Азербайжаны онгоц осолдсонд Путин уучлал гуйжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт /2024.12.28/ Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай утсаар ярьж онгоц нь осолдсонд уучлал гуйжээ. Кремль тэрхүү ослыг эмгэнэлт явдал гэсэн юм.
Хэдийгээр Кремль ОХУ-ын пуужин тэрхүү онгоцыг оносон гэж мэдэгдэл хийгээгүй ч Путин уучлал гуйсан нь маш ховор үзэгдэл байв. Путин Алиевтэй утсаар ярихдаа “ОХУ-ын агаарын орон зайд болсон эмгэнэлт явдалд уучлал гуйж, амиа алдагсдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэн, бэртсэн хүмүүс хурдан эдгэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Тухайн үед Грозный, Моздок, Владикавказ зэрэг хотууд Украины дроны довтолгоонд өртөж, ОХУ-ын агаарын хамгаалалтын системүүд хариу арга хэмжээ авч байсан” гэж Кремль мэдэгджээ. Путин мөн Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай утсаар ярьж эмгэнэл илэрхийлсэн байна.
Азербайжаны нийслэл Бакугаас ОХУ-ын Чечень мужийн нийслэл Грозныйг зорьж явсан J2-8243 нислэг лхагва гарагт гэнэт чиглэлээ өөрчилснийхөө дараа Казахстаны Актау хотын ойролцоо унасан. Уг ослын улмаас 38 хүн амь үрэгдсэн байна.
Азербайжанаас явуулж буй мөрдөн байцаалтын урьдчилсан дүгнэлтийг мэдсэн дөрвөн эх сурвалж ОХУ-ын агаарын хамгаалалтын систем онгоцыг андуурч буудсан гэж хэлсэн юм. Мөн зорчигчид онгоцны гадаа чанга дуу чимээ сонсогдсон гэж хэлжээ. Путинтэй утсаар ярьсныхаа дараа Ерөнхийлөгч Алиев ОХУ-ын пуужин онгоцыг санамсаргүй гэмтээсэн, ОХУ ослын шалтгааны талаар худал мэдээлэл өгч байсан гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онгоц осолдсонд биш онгоцыг нь Орос ПонцырьС гэдэг пуужингаараа харваж сүйрүүлсэндээ уучл�##� гуйсан .
BUZARIIN HULMAST OROSUUD ENE ONGOTSIIG TENGIST UNAAD SURAGGUI BOLNO BODSON BOLOVCH TEGSENGUI . ESTOI HORVOOGIIN ADAGUUD