УЛС ТӨР

Б.Чойжилсүрэн: Салхин станц ажиллаж байгаа тохиолдолд хязгаарлалт хийхгүй, салхилахгүй бол хязгаарлана

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эрчим хүчний асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Бөөрөлжүүтийн цахилгаан станц удахгүйтөвийн шугам руу эрчим хүрч нийлүүлнэ гэж байа. Үүн дээр төр хувь эзэмшиж байна уу. Улаанбаатар хот даяар цахилгааны хязгаарлалт явсаар байна. Цаашид хэр удаан цахилгаан хязгаарлах вэ, үүнийг мэдээлэх арга байна уу.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Барууны улс орнууд нүүрсний цахилгаан станцуудыг ашиглахгүй байгаа.  2023 оны 7 дугаар сард хоёр компани тендерт орж, харамсалтай нь хоёр компани үл ойлголцсон байдал бий. “Бөөрөлжүүт” дээр хэлэхэд “Бодь интернейшнл” 100 хувь эзэмшиж байгаа бөгөөд нийслэлээс 300 тэрбумын бондын санхүүжилтээр зээлдүүлсэн. Бондын хүү дээр 1 хувийг нэмээд 3 жилийн дотор буцаагаад төлөх нөхцөлтэй байгаа. V цахилгаан станцын тухайд II цахилгаан станцын үнсэн сан дээр барихаар Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ боловсруулаад өгчихсөн.  Санхүүжилтээ босгоход нийслэл, орон нутгийн төсвийг дайчилъя гээд явж байгаа. Эрчим хүчний яам, нийслэл хоёр үүн дээр нягт хамтарч ажиллаж байгаа. Утаатай холбоотой асуудлыг нийслэл хариуцаж байгаа учраас хариулт алга байна.

Утаатай холбоотой асуудал дээр хэлэхэд цахилгааны эх үүсгүүр ашиглаж байгаа дээр сүртэй том судалгаа хийсэн зүйлгүй. Цахилгааны хязгаарлалтын тухайд салхин станц ажиллаад байгаа тохиолдолд хязгаарлалт хийхгүй. Салхигүй байгаа тохиолдолд хязгаарлалт хийхээс өөр аргагүй байна.

УИХ-ын гишүүн  Л.Соронзонболд: Утаанаас салахын тулд түлшнээс ангижрах цаг нь ирсээн. Цахилгааны хязгаарлалтаас болж айл өрхүүдийн цахилгаан хэрэгсэл шатаж байна. Цахилгааны хэлбэлзэл ямар байна вэ. Цахилгааны өртөгт стандарт бус зайд барьснаас болж өртөг өсдөг юм байна. Тэгэхээр стандарт бус зайнд барьснаас үүдэж өртөг нь хэдий хэр болж байгаа юм бэ. Нарны цахилгаан станцын гэрээг харахаар та нарын хийж байгаа гэрээ олон улсын стандарт ханшаас өндөр байна. Хэзээнээс олон улсын дундаж үнэ рүү барих юм бэ. Хэдий хэр хугацаагаар гэрээгээ хийж байгаа вэ. Цахилгаан эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмлээ. Цаашид эрчим хүчний өртөг хэзээнээс тогтворжиж, эргээд буурах вэ?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Улаанбаатар хотын тухайд 198 мянга ярьдаг. Ийм хэмжээний айлууд гэр хороололд байна. Эдгээр айлуудын цахилгааны хэрэглээ 8 мвт гээд тооцвол 2 ггвт цахилгаанаар халаах буюу зардал нь ойролцоогоор 4 орчим тэрбум ам.доллар болно. Тэгэхээр энэ хэмжээгээр хангахад үнэ нэмэгдэж л таарна. Өртөгөө тооцохгүй ийм ярьж болохгүй. Үнэнийг нь хэлэхээр над руу дайрдаг. Нар салхины станцын тухайд хуульдаа 15 центээр байгуулсан 8 нарны станц, 3 салхины станц бий. 100 мвт-ын нарны цахилгаан станц 4.65 центээр үнийн санал ирсэн гэдэг хамгийн сүүлд ирсэн мэдээлэл байна. Тогтвортой эх үүсвэр биш учраас, өөрөөр хэлбэл наргүй, салхигүй байгаа үед нөөцлөх ёстой. Үүнийг шийдвэрлэж чадахгүй байна. 400 мвт-ын батерейн нөөцлүүр станцын асуудлыг бид Европын сэргээн босголтын банктай ярьж байна. Дундговь болон Чойрт баригдаж байгаа.

Эрчим хүчний зохицуулах хороо гэж юу хийдэг байгууллага юм бэ. Танай байгууллага зөвхөн үнэ нэмдэг байгууллага юм уу. Эгийн голын цахилгаан станц хэзээ ашиглалтад орох юм бэ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
12 сар 19, 2024 17:17

900 жилийн түүхтэй агуа монгол орны XXI зууны эрчим хүчний сайд 360 жилийн түүхтэй нийслэл хотоо гэрэлтэй байх эсэхээ мөнх тэнгэрийн ивээл хээрийн с�##�хинаасаа асуудаг гэхээр аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг. Та яахаар байна

Зочинзочин
Зочинзочин
12 сар 19, 2024 17:22

Хээрийн с@лхинаас асуудаг гэхээр с@ лхигүй өдөр сахил хүртсэн гэлэн шиг сэлтэндээ гараа хийгээд унтацгаах нь даа

Зочин
Зочин
12 сар 19, 2024 18:28

Монголын задгай т�##� хээр газарт бол с�##�хилахгүй байна гэж ерөөс байхгүй!!!

Nurzed
Nurzed
12 сар 19, 2024 19:14

huurhii muu said n ugaartaad soliorchee , delhiid iim ym ard tumendee yrij suudag erchimiin said gants mongold bg bhdaa .

Зочин
Зочин
12 сар 19, 2024 21:51

Сайд маань с�##�хинд ажлаа даатгаад з�##�бираад суудаг ажилтай болсон юм бна дөө.

Холбоотой мэдээ

Back to top button