Нийгэм мэдээ

Японы баруун өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болсон байна

Японы гурав дахь том арал болох Кюшюүгийн өмнөд хэсэгт орших Миязаки мужид даваа гарагт орон нутгийн цагаар 21:19 цагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдөлсний дараа тус улсын Цаг уурын агентлаг цунамийн аюулаас сэрэмжлүүлсэн байна. 

Японы цаг уурын агентлаг газар хөдлөлтийн хүчийг эхлээд 6.4 магниутад гэж хэмжиж байсан боловч дараа нь 6.9 болгосон байна. Газар хөдөлсний дараа Кюшюү арлын зүүн эрэгт, хөрш зэргэлдээх Шикокү арлын зүүн эрэгт 1 метрийн өндөр цунами үүссэн бөгөөд хохирол учирсан талаар мэдээлээгүй байна. Зарим газарт 20 см өндөр цунами ажиглагдсан байна.

Гэсэн хэдий ч эрх баригчид нутгийн иргэдийг эргээс нэн даруй холдохыг шаардаж байна. Японы Ерөнхий сайдын ажлын алба газар хөдөлсөнтэй холбогдуулан хямралын штаб байгуулжээ. Улмаар газар хөдлөлтийн голомт Кюшюү арлын зүүн өмнөд эрэг хавьд 30 км-ийн гүнд бүртгэгджээ.

Газар хөдлөлтийн бүсэд орших хоёр атомын цахилгаан станцад гэмтэл гараагүй гэж орон нутгийн эрчим хүчний компани мэдээлсэн байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button