УЛС ТӨРУлс төрийн мэдээ

III цахилгаан станцыг өргөтгөх ОХУ, МУ хоорондын хэлэлцээг Төсвийн байнгын хороо хэлэлцэнэ

Эдийн засгийн байнгын хороо өчигдөр /2024.12.24/ “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Улмаар дээрх хэлэлцээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж байнгын хорооны гишүүдийн 70 хувийн саналаар саналыг дэмжиж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн.

Харин өнөөдөр /2024.12.25/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Харин маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар ийг хуулийн төслийг соёрхон батлах тухай хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ төслийг ямар ч байсан дэмжихгүй гэдэг нь тодорхой байна шүү дээ. Монгол улсад тавьж буй өчнөөн олон ашигтай сан�##� байхад оросуудын тулгаж байгаа санаанд оромгүй өндөр дүнтэй тэрбүү хэл өөрийн ганц компаниар бариулах тулг�##�тыг эрүүл ухаантай засгийн газар зөвшөөрөх ёсгүй ш тээ...

Зочин
Зочин

Оросууд наад ажлыг чинь эхэлсэн болоод дуусгахгүйээ. Өөр гүйцэтгэгч ээр хийлгэх нь зөв !!!

ZochinЗочин
ZochinЗочин

Demii yum hiij bna daa.... Daraa ni tegeed ter hotsrogdson tonog tuhuurumj ni urt udaan naidvartai ajillaj chadahgui bainga zasvar uilchilgee hiih nereer
Mungu idej uuh saihan bolomj uursudduu gargaj baigaa
yum bizdee...

Холбоотой мэдээ

Back to top button