Нийслэлд метро барихаар 42 цэгт босоо өрөмдлөг хийлээ

Нийслэл оны онцлохдоо авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй метро төслөө нэрлэлээ.
Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж болох Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусаад байна.
Улаанбаатар хотод метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгараад байгаа билээ.
Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байх бөгөөд нэг депотой, засвар үйлчилгээний депо шаардлагатай учраас 20 га талбайд засвар үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн юм.
Б.ХАШ-ИЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо юу юугүй дулаарна. Эртхэн дараагийн ажлыг эхэлнэ гэдэгт итгэж байна шүү. Амжилт..