Ж.Баярмаа: Алдагдсан боломжийн талаар ярихгүй байж болохгүй
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэлсэн билээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор ажлын хэсгээс асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-14 мега төслүүдийн нэн шаардлагатай төслүүд яригдаж байна. Юун 5.4 их наядаар Богд уулыг нүхлэх. Ган татгалагт гүүр, 1.2 их наяд төгрөгийн хиймэл дагуул. Жинхэнэ үр ашигтай, нэн шаардлагатай төсөл ярьж байгаад баяртай байна. Алдагдсан боломжийн талаар яриад яахав гэж байна. Үгүй л дээ. Үр хойчдоо дахин ийм асуудал гаргуулахгүй нь тулд захих хэрэгтэй. Айлын тал 13.9 тэрбум юанийн алдагдалд орсон гэж ярьсан байна. Үүн дотроо ирээдүйд барих өртгөө бас оруулсан байна. Жинхэнэ алдагдал нь 2.7 их наяд юань буюу 6.6 их наяд төгрөг. Монголын тал 2015-2023 оны хооронд 232 сая тонн нүүрс экспортлох байсан байна. Энэ нь 18.5 тэрбум ам.доллар буюу 63.8 их наяд төгрөг. Бидний ОХУ-аас зээл авч өргөтгөл хийхээр хэрэлдээд байгаа мөнгөтэй харьцуулахад 12.3 мянган МВт станц барих хэмжээний мөнгө. Бид энийг ярих ёстой.
Ганцмод боомт хөгжиж байгаа юм билээ. Гашуунсухайт боомт хэрхэн хөгжиж вэ. Хэдэн тээврийн жолооч ажилтай байгаагаас төмөр зам ашиглалтад орсноор хэд нь ажилгүй болох вэ. Энэ хүмүүс ямар ажлын байр руу шилжих вэ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Бид алдагдсан боломжоо ярьдаггүй. Бид 18.5 тэрбум ам.долларыг олох ёстой байсан. Өнөөдөр хоёр улсын гэрээ хэлэлцээр дээр ярих ёстойг мэдэхгүй байна. Ганцмод боомт хөгжиж байгаа нь үнэн. Гашуунсухайт боомт хөгжинө. Өнгөрсөн жил Хот, тосгоны хуулийг баталж, энэ боомт тосгон болгоно. 2025 оны зургадугаар сараас хууль хэрэгжинэ. Энэ боомтод 10-15 мянган хүн амьдарч, 20 мянган машины тээврийн машин бүртгэлтэй байгаагаас 7800 машин тогтмол явж, 3500 жолооч ажиллаж байна. Хоёр машины дунд нэг жолооч ажилладаг юм билээ. Бид машинаар нүүрсээ тээвэр тоо хэмжээг бууруулахгүй. Ажлын байрыг нь хадгалах болно.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Бид бартер хийхгүй. Мөнгөөр нүүрсээ зарна. Олон удаа ярилцаж, Хятадын 4 компанид борлуулж байгаа үнийн нөхцөлөө санал болгочих гэсэн. Хятадын 5 боомтын нүүрсний индексийг гаргаж тооцоолсон. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг дээр 2030 оноос хойш 20 сая тонн, цаашдаа 120-165 сая тоннд хүргэхээр хоёр шинэ амыг нээнэ. Нээлттэй тендер зарлана.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-14 мега төслүүдээс хөдөлж байгаад баярлаж байна. Хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд говийг усжуулах гэжээ. Тэнд ус байхгүй. Боомтынхон 55-70 км цаанаас усаа татдаг учраас аж үйлдвэрийн бүс болох боломжгүй гэдэг. Усыг тусад нь авч үзвэл олон төсөл урагшилна. Ийм боломж байна уу.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Хэдхэн сарын өмнө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ асуудал олон зүйлийг гогцоо төсөл байгаа. Урд хөрштэй хийх дараагийн бүтээн байгуулалтын эхлэл. Говийг усжуулах ажлыг тусгаж өгсөн. Нүүрсээ борлуулж ашиг олохоос гадна говийг усжуулах шаардлагатай. Эрчим хүчний дутагдал, говийн бүсэд усны дутагдалд ороод байна. Бирж дээр баяжуулсан нүүрсээ арилжиж байгаа. "Эрдэнэс тавантолгой" 10 сая тонн боловсруулах үйлдвэр барьж дууссан. Дахиад гурван 10 сая тонн нүүрсний үйлдвэр барихаар төлөвлөсөн.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Төмөр зам холбогдвол ажлын байр нэг дахин нэмэгдэнэ. Ийм их ачилт хийж байгаа. Гол төмөр зам 16 мянган ажилтай. Жилдээ 42 сая тонн ачаа тээвэрлээд байна. Жилдээ 30 сая тонн нүүрс гаргах төмөр зам дээр ажлын байр нэмэгдэнэ. Өнөөдрийн машинаар гаргаж байгаа 30 сая тонн нүүрсний хэмжээг буулгахгүй.
Гэрээгээр хийх гэж байгаа 2025-2029 оны хэмжээгээр машины нүүрсний хэмжээ нэмэгдэж, жолоочийн ажил нэмэгдэх болно. Энэ гарцаар олон компани нүүрсээ экспортолдог.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Хэлэлцэх эсэхийг шийдэж байхад асуух асуулт байсан. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр бусад төмөр замын холболтыг хийж, экспортоо дэмжинэ. Монголд импортоор орж байгаа барааны тээврийн зардал буурах байх. БНХАУ-тай яригддаг төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр яригдаж байсан. Төмөр замын асуудлаас болж зогссон. Транзит тээврийн хэлэлцээрээр Монголоос гарч байгаа бараа бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэх бараа материалыг Хятадын төмөр замаар гуравдагч хөрш рүү хүргэх боломжийг олгох асуудал яригддаг байсан. Бид энэ транзит тээврийн хэлэлцээрийг анхаарах ёстой. Алдагдсан боломжийг ярьж, хариуцлага тооцох ёстой гэдгийг дэмжиж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЛУЙВАРЧИН ХҮҮХЭН 2015-2023 ОНД ТЭГЭЭД НӨГӨӨ Л 49:17:17:17 ЭЛБЭГДОРЖ ТАНАЙ ЭМ СИ ЭС МӨН АЛТАНХУЯГ +ЭЛБЭГДОРЖ ЖЕНКО НАР ЧИНЬ Л БАЙГАА Ш ДЭЭ. ЖҮЖИГЧИН ХҮҮХЭН �######�
Алийг болгон машинаар өндөр өртөгтэй тээвэр хийх вэ
За,Баярмаа минь, Баттулгатай их шөргөөцөлдвөл Банд ааш Гантулгын өрөөсөн л болно гэж мэдээрэй !!!
хахаха жонхуу чинь дээлээ нөмрөх цаг нь ойртсоор л олон ч жил зугтлаа даа
ЖҮЖИГЧИН ЛУЙВАРЧИН ХҮҮХЭН МИНЬ ТЭГЭЭД ЭМ СИ ЭС +ЖЕНКО+АЛТАНХУЯГ+ЭЛБЭГДОРЖОО ШАЛГААЧ. 5 ТОЛГОЙГ ХЭН АВАХ ВЭ ГЭЖ СОШИАЛ ИЛ ДАЛД НАНЧИЛДААД 3 ЖИЛ БОЛЭ БАЙГАА БИЗ ДЭЭ
Ардчилсан намын яшканууд засгаас �######�даа
Хулгайд �##�дсан 44 их наядаа өдөр бүхэн ярьж байдаа Баярмаа минь