Гадаад мэдээ

АНУ-д Исламын бүлэгтэй холбоотой байж магадгүй этгээд халдлага үйлдэн 15 хүн амь үрэгджээ

Машин дээрээ ISIS бүлгийн далбаатай АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагч асан оны эхний өдөр Нью Орлеанс хотод машинтай халдлага үйлдэж 15 хүний аминд хүрсэн байна. Хэрэгтэн болох 42 настай Шамсуд-Дин Жаббар нь Афганистаны дайнд оролцсон Техас мужийн оршин суугч юм. Жаббар цугласан олон руу машинтай орсныхоо дараа цагдаа нартай буудалдаж, амь үрэгдсэн байна. Тус халдлагын улмаас 30 хүн бэртсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагийн /2025.01.01/ орой мэдэгдэл хийхдээ Холбооны мөрдөх товчоо хэрэгтэн халдлага үйлдэхээс хэдэн цагийн өмнө сошиал платформд нийтэлсэн бичлэгийг олсон гэжээ. Тэрхүү бичлэгт Жаббар ISIS бүлгээс санаа авч, хүний амь хөнөөх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Албан тушаалтнууд түүнийг бусдын тусламжтай халдлага үйлдсэн гэж таамаглаж байгаа аж. Холбооны мөрдөх товчооны тусгай агент Алетея Дункан “Жаббар халдлагыг ганцаараа үйлдсэн гэж бодохгүй байна. Бүх сэжүүрийг даган, түүнтэй холбоотой бүх хүнийг шалгаж байгаа” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 2, 2025 14:10

Исламын шашинтнуудыг устгачихв�##� яасын. Ер нь энэ дэлхий дээр ямарч шашингүй амьдрах бүрэн боломжтой. Энэ дэлхийн дүлий тэнэг сохрууд нь шашин гэж тэнэгтээд байгаа юм. Ер нь хуулиа хэрэнжүүлээд зөв амьдарахад ямарч лам болон шашин хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button