Гадаад мэдээ

Луижи Манжион шүүхийн өмнө гэм буруугүй гэх байр суурь илэрхийллээ

АНУ-ын хамгийн том ЭМД-ын компанийн захирал Брайан Томпсоныг буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Луижи Манжион Нью-Йоркийн шүүхийн өмнө өөрийгөө гэм буруугүй гэх байр суурь илэрхийлжээ. Прокурорууд түүнийг хүн амь, терроризм үйлдсэн гэх мэт 11 зүйл ангиар буруутгаад байгаа юм.

Шүүгч Грегори Карро даваа гарагт /2024.12.23/ түүнээс ямар байр суурь илэрхийлэхийг нь асуухад Манжион “Гэм буруугүй” гэж хариулжээ. Шүүхийн байрны гадаа Манжионыг дэмжин, ЭМД-ын хувийн компаниудад уурлаж буйгаа илэрхийлэх гэсэн олон арван хүн цугласан байсан юм. Хэрвээ тэр 11 зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдвол цагаасаа өмнөх суллагдах боломжгүйгээр бүх насаараа хоригдох ял сонсоно.

Төрийн алба хаагчид Томпсоныг хөнөөсөн явдлыг буруушаасан. Харин эрүүл мэндийн үйлчилгээ авахад өртөг өндөр байдаг явдал болон ЭМД-ын хувийн компаниуд шаардлагатай эмчилгээний төлбөрийг гаргахгүй явдал олонтоо тохиолддог тул америкчууд Манжионыг ардын баатар мэт үзэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button