2024 оны төгсгөлд нүүрсний экспорт хүлээлтийг давах төлөвтэй байна

Энэ онд нүүрсний экспортын хувийг нэмэгдүүлж 78 сая тоннд хүргэнэ гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байсан билээ. Оны эхний 10 сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ төлөвлөж байгаагаас 84.4 хувьтай буюу оны төгсгөлд төсөөллийг давна гэсэн хүлээлттэй байна. Нийт экспортлосон нүүрсний 65.9 хувь нь чулуун нүүрс бөгөөд 7.3 тэрбум ам.долларыг бүрдүүлжээ. Оны эхний хагаст уул уурхайн бүтээгдэхүүний биржээр борлуулсан нүүрсний нийт хэмжээ 28.3 саяд хүрч, 3.7 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн юм.
БНХАУ-ын эдийн засгийн ирэх оны төсөөллөөр гангийн эрэлт тогтворжиж, нүүрсний үнэ буурах төлөвтэй байгаа ч манай улсын нүүрсний экспорт буурахгүй өснө гэсэн таамаглалыг эдийн засагчид хэлж буй. Мөн дотоодод хэрэгжих нүүрсний салбарын төслүүдээс хамаарч манай улсын коксжих нүүрсний олборлолт болон нийлүүлэлт өсөх эерэг дүр зурагтай байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.