Гадаад мэдээ

Мозамбикийн шоронгоос зургаан мянга гаруй хоригдол оргожээ

Зул сарын баяраар Мозамбик улсын нийслэл Мапутод байрладаг хатуу дэглэмтэй шоронгоос зургаан мянга орчим хоригдол оргосон гэж цагдаагийн албаны дарга мэдэгджээ. Цагдаагийн албаны ерөнхий командлагч Бернардино Рафаэль хэлэхдээ аюулгүй байдлын албаныхантай мөргөлдөөн үүссэний улмаас 33 хоригдол нас барж, 15 хүн шархадсан гэсэн юм.

Тус улсад аравдугаар сард парламентын сонгууль явагдсаны дараа тогтворгүй байдал үүсэж, бослогууд гарч байгаа. Энэ тогтворгүй байдал хурцдаж нийслэлд томоохон жагсаал гарсан завшаанаар хоригдлууд зугтсан аж. Тус жагсаалаар цагдаагийн машинуудыг галдан шатааж, цагдаагийн газар болон бусад дэд бүтцэд хохирол учирсан байна.

Лхагва гарагийн /2024.12.25/ үдийн үед хэсэг жагсагчид үймээн үүсгэх үед хоригдлууд оргож эхэлсэн аж. Рафаэлийн хэлснээр хоригдлууд хамгаалагчдын зэвсгийг булаан авч, бусад хоригдлуудыг суллаж эхэлсэн юм. Рафаэль “Жагсагчид хоригдлуудыг гаргахыг шаардан шуугиан дэгдээсэн” хэмээсэн байна. Түүний хэлснээр жагсагчид шоронгийн нураасны дараа хоригдлууд зугтаж эхэлсэн аж.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ахын дүү наад бичсэн юмныхаа найруулга зүй үг үсэг утгын �##�дааг ахиад нэг анзаараад үзээрэй гүүгл транслетээс шуул копи пейст хийчихсэн гэлтэй

wonder girl
wonder girl
Reply to  Зочин

Тийм т1 дүрэм яаадгийн зда өөрийнхөөр бич

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нэг л их шүүмжилсэн хүн байхымаа.өөрөө мундаг л хүн байх даа.хархиймсан кк

Зочин
Зочин

Нойлын ногоон тэгнүүд сэтгүүлч, цагдаа, лам болдог

Зочин
Зочин

энэ сэтгүүлч л лав муу сурдаг тэнэг овутан бсан бхаа монгол хэл бичгийн дүрэм найруулга яг л г�##�зуу хүний тэмдэглэл

wonder girl
wonder girl
Reply to  Зочин

Тийм т1 дүрэм яаадгийн зда өөрийнхөөр бич

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гол нь байдаг юм шүү харавчив ккк

Холбоотой мэдээ

Back to top button