ДЭЛХИЙ

Даатгалын компанийн захирлыг хөнөөсөн Луижи Манжонегийн хэрэг өөрөөр эргэж эхлэв

АНУ-ын томоохон даатгалын компани болох UnitedHealthCare-ийн Гүйцэтгэх захирал Брайн Томпсоныг Нью-Йорк хотноо хуралд оролцохоор явж байхад нь Манхэттэн зочид буудлын ойролцоо түүнийг үл таних этгээд буудаж, газар дээр нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Нью-Йорк мужийн цагдаагийн газар болон холбогдох албаныхан гэмт хэрэгтнийг камерын бичлэгүүдээр мөшгиж, эрэн сурвалжилж эхэлсэн. Ингээд түүнийг таван өдрийн дараа олж баривчилсан юм.

Гэмт хэрэг үйлдсэн Луижи Манжионе нь сэхээтэн гэр бүлээс гаралтай, чинээлэг амьдралтай, Балтиморын нэр хүндтэй сургуулийг Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр мастер хамгаалсан нэгэн байсан юм. Боловсролтой, нийгмийн гарал үүсэл сайтай түүнийг яагаад ийм онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн болох талаар олон нийт даяараа янз бүрийн таамаглал гаргаж эхэлсэн юм. Тэрбээр, өөрийг нь баривчилсан асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй бөгөөд түүнийг шүүх процесс удна хэмээн хуульчид тайлбарлаж байлаа.

This image has an empty alt attribute; its file name is 2024-12-10t215131z-1428657538-rc2lmbanqcuw-rtrmadp-3-unitedhealth-ceo-1-1024x683.jpg

Гэвч хэргийн талаарх мэдээллүүд олон нийтэд хүрч эхэлсний дараа олон нийт нөхцөл байдлыг өөрөөр харж эхлэв. Учир нь Луижи Манжионе даатгалын компани иргэдэд хүрч үйлчилж чаддаггүй, зорилтод бүлгүүд даатгалын компанийн хүнд суртал, хангалтгүй шийдвэрүүдээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон өчнөөн мянган тохиолдол байдаг учраас энэ бүхнийг эсэргүүцэж даатгалын компанийн захиралын амийг хөнөөсөн хэмээн олон нийт үзэн, тэрбээр сошиал орчинд бараг л ардын баатар болоод байна. Түүний үйлдсэн хэрэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд гараад байгаа нийгмийн хэлэлцүүлгүүд дунд даатгалын компаниудад сэрэмжлүүлэг өгч байна гэх утга санаа цухалзах болжээ. Харин нөгөө талд зарим нь түүний үзэл санаа ямар ч байлаа хэн нэгний амийг хөнөөх замаар шударга ёс тогтохгүй, тиймээс хууль түүнд тэгш үйлчлэх ёстой гэж байв.

Луижи Манжионе пүрэв гарагт хоёр мужийн шүүх танхим руу нисдэг тэргээр тээвэрлүүлэн оролцсон байна. Түүний үйлдсэн хэрэг нь даатгалын компанийн захиралыг илчлэх үйл явц болж хувирч байна хэмээн сошиал орчинд яригдах болсон ч түүнийг терроризмын хэрэгт буруутгасан бөгөөд Манжионегийн зүгээс уг ялыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин Пеннсилваньд түүнийг галт зэвсэг хэрэглэсэн, хуурамч үнэмлэх ашигласан ял тулгасан бөгөөд дөрвөн шинэ ял тулгаж буй.

Зургийн тайлбар: Луйжи Манжионе шүүх хурал дээр тайвнаар зөвхөн “тийм, үгүй” хэмээн асуултуудад хариулж буй мөч

Шүүх хурал дээр ихэвчлэн дуугүй, толгойгоо гудайлгасан байдалтай, цагдаагийн шериффийн туслахуудтай ярилцаж, хааяа үл ялиг инээмсэглэж байсан нь түүнийг баривчлах үед хэвлэлийнхэн рүү орилж байсан үеэс эрс тэс ялгаатай байлаа хэмээн CNN-ийн Данни Фрийман хэлжээ. Түүнийг шүүх хурал хооронд тээвэрлэн авч явахад олон нийт зургийг нь дарж, түүн рүү хэн нэгэн халдана гэсэн аюул түгшүүр олон нийтээс мэдрэгдэхгүй байгаа талаар CNN-ий шинжээч Жон Миллер хэлсэн юм.

Түүний шүүх хурал цаашид ч олны анхаарлын төвд байхаар байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 21, 2024 16:52

Монголынх яадаг уу, ийм тавилантай юм байна даатг�##�ын баячууд аа.

Зочин
Зочин
12 сар 22, 2024 07:54

Зөв. Ингэж байж л шударга ёс тогтоно. Манайд ч ингэх ёстой. Ардчилсан зарчмаар тэмцээд болохгүй бол ингэх л ёстой.

Зочин
Зочин
12 сар 22, 2024 23:27
Reply to  Зочин

Эцэст нь шоронд л дуусахын цондон доо

Иргэн
Иргэн
12 сар 22, 2024 10:58

Монголын даатг�##�ын компануудын гэрийн хаягийг мэдэх хүн байв�##� бичнэ үү

Зочин
Зочин
12 сар 22, 2024 13:07

Даатг�##� нэртэй хуулиар хамга�##�агдсан луйварчдыг �##�ах нь зөв

ZZOCHIN
ZZOCHIN
12 сар 22, 2024 14:36

ENE ZALUU SHUGEL ULEESEN...HARIN UURIIGUU L ZOLIZLIJIINO DOO...HAIRAN .... IH HUND HAGALGAATAI NURUUNDAA MES ZASALD ORSON YM GESEN...MEDEEJ DAATGAL MUU IULCHLEE BIZDEE....HEREG SHUUGDEHED ILREH BH AA....DAATGAL HERHEN UILCHILSEN N..

зочин
зочин
12 сар 22, 2024 17:38

Ш�##�тгаан байсан бна.

Зочин
Зочин
12 сар 22, 2024 23:28

Хүн хөнөөдөг тоглоомд донтогч л биз

Холбоотой мэдээ

Back to top button