Сурвалжилга: Нэг айл баярын ширээнд дунджаар 320 мянгыг зарцуулж байна

Шинэ жилийн баяр бол Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг билээ. Тэгвэл баярын ширээ чимэх бүтээгдэхүүнүүдийг хэдэн төгрөгөөр авч болох, мөн өмнөх жилээс өссөн эсэхийг бид сурвалжиллаа.
Баярын ширээний гол бүтээгдэхүүн буюу бялуу, оргилуун дарс, тавгийн чихэр, төрөл бүрийн жимс, мах, махан бүтээгдэхүүн, өндөг мөн хүүхдийн бэлэг хэдэн төгрөгийн үнэтэй байгаа талаар Go to market-д худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.
-Энэ жил тогны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний үнэ цөм нэмэгдсэн. Бялуу 36-55 мянган төгрөгийн үнэтэй байна-

-Бялуу хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байна вэ, өмнөх жилээс нэмэгдсэн үү?
-Бялууны хувьд хэмжээ, орцоос хамааран үнэ өөр өөр. Хамгийн бага өртөгтэй бялуу 36 мянга, харин хамгийн дээд тал нь 55 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил тогны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний үнэ цөм нэмэгдсэн. Жишээлбэл, хамгийн хямд буюу 36 мянган төгрөгөөр зарагдаж буй энэ бялуу өмнөх жил 32 мянгаар худалдаалж байсан.
-Жимсний худалдаа эрхлэгч: Бага ам бүлтэй айлын хувьд ойролцоогоор 40-80 мянган төгрөгөөр баярын ширээний цомхон жимсээ авна-

-Таны худалдаалж буй жимс жимсгэний үнэ хэдээс хэдэн төгрөгийн үнэтэй байна, өмнөх жилээс хэр өөрчлөгдсөн бэ?
-Бүх нэр төрлийн жимс олон сонголттойгоор бий. Хамгийн доод ханшаас нь нэрлэвэл
- Алим нэг кг нь - 6 мянга
- Усан үзэм нэг кг нь - 15 мянга
- Банана нэг кг тутамдаа - 6 мянга
- Хатаасан жимснүүдийн тухайд - 18 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалж байна.
Өмнөх жил худалдаалж байсан үнийн дүнтэй харьцуулахад өссөн үзүүлэлт бол байхгүй л байна.
-Баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор хүмүүсийн худалдан авалт нэмэгдсэн үү, дунджаар нэг айл өрх хэчнээн төгрөгийн жимс жимсгэнэ худалдан авч байна вэ?
-Шинэ жилийн баяртай холбоотойгоор худалдан авалт жирийн өдрийнхөөс бол нэмэгдсэн байна. Хүмүүсийн худалдан авалтаас анзаарахад, бага ам бүлтэй айлын хувьд ойролцоогоор 40-80 мянган төгрөгөөр баярын ширээний цомхон жимсээ авч буй.
-Нийлүүлэгчид сар бүр ихээр нэмээгүй, 50, 100 төгрөг л нэмсэн гээд авч ирдэг. Ингэж нэмэгдэж явсаар жил өнгөрөхөд нэг бүтээгдэхүүн 20 хувь өсөхөд хүрч байна-

Баярын худалдан авалт 12 сар эхлэхтэй зэрэгцээд л нэмэгдсэн. Манайд боолттой байгаа бэлгүүд 5-50 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Хүмүүсийн худалдан авалтын анзаарахад 20 мянгаас дээш өртөгтэй бэлгээс ихэвчлэн сонголтоо хийж буй. Харин тавгийн чихрийн тухайд дундаж нь 25 мянган төгрөгийн үнэтэй байна.
Жил ирэх тусам бэлэг боолтын материал болон доторх бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Ер жил битгий хэл сар өнгөрөх бүрд л нэмэгдээд байна шүү дээ. Худалдаа эрхэлж буй хүний зүгээс тооцоолон хэлэхэд нийт яг одоо манай лангуун дээр худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн дунджаар 20 хувь өсчихсөн л байна. Бидэнд нийлүүлж буй байгууллагууд сар эхлээд бараа таталтаа хийх бүрд л манайх ихээр нэмээгүй 50, 100 төгрөг л нэмэгдсэн гээд авч ирдэг. Энэ нь сар тутамд нэмэгдсээр нийт өртөг нь 20 хувь өсөхөд хүрч байна шүү дээ.
-Оргилуун дарсны тухайд 10-85 мянган төгрөгийн үнэтэй байна-

Шинэ жилийн баяртай холбоотойгоор хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн байгаа нь ажиглагдаж байна. Манай лангуун дээр зарагдаж байгаа оргилуун дарсны тухайд 10-85 мянган төгрөгийн үнэтэй байна.
Харин өмнөх жилийнхээс бүтээгдэхүүний үнэ нэг их нэмэгдээгүй төлөвтэй байна. Гэхдээ ирэх 2025 оноос үнэ өснө хэмээн нийлүүлэгч байгууллагууд маань мэдэгдсэн.
-Хиамнууд 7.5-28 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдан авалт нэлээд муудсан-

Манайд худалдаалагдаж буй хиамнууд 7.5-28 мянган төгрөгийн үнэтэй байна. Өмнөх жилийн мөн үеэс 10-25 хувиар нэмэгдсэн өртөгтэй байгаа юм. Өссөн шалтгааны хувьд цэвэр тогны үнийн өсөлттэй холбоотой байна. "Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүд бүгд цахилгаан зарцуулан ажилладаг тул үнэ өсөхөөс өөр аргагүй байна" гэж нийлүүлэгчид хэлж буй.
Үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдан авалт нэлээд муудсан. Баяр болох гэж байхад хүртэл худалдаа тааруухан л байна.
-Өндөгний хувьд 600-650 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх жилээс үнэ нэмэгдээгүй-

Манай лангуунд зарагдаж буй өндөгний хувьд 600-650 төгрөгийн үнэтэй байна. Сагсаар нь авах юм бол 18-19.5 мянган төгрөг гэсэн үг. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад үнэ нэмэгдээгүй, тогтвортой хэвээр. Харин баяртай холбоотойгоор хүмүүс сагсаар нь худалдан авах тал ажиглагдаж байна.
-Махны үнэ нэмэгдсэн тул иргэдийн худалдан авалт буурсан-

Үхрийн гуяны цул мах 19.5 мянга, хааны цул мах 18.5 мянга, ястай нь 16.5 мянга. Махны ханш зах худалдааны төв, мах зардаг бүхий л газруудад өссөн. Үнэ нэмэгдсэнд иргэд бухимдалтай байгаа бөгөөд худалдан авалт муудчихсан. Өмнөх жилтэй харьцуулахад 10-15 хувийн өсөлттэй л байна даа.
Бид шинэ жилийн баярын ширээнд тавигддаг энгийн бүтээгдэхүүнүүдийн үнийг ийн тодрууллаа. Тэгвэл 5-6 ам бүлтэй айлын баярын ширээнд дээрх бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад дунджаар хэдэн төгрөг болохыг тооцоолж үзье.
- Бялуу дундаж хэмжээтэй, үнийн хувьд мөн дунджийг нь сонгоход - 42 мянга
- Оргилуун дарснаас дунджаас доош үнэтэйг сонгоход - 35 мянга
- Баярын ширээний жимсэнд - 50 мянган төгрөг зарцуулъя
- Дөрвөн хүүхдэд нь бэлэг худалдан авахдаа дундаж буюу 20 мянгын өртөгтэйг сонгоё- 80 мянга
- Тавгийн чихрээс мөн дундаж үнэтэйгээс нь нэг кг авахад - 30 мянга
- Дундаж үнэтэй хиамнаас 2 ширхгийг авахад - 30 мянга
- Мөн хоёр кг мах, нэг сагс өндөг авахад - 57 мянга
Ингээд дээрх нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дундаж ханшаар нь тооцож үзэхэд 324 мянган төгрөг болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buuz tsaigaa chanaad l boloo shuu dee. Gadni bayariig zaaval hiih hereggui dee. 35000 tug hangalttai bolj l baina dag.
Заав�##� бялуу иддэг гээд хэн хэлсэн юмбэ тэр бялуу чинь маш найдваргүй хийгддэг юмшдээ энгийн даруухан ширээ засаад болоо
xairan mongo
Бялууны үнэ хаданд гарчээ
Худлаа хуцаад л тэр их мөнгө хаана байна
Мөнгөтэй нь авна л биз сайхан бууз хийгээд хөнгөн. Тэмдэглэж болно тус хүний өөрийн л. Сонголт юм даа
Tsomhon hiihed bolno shde tegej negiige duraij negneese iluu garah gej bayarld yahaw de