Гадаад мэдээ
Воны ханш ам.долларын эсрэг 15 жилд байгаагүй доод хэмжээнд суларчээ

Өнөөдрийн /2024.12.19/ арилжаа эхлэхэд БНСУ-ын вон ам.долларын эсрэг огцом буурч нэг ам.доллар 1,453 воноор арилжжээ. Энэ нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш нэг ам.доллар 1,450 воноос дээш арилжсан анхны тохиолдол. Тодруулбал 2009 оны гуравдугаар сарын 16-нд нэг ам.доллар 1,488 воноор арилжсан юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ сарын гуравны өдөр богино хугацаанд цэргийн онц байдал зарласны улмаас воны ханш ам.долларын эсрэг мэдэгдэхүйц суларсан. Тэр цагаа хойш нэг ам.доллар 1,400 вон давж арилжиж байгаа юм. Өмнөд Солонгосын Сангийн сайд Чой Сан Мог тус улсын санхүү, валютын зах зээл дэх тогтворгүй байдал богино хугацаанд нэмэгдэнэ гэж таамагласан байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.