Нийгэм мэдээ

Автомашины араас чарга чирэхгүй байхыг зөвлөв

Цана чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс зөвлөлөө.

Сурагчдын улирлын амралтын үеэр хүүхдүүдээ агаар салхинд гаргахдаа цана чаргаар гулгуулах нь түгээмэл байдаг. Энэ үед цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг тус төсвөөс сэрэмжлүүлж байгаа юм. Тухайлбал

  • автомашины араас чарга чирэхгүй байх
  • дээшээ өгсөж явахдаа уруудаж буй чарганаас холуур тойрох
  • модны хожуул, шон, чулуу, хашаа зэргээс болгоомжилж, гулгах газраа аюулгүй байхаар сонгох
  • огцом эгч өндрөөс гулгахаас зайлсхийхийг зөвлөв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button