Гадаад мэдээ

Дмитрий Медведев The Times сонины редакторуудыг дайны хууль ёсны бай гэв

ОХУ-ын ерөнхийлөгч асан, Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Их Британийн The Times сонины редакторуудыг дайны хууль ёсны бай гэж тодорхойлжээ. The Times сонин ОХУ-ын дэслэгч генерал Игорь Кирилловыг Москвад хөнөөсөн нь Украин хууль ёсоор өөрийгөө хамгаалж буй хэрэг гэж мэдээлсэн юм. Үүний дараа Медведев лхагва гарагт /2024.12.18/ тус сонины редакторуудыг дайны хууль ёсны бай гэжээ.

Оросын хими, биологи, цацрагийн зэвсэгт хүчний дарга Кириллов мягмар гарагийн /2024.12.17/ өглөө Москва хотод амь үрэгдсэн. Тэрбээр фронтын шугамын бус газар амь үрэгдсэн хамгийн өндөр албан тушаалтай ОХУ-ын зэвсэгт хүчний хүн юм. Медведев өөрийнхөө Телеграмм хуудас дээр “ОХУ-ын эсрэг гэмт хэрэг үйлдэл хүмүүс үргэлж хамтрагчидтай байдаг. Тэд ч мөн дайны хууль ёсны бай. Энэ редакцынхаа ард хулчийж нуугддаг The Times-ын өрөвдөлтэй шившгүүд багтана. Тэр хэвлэлийн удирдлагууд бүгд багтана гэсэн үг” хэмээсэн байна. Тэр нэмж Лондонд юу ч болж болдог тул The Times-ын сэтгүүлчид болгоомжтой байхыг анхааруулсан юм.

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми Медведевийн бичсэн зүйлийн хариуд “Times сонины сэтгүүлчдийн эсрэг заналхийлж байгаа нь цөхрөлийн шинжтэй. Манай сонинууд эрх чөлөө, ардчилал, бие даасан сэтгэлгээ буюу Британийн үнэт зүйлсийг төлөөлдөг” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 19, 2024 12:11

Насаараа үлгэр жишээ болгож явсан Оросын маань удирдагчид ийм нах�##�ьный арчаагүй амьтад гэхээр үнэхээр ой гутах юмаа
. Харин энэ тэнэглэлд нь аргагүй л оюунлаг сэхээлэг хариулт өгчээ !

Холбоотой мэдээ

Back to top button