УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

С.Эрдэнэбат: Манай доод цалин ядаж хоёр сая төгрөгт хүрчихвэл монголчууд гадагшаа явахгүй шүү дээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ дотоодын ажилчдаа дагалдуулан сургах, ажилтнаа “шэйрлэх” буюу хоёр хөдөлмөр зэрэг эрхлэх эрх нь нээлттэй болсон гэхчлэн сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Бид гадаад ажилтан оруулж ирээд баахан цалин өгдөг ч, гүүр барьж чаддаггүй, өндөр технологи эзэмшдэггүй хэвээрээ л үлддэг-

-Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх талаар хоёр ч хуулийн төсөл өргөн баригдсан. Удалгүй нэг нь татагдлаа. П.Сайнзориг тэргүүтэй таван гишүүн гал авах хэсгийг нь тасдаж өргөн бариад татлаа гэдэг шүүмжлэл хөвөрлөө. Энэ хуулийн төслүүд дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?  

-Хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн гишүүдийн нэг. Гадаад ажилчдыг хэмжээгүй, хугацаагүй оруулна гэж анх ойлгосон. Үзэл баримтлал нь ч тийм байна лээ. Хөдөлмөрийн эдийн засагч хүний хувьд эсрэг байр суурьтай байсан.

Энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Гэхдээ 1, 5, 50 саяын цалинтай байхаас үл хамааран яг ижилхэн төлбөр авдаг. Ажлын байрны төлбөрөөс дандаа том компани, том төслүүд чөлөөлөгдсөн байдаг. Харин жижиг дунд биенесийн салбарынхан ажлын байрны хөнгөлөлт авч чаддаггүй. ЖДҮ өсдөггүй, хөгждөггүй шалтгаан үүнтэй холбоотой.  

Нөгөө талаар гадаад ажилчдыг оруулж ирэх гэж байгаа бол монгол ажилтнаа дагалдуулан сургах заалтыг хамт оруулах хэрэгтэй. П.Сайнзориг гишүүний өргөн барьсан хуулийн нэг сайн заалт нь энэ байсан. Бид гадаад ажилтан оруулж ирээд баахан цалин өгдөг. Харамсалтай нь сурсан зүйлгүй, гүүр барьж чаддаггүй, өндөр технологи эзэмшдэггүй хэвээрээ л үлддэг.

-Гадаадаас ажиллах хүч авч болно. Гэхдээ монгол хүнээ дагалдуулан сургах асуудал чухал?

-“Тэдэн ажилтан орж ирвэл тэдэн хүнийг дагуулж сургана шүү” гэдэг байдлаар тусгах шаардлагатай. Ийм нөхцөл тулгахгүйгээр “Бүгдийг нь төлбөрөөс чөлөөл, хөнгөл” гэж болохгүй. Нэг талаараа лобби яригддаг.

-Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх гэдэгт хэдэн төгрөгийн асуудал яригдаж байгаа юм бэ?  

-Чөлөөлсөн ажлын байрны төлбөр 300 гаруй тэрбумаар яригддаг. Их хэмжээний мөнгөний асуудал. Орж ирсэн мөнгөөр монгол ажилчдаа сургая. Арван жилийн өмнө вьетнам засварчид орж ирэхэд би хөндөж байлаа. “Нэг вьетнам засварчныг нэг монгол ажилтан дагуул. Цаашлаад монгол ажилтанд туршлага зааж өгч буй байдлаар нь төлбөрөөс чөлөөлж, визийг нь сунгадаг байя” гэсэн санаа. Тэгэхээр алс хэтдээ таван жилийн дараа монголчууд өөрсдөө кузов засвараар гаршчихсан, ур чадвар эзэмшчихсэн байх юм. Энэ бол хэзээ ч буурахгүй зах зээл. Жилд 30 мянган автомашин шүргэлцэж, мөргөлдөж байна. Үүнийг дагаа асар их мөнгө эргэлддэг.

-“Ковид-19”-ийн цар тахлын үед бид аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдээ алдчихсан юм билээ. Гадагшаа гарах нь гараад, өөр салбарт шилжих нь шилжчихсэн. Амралтын кемпэд ажиллах, ресепшн хийх, даавуу индүүдэх, тогоочоор ажиллах хүмүүс, англи хэлний орчуулагч олддоггүй.

-Том төслүүдэд гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ дотоодын ажилтнуудаа дагалдуулж бэлтгэх шаардлагатай-

-Ямар салбарт ажилтан оруулж ирж болно, ямарт нь болохгүй вэ гэдэг дээр та ямар саналтай байна вэ?

-Монголчууд өөрсдөө хийж чадах ажлыг оруулж ирмээргүй байна. Манай доод цалин 200 ам.долларт ч хүрэхгүй байгаа шүү дээ. 660 мянган төгрөг өгч байж, “Монголд ажиллах хүн олдохгүй байна” гэж ярьж байгаа нь өөрөө логикгүй асуудал. 180, 190 ам.долларын цалин авах гэж хэн ч ирэхгүй. Тиймээс Шилжилт хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах замаар гадаадад ажиллаж байгаа монгол хүмүүсээ татаж авч ирэх асуудал чухал.

-Гадаадад ажиллаж байгаа иргэдийн тоо асар өндөр. Олон нийт ч монгол хүмүүсээ гадаадаас татах бодлого явуулдаггүйг шүүмжилдэг?

-200 гаруй мянган монголчууд гадаадад хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа. Тэднийгээ эх орон руугаа татах асуудалд дорвитой шийдэл гаргадаггүй. Жилд хоёр мянган хүнээ татдаг байвал уг нь.

Ур чадвар эзэмшчихсэн хүмүүс БНСУ-д хэдэн мянгаараа бий. Хүлэмжийн нарийн ногоогоо бид БНХАУ, БНСУ, Японоос зөөдөг. Гэтэл хүлэмжийн аж ахуйд ажиллаад мэргэшчихсэн хэдэн мянган хүн байна шүү дээ. Зах зээлийг нь бий болгох замаар тэр хүмүүсээ оруулж ирье л дээ. Хөнгөлөлттэй зээлийг нь олгоё, газрыг нь өгье. ЖДҮ эрхлэх зээл өгдөг болмоор байна. Ийм боломж л тэдэнд байхгүй байна.

Шархаа нөхөх замаар байрны мөнгө босгох гэж хүний нутагт зүтгэдэг. Үүний цаана алдагдсан боломж буюу хүүхдийн хүмүүжил орхигдож, гэр бүл салалт хүртэл үүсдэг.

-Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд ажиллах хүчний хомсдол яалт ч үгүй үүсээд байгаа нь бодит үнэн гээд байгаа юм л даа?

-Ажиллах хүчний нөөц яагаад дутагдаад байна вэ гэдэгт бид дүгнэлт хийх ёстой. Ганц манайх ч гэлтгүй дэлхий нийтээрээ ажиллах хүчний хомсдолд орчхоод байгаа. “Ковид-19”-ийн цар тахал арван жилийн циклийг наашлуулсан. Хүмүүс цахимаар ажиллаад өөрөө өөртөө ажлын байр бий болгож байна. Хил хязгааргүйгээр бизнес хийж болж байна. Фейсбүүкийн нэг пэйж хэдэн арван айлын амьжиргааг авч явдаг болчихлоо.

Дахиад хэлье. Том төслүүдэд гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ дотоодын ажилтнуудаа дагалдуулж бэлтгэх тал дээр анхаарах шаардлагатай. Харамч хүн хоёр дахин төлнө гэгчээр ганц, хоёр мянган доллар харамласныхаа төлөө хэдэн арван жил бэлдсэн эмч, багш, инженер техникийн ажилтнуудаа гадаад руу алдсаар байгаа. Гадаадынхан гэтэл цалинг нь нэмээд бэлэн мэргэжилтнүүд авчхаж байна.  

-Ажил олгогч нар бэлэн хүний нөөц нэхэхээс илүү, бэлтгэдэг болсон-

-Ажил олгогч нарын хандлага бэлэн нөөц нэхэхээс илүү бэлтгэдэг тал руу чиглэж байх шиг?

-Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн сувилагч нарын тоо байх ёстой стандартаасаа дөрөв дахин бага байна гэж байгаа юм. Бараг 200 гаруй сувилагч хэрэгтэй байна гэсэн. Тийм хэмжээний дутагдалтай байхад оочер дугаар үүсэхгүй яах юм бэ. 15, 20 жил ажилласан алтан гартай эмч, сувилагчдад гадаадын виз шууд гарчихаж байгаа. Бид алсуураа хүн капиталынхаа урсгалыг алдаад байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлээр дэлхийтэй өрсөлдөх шаардлага тулгарсан. Энэ өрсөлдөөнд ялагдаж байна. Ажил олгогч нар бэлэн хүний нөөц нэхэхээс илүү, бэлтгэдэг болсон. “Энэ хүн ирээдүйд манай ажилтан болно” гэж сургаж, аргамжиж авч байна. Манайд харамсалтай нь тийм сэтгэлгээ алга. Хүний нөөц, төрийн бодлого дутмаг байгаа юм.

-Манайх үндэсний ажиллах хүчний дархлаа гэдэг зүйлээ хамгаалах тал дээр ч анхаарах шаардлагатай үүсжээ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 100-хан тэрбум төгрөгтэй. Нэг аймаг, дүүрэгт ганцхан тэрбум төгрөг хуваарилж байна шүү дээ. Ийм зүйлээр бид хэчнээн хүнд ур чадвар эзэмшүүлэх юм бэ. Мэргэжилтай, ур чадвартай хүмүүсийн тусгай хөтөлбөр гаргах ёстой. “Энэ мэргэжилтнийг дагуулаад тэдэн хүн сургах ёстой. 2030 он гэхэд ийм салбарт тийм хэмжээний ажиллах хүчний нөөц дутна. Гадаадаас төчнөөнийг нь авна. Дотоодод тэдийг нь сургана” гэхчлэн нарийн тооцоолол, төлөвлөгөө хэрэгтэй. Бүгдийг нь хуулиар зохицуулж болохгүй. Хуулийн амин сүнс нь хэмжээгүй, хязгааргүй, төлбөргүй гэдэг зохицуулалт оруулчихвал үндэсний ажиллах хүчний дархлаа гэдэг зүйлд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Гадаа жагсаал цуглаан хийгээд байгаа хүмүүс хэт улс төржүүлээд байх шиг байна.

-БНХАУ-аас хэдэн зуун мянган хүн орж ирнэ гэсэн турхиралт, эсэргүүцэл ч их харагдлаа?

-Яг үнэнийг хэлэхэд, БНХАУ-ын дундаж цалин 4 сая төгрөг гарчихсан. 10, 20 жилийн өмнөх шиг бөөнөөрөө орж ирэх ч үгүй. Харин ч англи хэлтэй, боловсролтой ажилтан авъя гэдэг болсон байна шүү. Шинжаанд ажиллаж явахад “Танай монгол ажилтнуудыг сургаад, ашиглая” гэсэн. “Цалин хэд вэ” гэсэн чинь сард гурван сая төгрөг буюу 1000 ам.доллароос дээш. Манай доод цалин ядаж хоёр сая төгрөг болчихвол монголчууд гадагшаа явахгүй шүү дээ.

Хөдөлмөрийн хуулиар нэг хүн хоёр ажил эрхэлж болдог болчихсон.

-Тодорхой хэлбэл?

-Манай ажил олгогч нар сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Ажилтнаа тогтоон барихын тулд хоёр ажил өг. ЖДҮ эрхэлж буй хоёр байгууллага нэг ажилтнаа дундаа ашиглах нь чухал болсон цаг үе шүү.

-Ашигт малтмал, газрын тосны салбарт гадаадаас ажилтан оруулж ирэхийг хориглох нь зөв үү?

-Ашигт малтмал, газрын тосны ажилчдын төлбөрөөс чөлөөлөхгүй гээд байгаа юм. Энэ салбарт хүн оруулж ирж байгаа компаниуд төлбөрөө төлөх чадвартай гэсэн үг.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 30, 2024 09:18

Гадаад руу бүр улам их явна. Яагаад гэвэл ц�##�ин нэмэхэд юмны үнэ ц�##�ингаас хамаагүй их нэмэгдэж ард түмэн улам ядуурдаг зэрлэг амьдр�##� монголыг сүйрүүлж байгаа.

irgen
irgen
12 сар 30, 2024 10:41

2 сая гэдэг ц�##�ин биш, зүгээр л тоо, өдрөөс өдөрт худ�##�дан авах чадваргүй болж байгаа Энэ хүмүүс мэддэг болов уу ?? Яаж ч бодсон гадагш явж в�##�ютын ц�##�ин авах нь дээр байлгүй яахав дээ

Юмны үнэ улам нэмэгдэж төгрөг хүчээ алдана
Юмны үнэ улам нэмэгдэж төгрөг хүчээ алдана
12 сар 30, 2024 10:42

Ц�##�ин 2 сая хүрнэ гэдэг сүүлийн 34 жилийн туршлагаар ТӨГРӨГ үнэ цэнээ �##�дана, худ�##�дан авах чадвараа л �##�дана гэсэн үг. Худ�##�дан авах чадвар нь муудахаар хэдэн төгрөгтэй ч байсан нэмэргүй эргээд гарч зарцуулагдана. Хуримтл�##� ч үүсгэх боломжгүй. Манайх шиг хувийн хэвшил, төр 2 нь зэрэг баахан ц�##�ин хөлс үндэслэлгүй жил бүр нэмдэггүй. Эсрэгээрээ эдийн засгийн өсөлт сайн ААН гайгүй олж байж ц�##�ин маш бага багаар нэмдэг. Тэрийг олон нийтэд зарладаггүй. Зарлахаар худ�##�дааны барааны үнэ шууд дагаж өсөөд байгааг бид жишээ нь бэлээхэн харж байна. Тэр нэмэгдэл нь ихэнх хүнд их биш. Гэхдээ чадвартай хүн тиймээс ц�##�ингаа нэмүүлэх сонирхолтой бол ажлаасаа гарч өөр ажилд чадвартай мэргэжилтэн мэтээр харагдаж ц�##�ингийн хэлэлцээр хийж байж ахиу авна.

Зочин
Зочин
12 сар 30, 2024 10:50

Ша�##�даа, 3сая гээд ч ажил хийх хүн олдохгүй бн. Манайхан их өндөр орлоготой юм шиг байгаан

Иргэн
Иргэн
12 сар 30, 2024 11:32
Reply to  Зочин

6 сая болго

Зочин
Зочин
12 сар 30, 2024 12:51

Макро эдийн засаг нь солонгос амeрик шиг болж байж л адилхан ц�##�интай болно

zochin
zochin
12 сар 30, 2024 12:53

Ц�##�ин нэмнэ гэх юм тэгвэл дагаад юмны үнэ өснө . Яагаад гэвэл тийм ц�##�ин өгөхын тулд үйлдвэрлэгч нар гаргаж бгаа т�##�хаа 8000 төгрөг болгоно.Тэр тэтгэвэр авдаг хүмүүс яах вэ

Ажил
Ажил
12 сар 30, 2024 13:36

Үгүйдээ....2500.000төг ажлын 5 өдөртэй өдрийн 8 цагтай оффист л нас боловсрол харг�##�захгүй ...тогтвортой хүн олдохгүй л байна шүү дээ

Зочин
Зочин
12 сар 30, 2024 13:44

Юмны үнэ дагаад өсвөл нэмэргүй л дээ

Иргэн
Иргэн
12 сар 30, 2024 14:58

Хөдөлмөрийн бүтээмжээ өсгөхгүй бол 2 сая төгрөгийн ц�##�ин улсыг дампууруулна.

Зочин
Зочин
12 сар 31, 2024 08:41

Монгол хүнийг гэх сэтгэлтэй удирдагч хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 31, 2024 09:52

Үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг одоо байгаа үнээ 4дахин нэмнэ шүү дээ маанаг минь

Холбоотой мэдээ

Back to top button