үлдээсэн аж.

Эх сурвалж: Business Standard

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 18, 2024 12:56

Эй хөөрхий гэж, манайх бол хууль хүчнийхэн, шүүхийнхэндээ гулгайн мөнгөнөөсөө өгөөд д дөчин сая төгрөгөөр торгуулаад л болоо

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:57

Хятад нүүрсний хэрэгтнүүдээ цаазлаад дуусч байгаа юм билээ

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
12 сар 18, 2024 19:56

mongluud ingej chadhgui l dee

Холбоотой мэдээ

Back to top button