"Авлига хороолол"-ыг мкв 5 сая 450 мянгаар худалдаалж, энэ хавар ашиглалтад оруулна
2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барихаар Акуа Гарден хотхоны талаар мэдээлж байв.
Монголчууд аль ч улиралд далайн эрэг дээр байгаа мэт амарч, сурфинг хийх боломжтой гэх “гоё” үгээр сурталчилж байсан тус усан парк 2020 онд ашиглалтад орно гэж байв. Гэвч “Эм Эн Жи” ХХК-ийн тэр гоё үг биелэлээ олоогүй. 2022 онд "Усан парк барина" гэж хашаалсан газарт "25 давхар орон сууцны хороолол" баригдаж эхэлсэн.
Энэ цагаас эхлэн иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхий сайд хоёр жилийн өмнө уг газартай танилцаад “шалгах, барилгын ажлыг зогсоох” даалгаврыг өгч байв. Гэвч эсрэгээрээ нэмэлт зөвшөөрөл олгогдож, барилга нь баригдсан.
-Акуа Гарден хотхоны м.кв-ын үнэ таван 5.4 сая төгрөг-
Улсын онцгой комисс 2023 онд болсон үерийн үеэр тус бүсэд ажиллахдаа “голын голдиролд баригдсан "Aкуа Гарден" хороолол нь “үерийн эрсдэлийг нэмэгдүүлж буй томоохон хүчин зүйл болж байна” гэх дүгнэлтийг гаргасан. Улмаар нийслэлийн засаг дарга асан Д.Сумъяабазарын "Aкуа Гарден" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргаж байв. Энэ үед ганцхан Акуа Гарденг ч биш голын голдиролд өөрчлөлт оруулсан гэж хоёр, гурван байгууллагыг нураах захирамж гаргасан ч авлига хороолол нуралгүй үлдсэн. Харин Хотын дарга Х.Нямбаатар "Aкуа Гарден" хотхоныг нураахаа шүүхийн шийдвэр хүлээж байгаа гэх.
Тэгвэл шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн "Авлига" хороолол гэгдэх "Aкуа Гарден"-ы барилга гүйцэтгэлийн ажил зогсолтгүй үргэлжилж, иргэдэд байраа нээлттэй худалдаалж эхэлсэн.
"Aкуа Гарден" хотхон 3-4 өрөө орон сууцуудыг давхар болон мкв-ын сонголттой нээлттэй худалдаж байна.
Ингэхдээ мкв-ыг 5.450.000-5.250.000 төгрөгөөр худалдаанд гаргажээ. Тухайлбал гурван өрөө 85,8 мкв байрыг 467 сая төгрөг, дөрвөн өрөө 100.28 мкв байрыг 536 сая төгрөгөөр тус тус худалдаалж байна. Харин зогсоолыг 60 сая төгрөгөөр худалдах юм байна.
"Авлига хороолол" гэх "Aкуа Гарден" хотхоны зарах байрны үнэ, мкв-ын дэлгэрэнгүй:
Гурван өрөө
- / 85,8м2 / Г блок 10 давхар / Д загвар - мкв-5.400.000 ( Цонх- баруун 4 )
- / 85,8м2 / Г блок 12 давхар / Д загвар - мкв-5.450.000 ( Цонх- баруун 4 )
Дөрвөн өрөө
- / 93,57м2 / Б блок 6 давхар / Г загвар - мкв-5.300.000 ( Цонх- баруун 4, хойшоо 2 )
- / 93,57м2 / Б блок 7 давхар / Г загвар - мкв-5.350.000 ( Цонх- баруун 4, хойшоо 2
- / 100,28м2 / Г блок 5 давхар / Б загвар - мкв-5.250.000 ( Цонх- баруун 4, хойшоо 1)
Зогсоол
- Г блок 1-р орц- 60 сая
- Б блок 1-р орц- 60 сая
-Акуа Гарден хотхон энэ хавар бүрэн ашиглалтад орно-
"Акуа Гарден"-ын газрын маргаан олон жил үргэлжилж өнөөдөрт хүрсэн.
Хамгийн анх 2023 оны аравдугаар сард эхний шатны шүүх болж, арваннэгдүгээр сард дахин давж заалдаж байв. Энэ хоёр хурлаар шүүх "Акуа гарден"-ы талд шийдэгдсэн юм. Үүний дараа 2024 оны хоёрдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар, "Aкуа Гарден" хорооллыг буулгах асуудлын талаар хэд хэдэн уда ам нээж, "нураана" гэдэгтээ итгэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Тэрбээр, "Энэ хорооллын урд талын хоёр блокийн асуудал шүүхийн шатанд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан даруйд буулгах ажлыг эхлүүлнэ. Авлигын бэлгэ тэмдэг болсон энэ барилгыг буулгахгүйгээр өөр бусад аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлагын асуудал ярина гэдэг инээдтэй асуудал" гэх байр суурийг илэрхийлсэн. Харин түүний орлогчоор ажиллаж байсан П.Сайнзориг "2024 оны буюу энэ хавраас нураана" гэж мэдэгдээд байсан юм. Үүний дагуу өнгөрсөн оны гуравдугаар сард товлогдсон шүүх хурлын хариу, шийдвэр ямар нэгэн мэдээлэл олон нийтэд түгээгүй юм.
Ийнхүү өдрөөс өдөрт өнгө нэмж буй "Авилга" гэгдэх энэхүү хороолол эхний блокын гадна болно дотор талын фасадны ажлыг хийж, оршин суугчдаа хүлээж авахад бэлэн болоод байгаа. Харин нөгөө талд хотын дарга болон холбогдох албаныхан тус барилгыг нураана гэсэн мэдээлэл өгсөөр өнөөдөрт хүрч байна.
Ийнхүү тус хорооллын талаарх мэдээллийг борлуулалтын албанаас тодруулахад, "Акуа Гарден" хотхоны дөрвөн блок барилга төлөвлөгөө ёсоор өнгөрөн аравдугаар сард ашиглалтад орох байсан. Шүүх хурлын асуудлаа болоод энэхүү цаг хугацаанд бага зэрэг өөрчлөлт орсон. Одоогийн байдлаар энэ хавар эхний блок ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээж авахад бэлэн. Мөн манай хотхон олнны хэлээд байгаа шиг голын урсац хааж баригдаагүй. Нураах асуудал ч үүсэхгүй. Хэвийн захиалгаа авч байна" гэлээ.
Ийнхүү томчууд "нураана" гэх бүдэг үгээр иргэдэд итгэл төрүүлж байх хооронд Акуа Гарден хотхоны өнгө зүс сайжирсаар, ашиглалтад орох болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mongold avilagchidiig diileh hun uldsengui ee.hurdan avilagch shuuhchidee ustgaj baij shudarga niigem bii bolno shuu.hamgiin gol ni shuuh zasaglaliig undes udam ugsaagaar ni ustaj baij mongol hugjinu.
авилгач шүүхэд итгэж болохгүй
энэ Байранд *тэнэг* Улсууд л орно, Гол дотор баригдсан барилга хэзээ ч чанарын шаардлага хангахгүйгээс гадна байнгын Усанд автна,
Дэлхийн хамгийн авилгажсан Монголын шүүх мандатугай ______
Мандтугай биш сөнөтүгэй
Монголын Төр засаг, хууль шүүх ямар хүмүүсийн гарт байгааг санах хэрэгтэй! Тэгэхээр энэ барилгыг буулгахгүй нь тодорхой болсон! Одоо тэгээд энэ хорооллын нэр нь хүртэл ( авлига хороолол) бараг л бренд нэртэй болчихлоо! 13-р хороолол, нарны хороолол гэдэг шиг Авлига хороолол гээл нэрлээд дасчихна дөө!
Чацга царайлсан ард түмнийг харах юутай бах ханамаар. Та нар яаж ч чадахгүй, хахахахаха
Төр хүчгүй дээр нь авилг�##�д автагдсан түшээд байсан цагт шудрага ёс тогтоох гэдэг юу л бол
Nymbaatar nuraana geed baisan yu bolson be
Дэлхийн шившиг, онигоо
Nymbaatar nuraana geed baisan yu bolson be
Тэнэгийн тэргүүн дээд тэнэг л ийм барилга барихыг зөвшөөрнө түүнээс давсан тэнэг ийм барилга барина түүнээс хэд дахин тэнэгүүд л энэ барилгад амьдрах гэж зүтгэнэ.
....ХӨГИЙН БААСНУУД..ЁСТОЙ ҮХЭР МОНГОЛЧУУД
...МУУСАЙН АВИЛАГЧИДЫГ ХАРААЛ ИДЭГ
Шазруун нямбаа авилга хорооллоо яаж ч чадахгүй бгаа нь бүүр ч хачирх�##�тай
шүүхийхнийг байранд дэлбэлчихэд нээх харамсаад байхааргүй ялзарсан гэдгийг эндээс харж болно
Хамгийн тэнэг хүмүүс орох байраар ш�##�гарууллаа
Авсан нь дараан нь буулгах байсан юм гэээл улсааас мөнгө нэхээл хэвтэндэээ барьсансан авилгач хулгаачуудын холбоотонгуудл хамтарсан байгаа юмуудааа мөнгөө ава�##� �##�га болно наад шун�##�т бузруууд
Цэвэр бохир, х�##�уун хүйтэн, тог цахилгаанаар нь хангахгүй байхад хэдээр зарж, хэн авах нь бу�####�д хамаагүй.
Нурааах яаасан бэ хожим нурж ард олонд гай болно доо
Үерийн улмаас барилгын хохиролоос ямар нэг эрсдэл үүсвэл худ�##�даж авсан иргэд та нарын ХОХЬ шүү
Битгий л үерт автаад гонгинож Онцгойг дуудаарай
Араа өөрсдөа даагаарай
Гол ус намаг дээр амьдрахаар байнга өвчин эргүүлдэнэ
Нямбаатар минь нурааж чадахгүй юм бол ус цахилгаанаар хангах зөвшөөрөл өгөхгүй байж чадах уу
Тэгэлгүй яахав, нэгэнт барьсан бол нурааж болохгүй, харин энэ байшинг барьсан компани нь өөрийн хөрөн гөөр үерээс хамгаа лах сайн байгууламжийг мөнгө харамла лгүй барих хэрэгтэй !!
Hamgin muuhai n ed nar usan parka bariaguid l bga. Uneheer muuhai. Usan park barichwal zaluuchuudad chuluut tsagaa ungruuh gazart boloh bsn. Dasnch ed nar teegui ashiga higeel mungu awaal alga bolno.
nyanbaatar, dankh huuk muu l#ruudiig zuvhun ene akts deerees z##luulah heregtei
Хэзээ ч хууль дүрэм хэрэгждэггүй улс бол манайх юм.нэг л их гоё ярьцгаана.еөкөөсөө эхлээд бүгд луйварчин хулгайч
ХОХЬ ЧИНЬ НУРААЧИХАВАА ГЭЖ БИ ХЭЛЭЭ БИЗ НУРААСАН ХУЛГАЙЧИД БИ САЯ ДАЙЛУУР ӨГЧИЙ ГЭСЭН ХАВАР АШИГЛАЛАЛТАНД ОРЛОО .НЯМБААТАР БОЛ ШААЛ ХУДЛАА ПОПОРДОГ ЖИНХЭНЭ АЙМШГИЙН ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА ШҮҮ ДЭЭ.МАН ЭНЭ ГӨЛӨГТӨӨ УЯАГИЙ НЬ УРТАСГАЖ АХИУХАН УГААДАС ДОЛООЛГОЛОО УДАХГҮЙ ИЙМ ГӨЛӨГНҮҮД ЭЗНЭЭ НОЦОЖ ЭЗЭНДЭЭ АЛУУЛАХ ЭСВЭЛ ЭЗНЭЭ БАРЬЖ ДУУСДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Шүүх баримт харж шийдвэр гаргана.Үнэхээр зохих зөвшөөрөлөө аваад барьчихсан байхаар яахав.Хэрэв үнэхээр боломжгүй газар юм бол буруутан нь зөвшөөрөл өгдөг төрийн �##�ба.Тэнд тухайн тухайн мэргэжлийн дагуу маш олон зөвшөөрсөн гарын үсэг цугларч барих эрх олгогдсон байгаа.
ер нь бол голын сав дагуу хөрсний ус дээртэй өвөл хөлдөлт зун суулт яаж хүчитгэсэн байлаа гээд байг�##�ыг дийлэхүү . Айдастай амьдрах хэцүү л баймаар
Нямбаатар томроод л байдаг сураггүй гар юмаа