Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА-гийн сансрын хөлөг нар луу урьд өмнө нь байгаагүйгээр ойртох оролдлого хийлээ

НАСА-гийн Parker нэртэй сансрын хөлөг нартай урьд өмнө нь байгаагүйгээр ойрхон нисэх оролдлого гаргасан байна. Тус хөлөг мягмар гарагт /2024.12.24/ нарны агаар мандлын хамгийн гадна бүс болох титэм рүү нь орж нисжээ. Жонс Хопкинсийн хэрэглээний физикийн лабораторийн эрдэмтэн Ник Пинкин НАСА-гийн блог дээр бичихдээ “Хүний гараар бүтсэн ямар ч биет одны хажуугаар ийм ойрхон өнгөрч байгаагүй. Паркер үнэхээр бидний юу ч мэдэхгүй бүсээс өгөгдөл илгээнэ” гэсэн юм.

Corona буюу титэм нь нарны агаар мандлын хамгийн гадна хэсэг. Зургийн эх сурвалж: High Altitude Observatory

Parker хөлөг мягмар гарагт Улаанбаатарын цагаар 19:53 минутад нарны гадаргаас 6.1 сая км-ийн зайд нисэхээр чиглэсэн байна. Одоо тус хөлгөөс холбоо тасарсан байгаа тул баасан гарагт /2024.12.27/ л оролдлого амжилттай болсон эсэх мөн хөлгийн бүрэн бүтэн байдал ямар байгааг шалгах боломжтой болно. Цагт 629 км (секундэд 174 км) хурдтай нисэж буй тус хөлөг нь цельсийн 982 хэм хүртэл хална гэж НАСА вэбсайт дээрээ бичжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Секундэд 174 метр.

Зочинзочин
Зочинзочин

Гайхамшигтай өөр юу ч хэлэх вэ х�##��##�тыг тэсврлэх мөн ч сайн мятра�##� бн аймшгийн х�##�уун буй зээ

Зочин
Зочин

Тэнд хүрэхээсээ өмнө хайлаад �##�га болох байхдаа

Баатар
Баатар

АНУ ч аргагүй л супёр гүрэн вм даа Орос ах нар маань 1947 онд хийсэн АК буунаас өөр ч хэлэх вм �##�га даа

Холбоотой мэдээ

Back to top button