УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Д.Батбаяр: Өрх бүр нарны панелиар төвийн эрчим хүчний системд нийлүүлэлт хийж, үйлдвэрлэгч болох боломжтой

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаашдын инфляцийн өсөлт, гадаадаас ажиллах хүч авах, цахилгаан эрчим хүчний шийдлийн талаар ярилцлаа.

-Инфляц дээш, доош хэлбэлзэж далайн давалгаа шиг байх нь зөв. Иргэдийн цалинг нэмэгдүүлэхэд анхаармаар байна-

-Цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор инфляц 1,7 хувиар өссөн. Цаашид 2,5 хувиар өсөх зураглал бий. Гэтэл нөгөө талд цалин нэмэгдээгүй, татвар өндөр хэвээр. Цаашид иргэдийн амьдралд нөлөөлөх нөлөөллийн талаар эдийн засагч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Цахилгааны үнийн өсөлтийг дагаад үйлдвэрлэлийн өртөг өсөж буй учир бизнесийн салбарынхан яалт ч үгүй үнээ өсгөж таарч байна. Тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагууд гарч ирэх нь. Цохилтуудыг багасгах зорилгоор тодорхой хэмжээний тусламжуудыг төсөвт суулгах учиртай байсан юм. Тодорхой байсан асуудал. Тухайн үед нь ярьж л байлаа. Та талх үйлдвэрлэж байлаа гэж бодъё. Талханд үрж байгаа цахилгааны өртөг өсчихвөл үнээ нэмэгдүүлж таарна биз дээ. Иргэдийн халааснаас нөхнө гэсэн үг.

-Эрчим хүчний реформын эхлэл буюу цахилгаан үнэ нэмэх асуудал төсөв хэлэлцэж байх үетэй давхцаж таарлаа?

-Яг тэглээ. Хөнгөн хуумгай хандлаа. Үнээ өсгөөд авлаа. Шинэ цахилгаан станц ашиглалтад орно гэж дуулдсан. Сонгуулийн шоу байсан юм уу, бүү мэд. Тог тасалсан хэвээр л байна шүү дээ. Ашиглалтад орлоо гэхэд үнийг нь ч тодорхой хэмжээгээр ихэсгэх л байх.

-Хамгийн сүүлд махны үнэ 500 төгрөгөөр нэмэгдчихлээ. Цаашид инфляц хэр өсөх төлөвтэй байна вэ?

-Тоон дээр суугаагүй учир урьдчилж хэлэхэд төвөгтэй. Мөн цахилгааны үнэ нэмэгдсэн гэдэг сургаар үнээ өсгөж байгаа зүйлүүд ч бий.

-Бодлогын ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Инфляцийг барих гэж оролдох нь зах зээлийн бус арга. Дээш, доош хэлбэлзэж далайн давалгаа шиг байх нь зүйтэй. Яагаад асуудал болгоод та асуугаад байна вэ гэвэл иргэдийн орлого бага байгаатай холбоотой юм. Тэгэхээр иргэдийн цалинг, цагийн хөдөлмөрийн үнэлэмжийг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр анхаарах болж таарч байна.

Бидний хэрэглэдэг өргөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг багцалж хэрэглээний үнийн индекс гэдэг хэмжүүрийг гаргадаг. Энэ хэмжүүрийн өөрчлөлтөөр инфляц өсөж байна уу, нэмэгдэж байна уу гэдгийг тогтооно. Үүнд 300-400 орчим барааны үнэ орно.

Эдийн засагт нөлөөлөх шийдвэр гаргахдаа хувийн хэвшлүүдээ бодох учиртай. Яагаад гэвэл тэд ажил олгогчид бас эдийн засагт бараа, үйлчилгээ нийлүүлэгчид юм. Жишээ нь, төрийн байгууллагууд цахилгааны үнийн зөрүүгээ төсөвт суулгачихсан. Харин хувийн хэвшлүүдийг хэн ч тоогоогүй. Нийгэм баялаг бүтээгчдээ хамгийн түрүүнд боддог болсон цагт эдийн засаг өсөж, хөгжил ирнэ.

-Яг тийм. Тэд энэ нэгдүгээр сараас эхлээд үр дүнг нь амсаж эхлэх байх?

-Нэгт, бизнесийн байгууллагууд сөхөрнө. Хоёрт, нүүрс түлэхгүй гээд халаалтаа цахилгаанаар шийдсэн өрхүүд хохирно. Тавдугаар сараас дулааны үнэ нэмэгдэнэ. Энэ хооронд эрчим хүчний салбарынхан юу хийх вэ гэдэг нь огт харагдахгүй байна л даа.

-Эрчим хүчний талаар тантай дахиад ярилцана. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсан. Монголбанк ханшийн түр өсөлт гэж тайлбарлаж байгаа ч, ирэх жилүүдэд ч өсөх хандлагатай байгаа шүү дээ?

-Трамп гарч ирэхдээ БНХАУ-ын эсрэг худалдааны дайнаа 2020 он хүртэл үргэлжлүүлж байсан. Тэр бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ сая бас зарласан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж эхэлсэн. БНХАУ-тай бизнес хийдэг бүх ААН-үүд энэ худалдааны дайн, Трампын бодлогын үр нөлөөг амсана.

-Засгийн газраас хэрэгжүүлж эхлэх 14 мега төслүүд алс хэтдээ монголын эдийн засгийг тэлэх ч, инфляц өсөхөд нөлөөлнө гэж зарим эдийн засагчид тайлбарлаад байгаатай санал нийлэх үү?

-Тэгж хэлмээргүй байна. Эдийн засаг тэлж байгаа л асуудал. 14 мега төсөлтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Худалдан авалтууд маш их хийгдэнэ. Борлуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор дагаад бизнесүүд тэлнэ. Тэгэхээр шууд инфляцтай холбомооргүй байна. Мөнгөний ханш ч унчихгүй байх.

-Том төслүүд БНХАУ-ын "Чайна Энержи", Францын "Орано майнинг" компаниас эхэлж байна. Энэ тал дээр байр сууриа илэрхийлбэл?

-“Оюу толгой”-гоос маш их жишээ авч байна. Гэхдээ гэрээний нарийн зүйлс нь засах ёстой байсан болохоос, хувь эзэмшсэн нь алдаа байсан гэж бодохгүй байна. Энэ удаад ч гэсэн хувь эзэмших тухай бодох байсан. Ураны төсөл бол “Оюу толгой”-н төсөлтэй харьцуулбал мөнгөн дүн харьцангүй бага. Гэхдээ эрчим хүчний гол бүтээгдэхүүн. Стратегийн ач холбогдолтой. Бид түүхий эдийн гол тоглогч болж орж ирэх ёстой байсан байж магадгүй. Гэхдээ энэ төсөл ямартай ч хөдлөх ёстой. 20, 30 жил гацсан тул цаашаа явах ёстой.

Монгол улсад бүртгэлтэй ханган нийлүүлэгчдийн хувь 40-өөс багагүй байна гэж заасан байна лээ. Энэ хувийг нэмэгдүүлээсэй.

-Төмөр зам тавигдах үеэр "Танктай орж ирж эзэлнэ" гэж яригддаг байлаа. Одоо "Хэдэн мянган хужаа" гэж айлгалаа-

-Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх талаар хоёр ч хуулийн төсөл өргөн баригдсан. П.Сайнзориг тэргүүтэй таван гишүүн гал авах хэсгийг нь тасдаж өргөн бариад татчихлаа. Л.Энх-Амгалан сайдынх хойшилчихлоо. Энэ хуулийн төслүүд дээр та ямар байр суурьтай байсан бэ?  

-Нэн шаардлагатай хууль гэж бодож байгаа. Анх “Эрдэнэт үйлдвэр” баригдаж байхад уул уурхай, баяжуулалтын, технологийн, барилгын гээд олон мэргэжилтнүүд ирж ажиллаж байлаа. Тэд ирж ажилласнаар бид зэсээ баяжуулж сурсан. Тус үйлдвэрийн 1200 ажилтны 200 нь одоо хүртэл гадны ажилчид. Нарийн технологи дээр өндөр туршлагатай, мэдлэгтэй ажиллах хүч манайд мэдээж хэрэгтэй.

Яагаад олны анхааралд өртөж, уурыг нь хүргэв ээ гэдэг асуудал гарлаа. Хуулиа ерөнхий байдлаар оруулаад ирсэн. Нарийвчлан тогтоох шат руу орохгүй бол болохоо больчихлоо. Уул уурхай, газрын тосны салбараас бусдад нь гэхээр үйлчилгээ, тээвэр, гэхчлэн иргэдийн амжиргаагаа залгуулдаг салбарууд эрсдэлд орчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр эсэргүүцэх нь аргагүй. Өөрөөр оруулж ирэх ёстой байсан юм.

-Таныхаар тэгээд юу гэж оруулж ирэх ёстой байсан юм?

-Үйлдвэрлэлийн технологийнх нь үе шатаар ангилах ёстой. Үйлчилгээний салбарт бид маш сайн ажиллаж чаддаг болчихсон. Гадаадын ажиллах хүчний хэрэгцээ дараагийн гурван шатанд буюу боловсруулалт, гүн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр бий. Ажлын байрны хөнгөлөлтөөс бүх салбарыг хамруулан хавтгайд нь чөлөөлчихвөл утгагүй. Нарийн технологи шаардсан буюу гадны ажиллах хүч ажиллахаас өөр аргагүй салбаруудаа зөөллөж өгөх ёстой.

Бидний зорилго юу юм бэ. Нэгдүгээрт, хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах. Хоёрдугаарт, нарийн технологи оруулж ирэх шаардлагатай. Гэтэл хоёр өөр асуудлыг нэгтгэж оруулж ирээд унагачихлаа.

-Нөгөө талаар гадаад руу гарчхаад байгаа хэдэн мянган иргэдээ татах, гадаад ажилчдыг дагалдуулан сургах гэдэг асуудал манайд чухал болчхоод байна?

-Яг зөв. Чухал асуудал хөндөж байна. БНСУ гаднаас ажиллах хүч авах бодлого явуулдаг. Түүнд нь бид ороогдоод байгаа. Тэдний бодлого зөв учир тэнд ажил явагдаж, үйлдвэрлэл хөгжиж, баялаг бүтээгдээд байна.

Манай нарийн мэргэжлийн сувилагч, эмч, багш зэрэг нийгмийн даатгал төлдөг, чадвартай хүмүүсийн ихэнх нь гурван сарын чөлөө авч ажиллаад ирдэг болсон. Ахисан түвшний буюу нарийн мэргэжлийн ажлын байр хангалттай, тэдний үнэлэмж өндөр байсан бол гурван сараар явахгүй. Хөдөлмөрийн зах зээлээ сэргээх зүйл дутагдаад байгаад л асуудал байна.

Монголд үнэлгээ бага тул залуус гадагшаа тэмүүлээд байгаа юм.

Хүн ирж ажиллах нь муу зүйл биш. Үүнийг солонгосчууд сайн мэддэг учраас гурван сараар виз гаргаж, ажилтан татаад байгаа юм. Монголд яагаад ийм байж болохгүй байна вэ. Хуулиа ерөнхийлж орж ирээд л унагачихлаа гэж дүгнэж байна.

-Бидний хандлага бас өөрчлөгдөөгүй хэвээр байгааг анзаарлаа. Сая "Хэдэн мянган хятад иргэн орж ирнэ, эзэлнэ" гэдэг шүүмжлэл өндөр авлаа шүү дээ?

-Зөв мэдээлэл цацагдахгүй байна. Төмөр зам тавигдах үеэр "Танктай орж ирж эзэлнэ" гэж яригддаг байлаа. Одоо "Хэдэн мянган хужаа" гэж айлгалаа. Монголчууд Хөх хот, Эрээн рүү гарч ажилладаг болчихсон. Цалин нь манайхаас тэнгэр, газар шиг ялгаатай байна. БНХАУ-ын эдийн засаг асар өндөр. Бид дагаад өсөх, хөгжих тухай ярих ёстой.

-Өрх бүр нарны панелиар цахилгааны хэрэглээгээ хангаад зогсохгүй төвийн эрчим хүчний системд нийлүүлэлт хийж, үйлдвэрлэгч болох боломж бий-

-Эрчим хүчний реформ гэж яригдаж буй энэ цаг үед богино хугацааны шийдэл илүү чухал байна?

-Бид богино хугацаанд юу хийж болох вэ. Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломж бий. Яаж үйлдвэрлэгч болох вэ. Өрх бүр нарны панельтай болъё. Эхний ээлжинд өөрсдийн хэрэглээгээ хангана. Тэрний дараа бүгд үйлдвэрлэгч болж, төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломжтой. Үйлдвэр барихгүйгээр үйлдвэрлэгч болох боломж бидэнд байгаа биз.

-Нарны панель, цэнэг хураагууртай болоход л хэрэглээгээ хангахаас гадна, үйлдвэрлэгч болох боломж байгаа байх нь ээ?

-Зураг, холболт, НӨАТ гэхчлэн маш олон зардал нэмэгдчихээд байгаа. Эдгээрийн хямдрал, чөлөөлөлт рүү бодлогоо чиглүүлэх ёстой юм. Соло панель тасралтгүй сайжирсаар одоо 700 ваттын хүчин чадалтай болчихсон байна.

-Эрчим хүчний үндэсний хороонд энэхүү саналаа хүргүүлж үзсэн үү. Төрийн түвшинд бодлого болгон хэрэгжүүлж, дэмжих нь чухал юм байна шүү дээ?

-Үнэ өсгөх гээд анх орж ирэхэд нь энэ санаагаа хэлж үзсэн. Хүлээж аваагүй. Эхний ээлжинд үнэ өсгөнө гэсэн. Би "Та нар нэн түрүүнд бүтцийн өөрчлөлт хийх ёстой. 150МВТ-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 400 хүн, яг адилхан хүчин чадалтай ТЭЦ-3-т яагаад 1000 хүн ажилладаг юм бэ" гэж асуусан.

Эрчим хүчний үндэсний хороонд орчихвол би хөдөлж чадахгүй юм билээ.

-Яагаад?

Олон улсын байгууллагатай хамтраад ч, хандив цуглуулаад ч хамаагүй ганц, хоёр сумыг нарны панельтай болгоё гэж зорьж байна. Иргэд үйлдвэрлэгч болоод эхэлбэл энэ систем хүссэн хүсээгүй өөрчлөгдөх шаардлага үүснэ. Нийгэм ч ойлгож эхэлнэ.

-Нэг өрхөд дунджаар хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай болох вэ?

-400 ваттаар бол 20 ширхэг, 700 ватаар бол 12 ширхэг панел шаардлагатай. Панель нь 3-4 сая төгрөгийн өртөгтэй. Цахилгаан болгон шилжүүлэгч нь 3-4 сая, батарей нь 3 сая. Ингээд нэг өрх 12 сая төгрөгт багтаан цахилгаанаа шийдэх боломжтой. Одоо татвар буюу НӨАТ-ын асуудал бий. Татвараас нь хөнгөлбөл нэг айл сая төгрөгт багтаан халаалт, цахилгаанаа нарны эрчим хүчээр шийднэ гэж тооцоолж байна.

Шөнийн цагаар төвийн эрчим хүчний цахилгаанаа, өдрийн цагаар нарны эрчим хүчээ ашиглаж ч болно шүү дээ. Ингэвэл бүр хямд өртөгтэй. Миний судалгаа ийм. Хамгийн гол нь иргэд хэрэглэж дадах нь чухал.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсон боловч цахилгаан хязгаарласан хэвээр байна.

-Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа гэж харсан. Тэр үед баахан тууз хайчилсан. Нээх цаг нь болоогүй байсан ч байж магадгүй. Өндөр өртөгтэй цахилгаан станцыг хүн бүр бариад байж чадахгүй. Санхүүгээ нийслэлийн бондоор шийдсэн. Энэ ч яахав бизнесийн зарчим байх.

-Бизнес хийхэд төвөггүй, албан тушаалтан, даргаас хамааралгүйгээр ажил явагдчихдаг болох ёстой-

-Та хууль тогтоогч хүний хувиар ирэх дөрвөн жил ямар ажлуудад анхаарч, ямар бодлого баримталж ажиллана гэж бодож байна вэ?

-Хариуцлагын тогтолцоо хэрэгждэг, бүх зүйл хуулийн дагуу явагддаг тогтолцоо бий болох ёстой. Бизнес хийхэд төвөггүй болгох ёстой. Албан тушаалтан, даргаас хамааралгүйгээр ажил явагдчихдаг болох ёстой. Ингэвэл хүн бүр гадагшаа явах гэж тэмүүлэх, бухимдах, нийгмээрээ улстөржих шаардлагагүй болно. Урдах ажлаа хийгээд л зүтгэнэ. Иймээс бизнесийн орчныг сайжруулах тал дээр ирэх дөрвөн жил анхаарч ажиллах ёстой гэж бодсон. Төрийн үйлчилгээ авахад маш төвөгтэй байна.

Надад ирж буй 10 албан бичгийн 7-8 нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүссэн агуулгатай. Мөн сургалтын төлбөр хүсдэг. Энэ нь систем ажиллахгүй байгааг илтгэж буй хэрэг л дээ. Амьдрахад хэцүү байна гэсэн үг. Үүнийг засахын төлөө ажиллах ёстой юм байна. Засахын тулд өөрийн хариуцаж байгаа төсвийн зарлагатай холбоотой асуудлаас барьж авна. Төсвийн зарцуулалт бодитой, үр дүнтэй байна уу гэдэгт анхаарна.

Ярилцлагынхаа эхэнд дурдсан. Бизнесийн орчныг сайжруулчихвал иргэдийн орлого нэмэгдэнэ. Үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байр бий болно. Ажлын байр бий болж байж иргэдийн орлого сайжирна. Иргэдийн орлого сайжирч байж амьдралын чанар нэмэгдэнэ. Амьдралын чанар дээшилж байж, стрессийн түвшин буурна. Бүгд уялдаа холбоотой.

-Үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд дэд бүтэц чухал гээд яриад байгааг нь тань ойлголоо?

-Үйлдвэрлэл ярихын тулд үйлдвэрлэлийн дэд бүтэц гэдэг зүйлийг ярихгүй бол болохгүй. Дэд бүтцэд эрчим хүчний асуудал холбогдчихоод байна. Үнийг нь хямд байлгах асуудал. Ингэж байж үйлдвэрлэл сайжирна.

Сүүлийн зургаан сар маш их хэмжээний цаас үйлдвэрлэлээ. Уялдаа холбоогүй баахан журмууд гаргаж байна. Төрийн байгууллагууд хоорондоо маш их бичиг шидэлцэж байна. Үүнд маш их цаг хугацаа зарцуулагддаг. Цахим шуудангаар харилцдаг болох ёстой. Хэлбэр нь их, агуулга бага гэх юм уу даа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: П.УРНАА, О.СОЁЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 7, 2025 10:57

Сүлжээнд өндөр үнээр нийлүүлэхийг зөвшөөрөхгүй. Өөрсдөө сүлжээгээ байгуулаад зарв�##� зар, үгүй бол өрхийнхөө хэрэгцээг л ханга. Сүлжээ рүү өндөр үнээр шах гэж хэн ч гуйгаагүй. Бид сүлжээнээс хувийн үйлдвэрлэгчийн тог авахыг хүсэхгүй байна !

Зочин
Зочин
1 сар 7, 2025 10:59

Нэгдсэн сүлжээ нь нүүрсний эрчим хүчээс өндөр үнэ хэлсэн тохиолдолд эрчим хүч нийлүүлэхийг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Байг�##�иас үнэгүй тог авчихаад бу�####�д төвийн нэгдсэн сүлжээ үнэгүй ашиглаад үнэтэй зарах санаатай ! Тэгэхгүй !

Зочин
Зочин
1 сар 7, 2025 12:09

Д�##�айн Батбаяр гэж нэг д�##�дыг мэддэг Д�##�ай лам гарч иржээ ! Үүнд ер нь ярихгүй сэдэв, орохгүй ажил гэж �##�гаа.Эцэг ньТөв аймгийн газар шороог сэндийлж баяжсан хүн дээ, "нохой засуулсан хүндээ янаг" гэж шанаган тавыхан энүүнд их сан�##� өгсийм байх даа !

Зочин
Зочин
1 сар 7, 2025 13:58

tanihgui bagi bna, uuriiguu tovoilgoh neg sedev bariad avchee. mobicom iin Ganzorig zahiral, mobicom odoo erchim huch uildverlegch bolon niiluulegch bolson, ene tuhai yamar ch durem juram ded butets bhgui baihad n hootsoldsoor bolomjtoi bolgoson gej sayhan yarisan bsan. Ene nuhur ternees n saihan sanaa avaad uuriin meddeg yum shig yarij bna. bas ene, zurag avahuulah bolohooroo l uchirgui yum meddeg hun shig garnii hudulguun oruulj avah yum, harahaar icheed baidag yum, OMG

Эко
Эко
1 сар 7, 2025 14:25

Санаа нь зөв байгаа, зөв тооцоолоод зохион байгуулаад дүрэм журмыг нь батлаад өгвөл болох л санаа, улсад нийлүүлэх үү эсвэл хувьд нийлүүлэх үү гэдгээ

Хуульч
Хуульч
1 сар 8, 2025 15:28
Reply to  Эко

Бусад улс орон �##�ь эрт ийм болчихсон шүү дээ. Манайх л дүлий дүмд. Энэ гишүүнд амжилт хүсье.

Зочин
Зочин
1 сар 7, 2025 14:49

Өрхүүдэд нарны панелиа ажил болгоорой

Зочин
Зочин
1 сар 7, 2025 16:14

Над хэдэн панээль өгвөл би эрчим хүч нийлүүлээд байя

Зочин
Зочин
1 сар 7, 2025 16:59

Ер нь юуны тулд дэлхийн 1р үйлдвэрлэгчийн хажууд байгаа билээ шинэ юм нэвтрүүлэх хялбар даа гол нь арга иргэд мөнгө төлөх үү л гэдэг байна даа.

ЗочинATG
ЗочинATG
1 сар 7, 2025 21:30

ug ni saihan sanaa aild bvrt vnegvi panel uguh heregtei yadaj uursdiinhuu heregtseeg hangaad dulaanaa bas gerelee shiideed yavchuul hot chin udaagvi bolno doo

Одноо
Одноо
1 сар 7, 2025 22:54

ЗУУХНЫХАА ОРОНД НАРНЫ ПАНЕЛ ТАРАА ӨРХ БҮРТ

Монгол
Монгол
1 сар 8, 2025 08:48

Энэ таг юу ч мэдэхгүй нөхдүүд жаахан дээшээ гарахаараа бүхнийг мэдэгч чадагч болчихдог өвчин их хорон чанар х�##�двар ихтэй өвчин шүү тэр сэргээгдэх эрчим хүч чинь өндөр хэрэглээг хангах хэрэглээнээс илүүдэл эрчим хүч гаргах түүнийгээ төвийн эрчим хүчинд нийлүүлэх хэмжээнд тооцож хийвэл маш их хөрөнгө оруул�##�т шаардана өнөөдрийн нөхцөлөөр ашиг багатай анхны хөрөнгө оруул�##�таа нөхөхгүй шүү эрчим хүчний саяын шийдэл яаран хийсэн биш оройтож хийсэн аргагүй байд�##� зүгээр л ч�##�чаарай .

Иргэн
Иргэн
1 сар 8, 2025 09:18

Зөв сан�##� бна зуух тарааснаас илүү үр дүнтэй

Зочин
Зочин
1 сар 8, 2025 11:11

Улны ядуу хүмүүс юугаараа 12 саяар нарны панель, батерей авах вэ? Гудамныхаа 8 нэрийн дэлгүүрээс арай гэж төмс ширхэглэж, гэдэсний таташ авч өл з�##�гуулж байхад! Ш�##� агаарын юм яриад байхийм аа?

Иргэн
Иргэн
1 сар 8, 2025 12:29

Эхний ээлжинд та нар шиг юу ч мэддэггүй, юу ч хийдэггүй яриануудыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм л даа. Улс төрийг цэвэрлэхгүй бол манайд хөгжил ирэх үү!?

Өвгөн
Өвгөн
1 сар 8, 2025 12:51

Хятадаас ажиллах хүч авах нь аюултай бол хойд Солонгос. Оросоос авч болношдээ?

Зочин
Зочин
1 сар 8, 2025 15:30

Зүгээр станцаа бариачдээ

Холбоотой мэдээ

Back to top button